Академийн арван нэгэн жил тасарсан шагналын эздээр доктор Г.Сэвжидсүрэн, Ц.Золзаяа нар тодорлоо

Л.Батцэнгэл / Боловсрол

-Шилдэг судлаач, шилдэг залуу судлаачийг 12 нэр дэвшигчээс тодруулжээ-

ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс олгож байхаар болжээ. Энэхүү шагналд тухай жилдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа амжилт үзүүлсэн хүмүүсээс шалгаруулах юм байна. Энэ жилийн хувьд “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд зургаан хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ. Эдгээр судлаачдаас ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Г.Сэвжидсүрэн шилдэг судлаачаар, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Золзаяа шилдэг залуу судлаачаар тус тус тодорлоо.

Шилдэг судлаач доктор Г.Сэвжидсүрэн олон улсын сэтгүүлд 15 өгүүлэл хэвлүүлжээ

image

Г. Сэвжидсүрэн 1980-1990 онд Нийслэлийн арван жилийн 36дугаар дунд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийг химич, химийн багш мэргэжлээр, 1997 онд МУИС-ийн БУФ-д “Ширмэн бүтээгдэхүүний физик, химийн судалгаа” сэдвээр химийн ухааны магистрын зэрэг, 2011 онд МУИС-ийн Хими, физикийн хамтарсан эрдмийн зөвлөлд “Протон солилцооны мембрант түлшний элементийн процессийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч, тус хүрээлэнд 25 дахь жилдээ ажиллаж байгаа шилдэг эрдэмтэн юм.

Доктор Г. Сэвжидсүрэн 2014-2016 онд ФТХ-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа эрдэм судлалын ажлыг шинэ шатанд гаргаж, судалгааны тэргүүлэх чиглэл тогтоон, онолын болон хавсарга судалгааны зохистой харьцааг хангах ажлуудад хамт олноо манлайлан удирдан ажилласан байна. Тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд физикийн ухаанаар хоёр магистр, физик, химийн ухаанаар хоёр докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлжээ.

БСШУ-ы сайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Литийн ионы батарейн хоёр лаборатори шинээр байгуулан, ашигтай загварын гэрчилгээ авчээ. Мөн “Шинжлэх ухаан технологи инноваци-2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-ын эзнээр тодорч, ерөнхий боловсролын сургуулийн Физик 1, 2 номын редактораар ажиллаж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Сүүлийн таван жилд 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс олон улсын IF сэтгүүлд 15 хэвлэгдэж, түүний судалгааны бүтээлээс ишилсэн тоо 34-д хүрчээ.

Шилдэг залуу судлаач, доктор Ц.Золзаяа хаягдал үнсээр бүтээгдэхүүн хийжээ

image

Ц.Золзаяа 2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнд 11 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон.

Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүйн зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал, хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна. Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай байгаа төдийгүй бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага байгаа юм байна. Шилдэг залуу судлаач маань ажиллах байх хугацаандаа номын бүлэг нэг, шилдэг патент хоёр, стандарт хоёр, эрдэм шинжилгээний өгүүлэл 17-г бичиж үүнээс гадаадад найм нь хэвлэгдсэн бол эрдэм шинжилгээний илтгэл 19-ийг тавьснаас найм нь гадаад хэлээр тавигджээ. Технологийн заавар хоёрыг гаргажээ.


Сэтгэгдэл

АААhkgiegg [178.158.70.35] 2021-11-02 07:17:38

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:54

Яана даа [103.229.120.182] 2019-11-30 16:10:54

Энэ Сэвжидсүрэн гэдэг хүүхэн чинь олон өвөа нартай явалдаад сүүлд нь Рэгдэлтэй сүлбэлдээд их мандан бадарч байгаа даа.

Zulu [103.26.193.95] 2019-11-30 04:45:02

Hohino uursduu hiij buteegeed avah n yaasiin? Yu ch baisan muuldag buur neg complex boljee.

зочин [49.0.218.231] 2019-11-30 02:23:03

ШУА-ийн удирдлагын бүлэглэл их бялуурч байна даа. Юм хугацаатай шүү. Шинжлэх ухааны үнэт зүйлийг худалдаж хуйвалдан завших хэрэгсэл болгож, магтахаа болохоор бүтээлгүй хүнийг хоосон магтаж ариа дэндэж байна. Рэгдэл нарын багийн шунал шуударч, реклам голдуу ажиллаж мөнгө угааж байгаа жишээ олон гэнэ

Зочин [64.119.26.126] 2019-11-30 00:55:31

Рэгдэл өвөө бөгсний захирал хүүхнүүдтэйгээ удахгүй капут болноо. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. Монгол орон мандан бадрах болтугай. Харин энэ тэргүүлэгчдийн газрын юмнууд бол цаг зуурынх

Зочин [64.119.26.126] 2019-11-30 00:28:47

Энэ химийнхэн нэг нэгнээ шагнасаар л ... ичихгүй дуракууд юмаа. Шагнал ч гэж дээ тохирсон наймаа гэж нэрлэвэл зохино. Анхнаасаа хэнийгээ шагнахаа төлөвлөчихсөн баыдаг болхоор яг юм хийсэн, аваг ёстой нэг нь хасагддаг мундаг шударга газар даа

Зочин [94.23.66.193] 2019-11-29 21:54:43

Best sex dating -- Sexcont.Com

Зочин [94.23.66.193] 2019-11-29 21:46:07

Best sex dating --- Sexcont.Com

Зочин [66.181.183.37] 2019-11-29 19:15:23

Шинжлэх ухаан гэж энэ орчуулгын үг оновчгүй санагдаад байдаг юм. Саналаа хуваалцаач эрдэмтэдээ?!

Зочин [192.82.75.122] 2019-11-29 15:57:06

Сайн байна. амжилт хусье.

зочин [124.45.101.202] 2019-11-29 14:11:43

2 химич 2 химичээ шалгаруулж шагнал гардуулсан юмуу? Одоо ШУА-д химийн эрин үе цэцэглэн хөгжиж байгаа юмуу?

Зочин [64.119.16.111] 2019-11-29 13:10:00

ШУА үүргээ гүйцэтгэж, ШУ-ыг чадахгүй байгаа шүү дээ.

Зочин [66.181.161.66] 2019-11-29 12:57:41

Sale hiideg bhne

Зочин [66.181.184.211] 2019-11-29 12:22:42

ШУА ч дампуураад удлаа. Одоо хурдан татан буулга.

Зочин [202.179.31.50] 2019-11-29 11:51:38

За хош гэм монголын шинжлэх ухаан гэж хаа юу бсийн

Зочин [202.131.236.58] 2019-11-29 10:48:12

Sevjidsuren Ganzorig geed haihad Hindawi gej hogiin gazart hevluulsen oguulelees oor yum alga. Tegeed shildeg sudlaach gehcihjee. Ichij uheechee. Academy gej heden ovgochuul shavi naraa shagnadag, tsus oirtson, sonohdoo taarsan gazar

Zulu [192.82.69.225] 2019-11-29 13:41:51

Ganzorig gej hen yum?

za neg iimerkhuu [91.170.197.199] 2019-11-29 09:48:39

Манай ШУА-ийн байж байгаа байдал ердөө л энэ. Шалгаж үзлээ, юу хийсэн хүмүүс юм гээд. Сэвжидсүрэн бол Web of Science-д овог, нэрээ урд хойноо оруулж хэвлүүлсэн өгүүлэл 4-тэй л хүн байна. Харин ч луйврын чанартай InTechOpen, Hindawi гэх мэтийн хэвлэлийн газрын сэтгүүлүүдэд хэд хэдэн өгүүлэл гаргасныг уншигч өөрөө Google Scholar-аас үзэж болох нь. Золзаяа нь бол мөн л Web of Science-д 3 өгүүлэлтэй хүн юм. Алинд нь ч 2019 онд хэвлүүлсэн өгүүлэл алга. Энэ хоёр хүний эсрэг юм ч байхгүй, ажлаа хийж л байгаа улсууд байх. Зүгээр энэ Академийнх нь байж байгаа царайг л хэлж байна. Юуг бүтээл, юуг бүтээсэн хүн гэж хэлж ч мэдэхгүй, шалгах чадвар ч байхгүй, хүсэл ч байхгүй. Монголын эзэнт гүрний таван боть бүтээлтэй зэрэгцүүлээд зургийн каталогт монографын шагнал өгөөд байсан, энэ долоо хоногт. ШУА нэртэй шинжлэх ухааны үнэт зүйлийг үнэгүйдүүлж байгаа энэ газартайгаа улс төрчид сүлбэлдэхээ бас болимоор байна. Энэ бол ирээдүйн өмнө үйлдэж буй том нүгэл шүү, шинжлэх ухааны нэрээр бизнес эрхлэгчид ээ.

Зочин [66.181.161.66] 2019-11-29 12:56:40

Үнэн л үг зоригтой хэлэв

Зочин [122.201.31.13] 2019-11-29 12:14:39

Chi uuruu uy ch hamaagui uym hiij butee ldee hudlaa l PC nii araas hun gutaan doromjilj suusaar baital hamag amidral chin ungurluy

зочин [122.201.19.99] 2019-11-29 07:34:07

Анагаахын хэнд хэрэггүй нэг өвгөн профессор дагаж японд доктор болсон гарууд яасан вэ докторыг жоохон чанартай болгооо монголд бол ингэж олноороо доктор болж чадахгүй


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.