“Атарчдын талбай”-г нээлээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсад атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотын “Монгол туургатан театр”-ын урд талбайд “Атарчдын талбай”-г нээсэн байна.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй удирдлагууд, атарчин тариаланчид болон уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Бодь буян” ХХК-ний төлөөлөл оролцжээ. Газар тариалангийн салбарын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байдаг тариаланч, ногоочдын хөдөлмөр зүтгэлийг иргэд олон түмэнд сурталчлан таниулах зорилго бүхий уг талбайн тохижилтийн ажил үргэлжлэн хийгдэх юм байна.


Сэтгэгдэл

зочин [124.45.101.202] 2019-11-27 14:31:18

Хайран мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ингэж үр ашиггүй хэрэггүй зүйлд зарцуулж болох уу?

Зочин [202.9.44.60] 2019-11-27 12:54:29

Эх нутгаа алдах шахсан байж иймэрхүү юманд цаг мөнгө үрэхээ болиоч.Ард түмэн хүнд б.на. Та нар хийх гэж мөнгө баахан иднэ...тэгээд одоо хайчлаад дараа нь гэдсээ сунатал идэж,мэдрэлээ алдтал уугаад сүүлд нь "бэгс"-дөө,мөнгөний их багаа яриад зодоон хийнэ.Төгсгөлд нь нэг гэр бүл бэлэвсэрнэ дээ.

Зочин [192.82.68.227] 2019-11-27 12:35:07

Ардчилалын талбай гэж солиорч байснаас Атарчдын талбайтай байсан нь дээр дээ!!

зочин [122.201.21.230] 2019-11-27 08:06:14

Баяр хүргэе сайхан цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулаарай.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.