Ирэх сарын цаг агаарын төлөв

Ц.Анударь / Шинжлэх Ухаан

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар Увс аймгийн Баруунтуруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэлмэн, Цагаанчулуут, Тэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Их-Уул, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Бугат, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Гурванбаян, Өмнөдэлгэр, Дадал, Сүхбаатарын Түмэнцогт суманд 11-20 см цас тогтжээ.

Хэнтийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумын нутагт 6-10 см, Төв, Сүхбаатар аймгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сум 1-5 см цастай байна. Ирэх сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, төвийн нутгийн өмнөд, говийн бүсийн нутгаар бага зэргийн дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөв гарчээ.

2020 оны нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:22

баярсайхан мөнгөнбуу [202.126.89.13] 2019-11-29 12:20:01

цаг агаараа сайн мэддэг болоод бна шүү

Зочин [202.55.188.33] 2019-12-01 14:08:43

Manai tsag uurchid sain

munuu [203.169.48.34] 2019-11-28 05:09:07

unen ug helsen hund hun ushuutei gej goliin olood helchij ha ha ene uurlaad bga nuhur tsag uuriin nuhur bna

Зочин [64.119.22.101] 2019-11-28 03:30:30

Манай цаг уурын нөхдүүд гэж яацан хүмүүс байдаг юм бэ? Нэг бол олон жилийн дунджаас дулаан болно. Нэг бол хүйтэн болно. Тэгэж тооцоолж чадахгүй бол 7 хоногын л цаг агаараа гадны сайтаас хуулаад авж бай. Дэлхий дулаарж байна гэхийг сонсоод олон жилийн дунджаас дулаан болно. Гадаа хүйтэн байна шүү гэхээр хүйтэн болно гээд худлаа гаруудыг татан буулгаал интернетээс харчихъя

Зочин [202.126.88.186] 2019-11-28 04:15:07

Чи өөрөө худлаа гар. Дуугүй интернэтээ ухахгүй энд ацаа хийгээд хүний бөгс ухаад явж байдаг юм.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.