Маргааш хүн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд оролцох хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг “Хичээх өдөр” маргааш тохиож байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Жил бүр улсын хэмжээнд 500 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амь насаа, хоёр мянга гаруй хүн хөдөлмөр эрхлэх чадвараа алддаг тухай харамсалтай тоо бий. Тэгвэл нэг өдөр хичээснээр хоёр хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэндийг аварч, 250 орчим зам тээврийн осол гарахаас хамгаална. Нэг өдөр хичээснээр нэг сар, цаашлаад нэг жил хичээвэл 500 гаруй хүний амь, хоёр мянга гаруй хүний эрүүл мэндийг аварч чадна. Иймээс энэ сарын 29-нд замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, жолооч нар хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарч, зорчигч нар хамгаалалтын бүсээ зүүгээд хөдөлгөөнд оролцох хэрэгтэй” гэв.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 324 ХҮН АМЬ НАСААРАА ХОХИРЧ, мянгаад ХҮН ГЭМТЭЛ АВСАН БАЙНА

ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа н.Ганхуяг “2019 оны эхний 11 сарын байдлаар гарсан зам тээврийн осол, зөрчлийн холбогдолтой нийт 68.369 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөн 22.499 осол бүртгэгдэн шалгагдаж, эдгээр ослын улмаас 324 хүн амь насаараа хохирч, 1004 хүн гэмтэл авсан байна. Ослын шалтгааны дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлэх, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдол зэрэг нь шалтгаалж байна.

Нийслэлийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 115 хүний амь нас алдаж, 2490 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. Мөн 512 хүүхэд зам тээврийн осолд орж, 11 хүүхдийн амь нас хохирчээ. Харин явган зорчигчид гарцгүй газраар гарч зам тээврийн осолд орж байна. Мөн арваас доош насны хүүхдийг асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулж байгаа учраас хүүхэд зам тээврийн осолд орох тохиолдол нэмэгдэж байна” гэлээ.

2018 ОНД “ХИЧЭЭХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОСЛЫН ДУУДЛАГА 47.5 ХУВЬ БУУРСАН

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал: “Хичээх өдөр”-ийг манай улс зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн онд энэхүү өдрийг зохион байгуулахад гарсан үр дүнгийн талаар 2018 онд зохион байгуулахад зам тээврийн ослын дуудлагын тоо 47.5 хувь буурч, ослын улмаас гэмтэл бэртэл авсан хүний тоо 60 хувь буурсан. Харин 2019 онд энэхүү арга хэмжээний үеэр бүгд идэвхтэй оролцож, осол хэргийн тоог тэг байлгахын төлөө хичээцгээе гэж уриалж байна. Энэ арга хэмжээг нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой. Дайны үе буюу 1939 он болон 1945 онуудад жилд 200 орчим хүн амь насаа алдаж байсан тоон мэдээлэл байдаг. Гэтэл зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд 500 гаруй хүн, 2019 оны эхний 11 сард гэхэд 324 хүн нас барсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа явдал нь иргэдэд өдөр тутмын зүйл мэт ойлгогдож, нүд чих дасал болсон гэж болохуйц хэмжээнд байгаа учраас Тээврийн цагдаагийн албанаас энэхүү өдрийг онцгойлон, хүн бүр хичээж байхыг уриалж, бэлтгэл ажлаа хангасан” гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:11:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:11:53

Зочин [202.131.227.178] 2019-11-29 01:05:19

76 өөрсдөө хичээ. тэд хүн алдаг хулгай хийдэг төрийн нэрээр хамгаалуулж байдаг тэд бүгдийг замбараагүй болгодог сөнөөдөг

Зочин [66.181.190.159] 2019-11-28 16:54:45

Huulia changatgaaaaa hurd saaruulagchiig haa saigui taviad og

Рэнцэндорж [202.21.108.146] 2019-11-28 15:37:48

Битгий балайртаад байцгаа. Зам дээр Хичээх өдөр жилд 365 байх ёстой. Их, бага хичээдэг, хаяа назгайрдаг гэдэг өдрүүдийг бас гаргаж мэдэх нөхдүүд байна уу, энэ чинь.

zochin [43.242.242.165] 2019-11-28 09:55:13

тээврийн цагдаа нарынхаа бөндгөрийг нь жаахан цэнэглэхийг бод.Ажлаа хийж зохицуулахгүй зохицуулах гээд гацаа үүсгээд тээр битгий бол, зүгээр л дүрэм зөрчсөнийг нт хуулийн дагуу арга хэмжээ ав.Цагдаа нар хаа дайралдсан газраа хазгай мурай зогсоогоод торгох гэж ухантаад бусдад битгий төвөг удаж үз.

Зочин [66.181.184.210] 2019-11-28 09:43:20

Бусад өдөр нь яахын?

Сэк Сээгий Сэрэлмаа [202.179.26.90] 2019-11-28 09:39:58

Хэдэн мал замын цагдаа нартаа ёсзүйн хичээл ор. Авгай хүүхдээ гэрт нь ангайлгаж үлдээчээд энд тэндэхийн бэлэн бор сэрэлмаанууд дээр цуварч л явж байдгийм бнлэ.

Зочин [182.160.32.202] 2019-11-28 07:07:50

Энхболд даргаа зөвхөн маргааш л дүрмээ бваримтлаад бусад өдөр баримтлахшүй байж болох юм уу?

Иргэн [66.181.191.175] 2019-11-28 06:42:37

Нээх сүртэй 2 хоног үлдлээ 1 хонрг үлдлээ гээд байсан ийм л үйл ажиллагаа зохион байгуулагдана гээл мэдэгдчихэж болдоггүй юмуу сүрийн юм болохы

Зочин [202.126.88.151] 2019-11-28 06:19:29

Oorsdoo sain hichee hvntee zob hartsaj sur


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.