Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн тусламж үзүүлэхээр боллоо

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3-т заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргад “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн эрх” олголоо.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар Архангай аймгийн 1000 өрхийн 388,3 мянган мал, Булган аймгийн 1630 өрхийн 482,7 мянган мал, Дундговь аймгийн 1000 өрхийн 780,000 мал, Өвөрхангай аймгийн 1440 өрхийн 1,2 сая мал, Төв аймгийн 600 өрхийн 425,0 мянган мал буюу нийт 5670 өрхийн 3,2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг бусад аймгуудад отор нүүдэл хийж байна.

Үүнтэй холбогдуулан Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж дээрх аймаг тус бүрт 50 сая нийт 350 сая төгрөгийг,

Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцөөс үнэгүй олгох 1710 тонн өвс, үнийг нь 50 хувь хямдруулан олгох 1370 тонн тэжээл, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 954,7 сая төгрөгийг,

Мөн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын малчид, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын нөөцөөс “Шуурхай албаны автомашин” олгох, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад өвс, тэжээлгүйн улмаас өлдөж, доройтсон малд хүчит тэжээл, малын эм биобэлдмэл өгөх, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 410,3 сая төгрөг буюу 1,7 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:13

зочин [103.10.22.66] 2019-11-29 01:47:19

малчдаас татвар ав. татвар төлөхгүй байж яахаараа улсын төсвөөс байнга ингэж авч байдаг юм бэ .захиран зарцуулах болхоор хувийн өмч өлдөөд үхэх болхоор нийтийн нуруунд үүрүүлдгээ малчид болимоор юм .хот сууринд олон хүүхэдтэй хүн ажил хийж амьдралаа залгуулж үр хүүхдээ өсгөн дээр нь улсад цалингаасаа татвар шимтгэлээ бүрэн төлөөд болж байхад хөдөө олон малтай хүн яагаад татвар төлөлгүй бүхнийг сул үнэгүй хэрэглэх ёстой юм. малчдад нийгмийн хариуцлага сэтгэлгээ алга.

Зочин [202.126.89.36] 2019-11-29 00:59:56

Yasan gej tatwar tulugchidin mungiig ted narr ugdug yum bolohgui

zochin [66.181.186.131] 2019-11-29 00:21:36

хэдэн хүүхэд, авгайд малаа даатгачихаад хэдэн морь ачаад наадам эргүүлдэж, архидаж явдаг нь үнэн шүү. Архангай нэг суманд очоод 10 хоноход 6 наадам болж байгааг харсан. Оторт явж малаа маллаж байгаа малчин ч бараг байхаа больсон, тэр байтугай бууриа сэлгэж буухаа больсон бна лээ. Өвөлжөөндөө зун болтол байдаг болчихсон тэгээд өвөл болохоор хэцүүдлээ гэдэг үнэн. Авгай нар нь цагаан идээгээ ч хийхээ больсон, тэгээд хэдэн малаа байхгүй болохоор хот руу орж ирдэг. Хотоор дүүрэн яахаа мэдэхээ больсон архи эргүүлдсэн хүмүүс, ер нь урьд бол малчин хүний ухаан сийрэг, бүх зүйлээ өөрөө хийдэг, мэдээж зуд зэрэг байгалийн гамшиг болоход тусламж авалгүй яахав гэтэл юм бол төр засаг гээд байж болохгүй, эсвэл 76тай барьцалдаад байгаа юм уу..кк

Зочин [202.131.227.178] 2019-11-29 01:08:02

бэлчээр алга. нэг газраа эргэлдээд л байхас өөр аргагүй. төрийн хулгайч нар газрыг хятадууд өгөөд өөрсдөө нэг бандгар жиип. салан палан орон сууцтай болоод сэтгэл ханаад бандайгаад өвчиний үржүүлэгийн газар болоод байж байна.

zochin [66.181.186.131] 2019-11-29 00:14:08

Малын буянаар монголчууд өлсөхгүй байгаа нь үнэнээ гэвч газар шороо, хөрс чинь ачааллаа дийлэхээ болиод бнаа. Тиймээс малынхаа тоог багасгаж чанартай хэдэн малтай болж, хөрсөө хамгаалахгүй бол хэцүүдэхнээ. Бид ч махныхаа хэрэглээг танаж чадвал илүү эрүүл болж магадгүй..кк

Зочин [202.9.46.93] 2019-11-28 23:32:29

СОЛИОР ӨГӨХ ЁСГҮЙ

Зочин [103.26.194.131] 2019-11-28 16:40:14

malnuud mine heden maliinha buynaar udii zetegtei bgaagaa sanaj bodoj uz malchnii hudulmuriin hezuu changiig amsah ni bitgii hel zahiig ni ch medehgui umnuuddaa ta nar

Зочин [103.10.22.8] 2019-11-28 23:02:14

meddiim bol busaddaa zaaj uguuch

Зочин [64.119.22.157] 2019-11-28 16:43:43

Тэнэгт

Eh oron [202.126.89.217] 2019-11-28 15:18:05

Odoo boliochee hotiin bid yu ymbe vhtel zvtgej olson mongonoos mini datbar abchaad hubiin maldaa obos tejeel beldej chadaagvi malchidad engej mongo zaraad baihdaa yadag ymbe zahilgaanii tolbor nemgedsen mahnii vne osson uchir hotiin ergeded mah malnaasaa og gebel ogohvv vgvil baihgvi yudaa tal malaa zaraad obos tejeelee oorsodoo beldeechee henii maliig hend heregtei gej mallaad baigaa ymbe boliochee boliochee boliochee boliochee boliochee

зочин [124.45.101.202] 2019-11-28 15:09:04

Нээрээ, малчид ямар ямар татвар улсад төлдөг юм бол оо? Социализмын үеэс л малчдад тусламж лаа шүдэнз, элгэвч нэмнээ, бээлий гээд л өгдөг, мөн мал төллөх үеэр хүмүүс очиж тусалдаг байсан, гэхдээ тэр үед мал нь малчны хувийн өмч биш улсын өмч байсан. Гэтэл одоо мал нь малчны хувийн өмч болсон мөртлөө ноос ноолуурын урамшуулал, өвс тэжээлийн мөнгийг хүртэл татвар төлөгчдийн мөнгөнөөс өгдөг вэ? Ард түмэн бидэнд малчид 1 л сүү, 1 кг мах ч үнэгүй өгөхгүй биз дээ? Малчид сүү, цагаан идээ, махаа борлуулаад хүн амын орлогын албан татварт 10 хувиа төлдөг болов уу? Нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдсөн боловч яагаад малчдад энэ өөрчлөлт үйлчлэхгүй хүртээлгүй байгаа вэ? Үнэхээр энэ мөнгийг малчдад өгдөг юм болов уу? эсвэл?

zochin [66.181.161.81] 2019-11-28 12:10:09

taraahgui shuu uursdu malaa zarj uwsuu av

Зочин [202.126.89.43] 2019-11-28 10:46:03

олон малтай нь отор хийж байгаа шдээ.тэд чинь мянгат малчид..тэдэнд мөнгө баярхуу зан хоёроос өөр юм байхгүй.

Pee [202.55.191.130] 2019-11-28 08:56:51

Mash sain! olon hun malchid buruu yavj baigaag hardag bolj, heldeg bolj! ene bol bid zuv zam ruugaa yavj bainaa gesen ug. yuruusuu malchidad tusal ene ter geed baigaa nuhduud uursduu ashig sonirholiin zurchiltoi huviin maltai l bolj taarna. malchidaas tatvar avahgui ym bol tatvariin munguur tuslah hereggui ee!

Зочин [202.70.38.18] 2019-11-28 08:40:09

MАЛЧДААС ТАТВАР АВ. ТҮҮНИЙГ НЬ ТАРАА. АЖИЛЧИД, УУРХАЙЧДЫГ СӨХӨРТӨЛ НЬ ТАТВАРААР ДАРАМТАЛЧИХААД, ЛУЙВАРЧИД ӨӨРСДӨӨ АВНА, МАЛЧДАД БАС ӨГНӨ. БОЛОО Ш ДЭЭ.

Зочин [182.160.33.205] 2019-11-28 08:34:32

Дундаас нь мөнгө хусаж байгаа биз. 3 ес эхлэхээр бүр хүндэрлээ гээд хусна даа

Зочин [66.181.184.210] 2019-11-28 07:38:59

Тэгээд бас махны үнээ тэнгэрт хадаачихсан байхад нь туслая даа гэж ЗГ үзжээ.

irgen [103.14.38.134] 2019-11-28 07:25:44

Za bolioochee heden toonii malaa zaraad uvs tejeelee sain beldeh ni yasiin uursduu beldej bolno shdee. Mahaa hotiihond hyamd ugdug bilvv. Esergvvtsej bnaa.

Зочин [192.82.64.158] 2019-11-28 07:16:05

Болиочээ татвар төлөгчдийн мөнгийг яахаараа улсад нэг төгрөгийн ч татвар төлдөггүй хүмүүст зүгээр л тарааж өгөөөд байгаан .. Энэ малчид хүний өмнөөс амьдраад байгаа юмуу . Зун намаржингаа зугаа цэнгэл найр наадам гэж давхичихаад л өвөл болохоор төрөөс мөнгө төгрөг нэхээд суучихдагв Засгийн газар одооо болиочээ нэг хэсгийг нь өрнөөс босохгүй болтол татвараар дарамталчихаад нөгөө хэсэгт зүгээр тарааж өгөөд ажил хийж махаа зулгааж олсон хэдэн төгрөгнөөсөө хэн нэгэнд илүүчилээд байх чадал алга . Наад малчдаасаа татвар аваачээээээээ.

irgen [103.14.38.134] 2019-11-28 07:27:47

Bolohgvi shdee. Heden mal zaraad uvliin beltgelee hiij bolno shdee. Tatvar tulugchdiin mungiig hen negen ajilgvi amaa angaisan hvmvvst taraaj uguhiig esergvvtsej bna.

Зочин [64.119.17.226] 2019-11-28 07:08:35

Малчидын мал төрийн өмч биш, хувийн өмч шүү, татварын мөнгийг битгий дураараа үрэн таран хий, та нөрт ьийм эрх байхгүй шүү!!!

Зочин [66.181.161.95] 2019-11-28 07:09:43

Битгий хуц чт

ӨВС [202.9.46.93] 2019-11-28 07:05:58

БОЛЬЖ ҮЗ ЗУНЖИН НАМАРЖИН НАЙРЛАЖ НААДАМДАЖ АРХИДАЖ ГАНЦ БУХАЛ ӨВС ХАДААГҮЙ АМЬТАД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГТАРААХГҮЙ ШҮҮ


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.