АНУ-ын Ерөнхийлөгч Афганистанд айлчлав

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсанаас гадна, Баграм нисэх хүчний баазад байрлаж буй Америкийн цэргүүдтэй уулзаж, Талархлын баярын мэнд хүргэсэн байна. Энэ нь Д.Трампын Афганистанд хийж буй анхны айлчлал юм. Хамгийн сүүлд 2014 онд тус улсад түүний өмнөх Ерөнхийлөгч Барак Обама айлчилж байсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийг үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен, Цагаан ордны тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни нар дагалдан явжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Марк Милли Афганистанд тусдаа хүрэлцэн очсон байна.

Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Афганистаны Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, түүнийг Вашингтонд албан ёсоор айлчлахыг урьсан юм. Хоёр орны удирдагчид мөн хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулах төлөвлөгөөнд тусгасан долоон заалтын талаар хэлэлцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн Ганитай ярилцах үеэрээ Кабул хот дахь Америкийн их сургуулийн америк, австрали профессор нарыг суллахад тусалсанд талархал илэрхийлжээ. Их сургуулийн багш нарыг талибууд 2016 оны наймдугаар сард олзолсон байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:38

tusa [66.181.168.81] 2019-11-29 01:32:17

Иймэрхүү асуудалд гүйх нохойд баах нохой саад гэгчээр илүүц зүйл дээ. Их мэдэгч гуай

Зочин [202.9.46.149] 2019-11-29 00:25:43

АНУ дипломат харилцаа тогтоосон орнуудтайгаа болон холбоотон орнуудтайгаа харилцаагаа муутгавал АНУ-д хохиролтой Хятад улсад ашигтай байх болно.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.