Монголбанкны удирдлага солигдсон ч банкны бодлогод өөрчлөлт орохгүй

Ц.Анударь / Нийгэм

-Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Саарал жагсаалтаас гарах талаар тусгасан-

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улс чип картын хэрэглээ рүү шилжинэ

Монголбанкны төлбөр тоо­цооны газрын захирал Э.Анар “Энэ сарын 10-нд EMV чип карт нэвтрүүлэх гэрээ байгууллаа. Манай улс 2012 оноос хойш үндэсний төлбөрийн Т картыг зах зээлд нэвтрүүлсэн. Үүнээс хойш Монголбанкнаас нийт 2.7 сая ширхэг Т карт гарчээ. Энэ карт соронзон туузтай. Гэвч сүүлийн жилүүдэд картын хулгай, луйврын хэргүүдээс үүдэн дэлхий нийт чип картын хэрэглээ рүү шилжиж байа. Энэ технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал сайжирна. Гар утсаараа төлбөр тооцоо хийхэд аюулгүй болно. Зайнаас төлбөр тооцоо хийх, QR code, token гэх мэт шинэ төлбөрийн төрлүүд нэмэгдсэнээр олон улсын төлбөрийн стандартыг хангадаг болно гэсэн үг” гэлээ.

Хурлын үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг хийв.

-Монголбанкны Ерөнхийлөгч солигдсоноор банкны бодлогод өөрчлөлт орох уу?

Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: “Монголбанк сүүлийн гурван жилийн турш баримталж ирсэн бодлогуудад жанжин шугамаа бариад үргэлжилнэ. Тэр тусмаа эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн батжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн үндсэн чиг үүргүүд илүү үр дүнтэйгээр үргэлжлэх болно. Ирэх жилийн онцлогтой холбоотой үндсэн гурван том сорилт байгаа. Энэ утгаараа Монголбанкны удирдлага, бодлого болон үйл ажиллагааг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх, үүнд чиглэсэн эрчимтэй арга хэмжээг авахаар эхнээсээ ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Нэгдүгээрт, ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа дуусна. Энэ хөтөлбөрийг амжилттай дуусгах нь Монгол Улсын ирээдүйн дунд хугацааны сорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх гол тулгуур болно. Тэр утгаараа Монголбанкны зүгээс шалтгаалах бүх арга хэмжээг авах ёстой. Шийдлүүд эхнээсээ тодорхой болж байна.

Хоёрдугаарт, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд саарал жагсаалтаас гарах талаар тусгасан. Төлөвлөгөө ёсоор ирэх онд багтаж бид төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

Гуравдугаарт, ирэх долдугаар сард БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп гэрээний хугацаа дуусна. Бид гадаад өрөө зөв арга замаар шийдэх ёстой. Олон улсын байгууллагын дэмжлэг авах, тус банктай хэлцэл хийхээр ажиллаж байна” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:09:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:09:55

Зочин [59.153.114.162] 2019-11-28 15:01:08

УДИРДЛАГА СОЛИГДСОН Ч БАНК БУСЧУУД НЬ БАЙСААР Л БАЙНА БИЗДЭЭ

Зочин [59.153.113.23] 2019-11-28 16:07:40

Банк бус санхүүгийн байгууллага гээчийн ард террорист бүлэглэл байна. Энэ хачин муухай байгууллага нэртэй газрын тухай хуулийг зас.

/-*-/ [49.0.212.7] 2019-11-28 11:35:27

Танай байгууллагад чинь тийм бодлого модлого гэсэн юм байдаг хэрэг үү, нам юу гэж худал ярь гэнэв тэрийг л ярьж суудаг хоолны савнууд бус уу

Зочин [59.153.113.23] 2019-11-28 14:47:08

Яг тийм байгууллага. Одоо цагт чинь банкинд ажилладаг хүнээс квант механикийн мэдлэгтэй эсэхийг шалгаж авдаг болсон. Квант компьютер мэдэхгүй бол ямарч эдийн засгийн бодлого бодохгүй шүү.

ХУЦАЛЦАЖ БАЙНАА [202.9.46.95] 2019-11-28 08:58:22

МИЕЭ ЭНХБОЛДЫН АНАР, БУУНЫ НОХОЙ ГАН-ОЧИР НАРЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.