“Peace village” хотхоны гүний худгийн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ

Aдмин / Эрүүл мэнд

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-уул дүүргийн 11-р хороонд байрлах “Peace village” хотхоны 208 тоот байрыг ундны усаар хангаж буй гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

НМХГ-ын төв лабораторийн 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн нян судлалын сорилын дүнгээр 208 тоот байрны гүний худгийн уснаас авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрч, ус нөөцлөх сангаас авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо их зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байгаа нь “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын 07 тоот зөвшөөрлөөр гүний худгийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

image

Холбогдох аж ахуйн нэгж, иргэнд гүний худаг, ус нөөцлөх сав болон ус түгээгдэж буй шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:07

Иргнэ [66.181.182.165] 2019-11-30 15:28:43

Ямар байранд орох гэж байгаагаа мэхэхгүй-мэдлэггүйгээр "Харанхуйгаар"байр захиалах,худалдан авах зэрэг тэнэг зангаас хэдийд сална даа тэнэг монголчууд?1920-30 -аад үеийнхэн арай биш баймаар.

Зочин [202.9.46.131] 2019-11-29 02:33:57

up hudulhiin une ni nam unalaa daa

Je [59.153.114.128] 2019-11-29 02:01:41

TENEG MONGOLCHUUD ULAANBAATARY XUDGAAS US UUDAG YUMUU. ARAI CHDE. Teneg gehed arai denduu teneg humuus yum

ЛУСЫН САВДАГ [202.21.108.146] 2019-11-28 15:12:12

1. Хотхондоо содон гадаад нэр өгөхлөөр лус савдаг хорлолж байгаа юм. 2. Зардалаа хэмнээд гүний худаг ухаад тэр ус нь хөрсөн дээрх бохиртой борооны устай холиодоод жорлон болдог. ГУРИЛТААД БАЙ, ҮХРҮҮД ЭЭ. Байр авахдаа усаа хаанаас татадагийг нь сайтар мэдэхгүй бол эвэр туурайтай болж мэднэ шүү.

Зочин [194.228.79.211] 2019-11-28 16:12:39

Тиймээ тийм. Чацаганы чимээ шиг харий үгээр нэрэлсэн байналаа.

Зочин [202.126.88.205] 2019-11-28 12:05:46

Гүний худагыг технологи баримтлөхгүй шавхалт туршилт, цэвэршүүлэлтыг огт хийхгүй хүмүүсын хайнга мэдлэггүй байдлыг ашиглаж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа юм,

Zochin [202.9.43.50] 2019-11-28 10:47:04

Uneen.Misheeliin hajuud bga 84 r bairni us bol asuudaltai.Baridan kampani OYUT geed ezen n songuuli mereedeed bj bdg gesen.Huleej avsan МХГ ch anhaaramaar bga uom


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.