Б. Цолмон: Хоёр цахилгаан автобус техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

“Зорчигч тээвэр-3” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хүлээлгэн өгчээ. Уг хоёр автобусанд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр техникийн үзлэг шинжилгээ хийжээ. Үзлэг шинжилгээгээр нэлээд олон дутагдалтай гарсан байна.

“Зорчигч тээврийн тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б. Цолмонтой ярилцлаа.

-Монголд үйлдвэрлэсэн хоёр цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Монгол Улсад үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр цахилгаан автобусыг манай байгууллагад хүлээлгэж өгөөд гурван долоо хонох гэж байна. Энэ автобусыг жилийн өмнө Зам тээвэр хөгжлийн яам хүлээж авч байсан. Үүний дараа Нийслэлээс хүлээж авсан. Зорчигч тээврийн компани автобусыг авчихаад яагаад үйлчилгээнд гаргахгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Манай байгууллагын техникийн комисс гэж байгаа. Энэ комиссоос хоёр автобусанд техникийн үзлэг шалгалтыг хийсэн. Үзлэг шалгалтаар автобусны тодорхой хэмжээний алдаа дутагдлыг засах үүрэг даалгаврыг техникийн комиссоос гаргасан. Үүний дараа алдаа дутагдлаа арилгах хэрэгтэй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгаа. Автобус хийсэн газарт байцаагчийн актыг засаж янзлах зүйлүүдийн хамт, албан бичгийг манайхаас явуулсан. Үйлдэвэрлэсэн байгууллагаас хоёр удаа авч явж янзалсан байгаа.

-Техникийн комисс хэзээ үзлэг шалгалт хийсэн вэ?

-Манай техникийн комисс арваннэгдүгээр сарын 8-нд хуралдсан. Улсын байцаагчийн албан шаардлага арваннэгдүгээр сарын 8-нд гарсан байгаа. Бид хоёр автобусаа засаж сайжруулаад нийтийн тээврийн үйлчилгээнд гаргана. Манай зүгээс автобусанд шаардлагатай бүх зүйлийг хийсэн байгаа. Улсын дугаарыг нь өгсөн, смарт карт уншуулах төхөөрөмжийг суулгасан. Нийтийн тээвэрт гаргах бүх зүйлийг хийсэн. Манай зүгээс шалтгаалах зүйл байхгүй. Хамгийн гол нь үйлдвэр засах зүйлээ засаад улсын байцаагч хүлээж аваад дүгнэлтээ гаргах юм бол, бид нийтийн тээвэрт явуулахад бэлэн байгаа. Цахилгаан автобус, дизель автобусыг бодвол өртөг хэд дахин хямдхан. Иймээс энэ хоёр автобус нийтийн тээвэрт явах ёстой тээврийн хэрэгслийн нэг юм. Энэ хоёр автобус техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаа. Манай байгууллагын зүгээс нийтийн тээвэрт гаргахгүй байгаа юм биш. Нийтийн тээврийн үйлчилгээнд бүх насны хүнийг тээвэрлэж байгаа учраас техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобус байх ёстой.

-Энэ хоёр автобусанд ямар засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа вэ?

-Үзлэг шалгалтаар хийцийн алдаа болон дутагдалтай зүйлүүд байгаа нь тодорхойлогдсон байсан. Тухайлбал, жолоочийн бүхээг байхгүй, удирдлагын тумблерны суурийн түгжээ муу, зорчигчдын заалны халаагуурын байрлал далд биш ил байрлалтай, Хөргөлтийн шингэн гоожсон, батарей хэсгийн битүүмжлэл муу, ус орох магадлалтай, цахилгаан хэлхээний утасны гадна бүрээс задарсан, цахилгаан хэлхээний утас эмх цэгцгүй, өндөр болон нам хүчдлийн цахилгаан хэлхээний утас хэт доор байрлалтай, автобусны их биеийн хэсэг намхан байгаагаас доогуур ил явсан цахилгаан хэлхээний утасны хамгаалалт төмөрт цохигдож хонхойсон зэрэг дутагдал байгаа. Эдгээр зүйлийг янзалж болно.

-Хоёр удаа авч явж янзалсан гэсэн. Ямар засвар үйлчилгээ хийсэн бол?

-Өндөрлөж, утсыг нь цэгцэлсэн байсан.

-Энэ хоёр автобусыг улс мөнгийг нь төлж худалдаж авсан юм уу?

-Энэ автобусыг нэгийг нь 500 орчим сая төгрөгөөр худалдаж авсан. Нийлээд тэрбум төгрөгөөр худалдаж авсан байгаа. Ер нь бол манайд үйлдвэрлэсэн автобус ийм үнэ ханштай байдаг юм.

АВТОБУС ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ

-Өндөр үнээр худалдаж авсан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахгүй байгаа нь хохиролтой биш үү. Худалдах, худалдан авах гэрээндээ энэ асуудлыг яаж тусгасан байдаг вэ?

-Манай байгууллагын зүгээс автобусыг шугамд гаргамаар байна гэдгийг ярьж байгаа. Цахилгаан автобус зардал багатай. Ямар ч тос тосол хэрэглэхгүй, чимээ шуугиан байхгүй, агаарын бохирдол үүсгэхгүй, ийм дэвшилтэт технологийг Улаанбаатар хотод хэрэглэх ёстой. Хамгийн гол нь автобус техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх ёстой.

-Парк шинэчлэл гээд дотооддоо үйлдвэрлэсэн автобусаа гаргахгүй байж байгаад гаднаас өндөр үнэтэй автобус оруулж ирэх гэж байна гэсэн асуудал яригдаж байгаа?

-Бид саяхнаас сургуулийн 40 гаруй автобус явуулж эхэлсэн. Тухайн үед хотын дарга энэ хоёр автобусыг ирж үзсэн. Улаанбаатар хотод 800 гаруй автобус хэрэгтэй байгаа. Парк шинэчлэл хийх шаардлагатай. Монгол Улсад автобус үйлдвэрлэж байгаа газар 800 автобус үйлдвэрлэх юм бол авахад бэлэн байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэсэн яриа байхгүй. Чанар стандарт хангасан байх хэрэгтэй.

НЭГ ДОР 300-400 АВТОБУС АКТЛАГДАХАД БИД АРД ИРГЭДЭЭ ХҮЛЭЭЛГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ

-Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 800 автобус оруулж ирнэ гээд байгаа. Энэ үнэн үү?

-Нийтийн тээврийн автобус 12 жил үйлчилгээнд явах ёстой. Улаанбаатар хотод 800 автобусны парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Харин Монгол Улсад үйлдвэрлэгдсэн автобус шинэчлэгдэх тоог хангаж чадаж байвал бид мэдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Гэхдээ өнөөдөр нэг дор 300-400 автобус актлагдахад бид ард иргэдээ хүлээлгээд байж болохгүй. Тиймээс яалт ч үгүй гаднаас ямар нэг байдлаар автобус оруулж ирэх хэрэгцээ тулгарч байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд танайхаас хэчнээн автобус үйлчилгээнд явж байна вэ?

-Манайх нийтийн тээврийн том болон жижиг оврын 80 автобустай. Ажлын өдөрт 61 автобус үйлчилгээнд гардаг. Харин амралтын өдрөөр 52 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг.

-Танай баазад парк шинэчлэл хийх шаардлага байгаа юу. Акталсан хэчнээн автобус байгаа вэ?

-Ирэх 2020 онд 30 автобус актлах гэж байгаа. Үүнийг дагуу парк шинэчлэл хийгээд явна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:40

Зочин [103.26.195.133] 2019-12-03 05:24:16

Zaluurgui tusgai zamiin avtobus

Зочин [202.126.89.232] 2019-12-01 14:30:57

Монголчууд Монголчуудаа гутааж гадныхны идэш болохоо хэзээ зогсоох вэ

Монголын төлөө [202.126.89.232] 2019-12-01 14:26:22

Хятад, Солонгосын хуучин их засварын нэртэй ямбий будсан автобус шахаж дундаас нь амин хувьдаа мөнгө завших гэж үхтлээ чармайж байгаа урвагчидыг шийтгэх хэрэгтэй. Дандаа шантааж хийж элдэв аргаар шалтаг бий болгон, худал мэдээлэл цацаж илгээж Монголд явуулж буй үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг сөнөөж байгаа дайсануудтай тууштай тэмцэх цаг болсон. Иймэрхүү ажил олон жил үргэлжилж бугшсан,. олон ч дарга нар түүний гар хөл бологчид оролцсон мафи хэлбэрийн үйл ажиллагаа шүү

Anna [94.23.66.193] 2019-11-30 19:17:29

Best sex dating __ Sexcont.Com

Зочин [139.5.219.204] 2019-11-30 07:48:54

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС АВТОБУС УГСАРЧ ЭХЭЛЖ БАЙХАД ДЭМЖИХГУЙ ЯВААД БАЙСАН ДАА МОНГОЛ УЛС ХҮНД СУРТАЛ АВИЛГАЛЧ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ДАРГА НАРЫН ОРОН БОЛСОН ДОО

Зочин [192.82.70.131] 2019-11-30 06:28:34

Hundlungiin haraat bus baiguullagyn dugnelteer l asuudlyg shiid!

зочин [66.181.179.83] 2019-11-30 06:04:24

Овтой зальтангуудын ,нийгэм ,болжээ. Цэгц ,алдагдаад ,нэг л ,бишээ. Шувуу хүртэл , цэгцтэй ,цуваанд ,ороод ,нисдэг. Ямар ,хууль ,үйлчилж байна.Стандарт бол ,маш ,нарийн. Зүгээр нэг тэнхлэг ,тохиргоо ,биш ,ээ.

Зочин [202.179.27.153] 2019-11-30 06:01:36

Нийтийн тээврийн зориулалтын ямарч автобус байлаа гэсэн бүх эд анги, хэрэгслүүдийн үйлдвэрлэгч нь тодорхой, чанарын стандарт хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй, үйлдвэрлэгч этгээд нь өөрөө гэрчилгээжсэн байх шаардлагатай, түүнээс биш Монгод хиййсэн л бол хамаагүй гэж ханддагаа болих хэрэгтэй, олон хүний амь настай холбоотой асуудал. Энэ замбараагүй байдлаа зогсоогооч, ард түмний хөрөгө завшигчид. Гаднаас үйлдвэрлэгч нь тодорхой биш автобус авдаггүй биз дээ. Монголд үйлдвэрлэгч гэж байгаа нөхдүүд энийгээ хувийн хэрэгцээндээ ашигла аа

Зочин [202.126.89.232] 2019-12-01 14:27:47

Чи хятадын боол уу

Зочин [202.126.89.15] 2019-11-30 04:10:34

Монголчууд цах автобус хийнэ гэвэл өртөг нь хэт их шүү.зүгээр л хужаа цах баас зүгээр хямд нөйдвартай

Зочин [202.126.89.232] 2019-12-01 14:28:43

Хэ хэ хятадын бууны нохой өөрийгөө илчилчихлээ. Хятад найдвартай гэнээ

Zochin [202.9.46.28] 2019-11-30 04:06:48

Za araich de.mongo ideh gd ydah ym 500 sayiin avtobos gj yu bdg ym.ymar mersedes benz uildveriin avtobus bish.tatvar tologch bidnii mongo iim hogiin ymand l tsartsuulagdaj bn daa.

Зочин [43.228.131.110] 2019-11-30 03:36:16

Жаргалсайхан гэж нэг луйварчин Эрээнээс баахан төмөр авчирч угсарчиххаад бас дээр нь ямбий юм хийчихээд хуцаад яваа юм.

Зочин [66.181.179.75] 2019-12-01 06:11:03

Niitiin teewer halaalt mash muu bohir mongo awch bga bol tohirson uilchilgeege uzuulj bmaar bn

Зочин [43.228.131.105] 2019-11-30 03:28:10

Энэ Жаргалсайхан гэж автобус хийгээд бна гээд л рекламдаад бсан хийж бгаа юмыг хар стандарт шаардлага хангахгуй тэгээд тер засгийг муулна

Зочин [202.126.89.15] 2019-11-30 03:17:46

Яасан үнэтэй шаар вээ?500сая гэнэ үү.Тжгсэн доор Хятадад евро стандарттай 30хүний автобус 4жил явсан шинэвтэр цах автобус 100сая гээд алибаба дээр байна лээ.тэрийг аваа манайхан.Номин дэлгүүр автобус хийнэ гэж юу бдгын.Өмнөх ногоон автобусууд бүгд эвдрээд дуссан шүү дээ

Зочин [202.126.89.232] 2019-12-01 14:29:52

Тэгээд Хятадаас 700 саяаар авахаар хямд байгаа юм уу

Зочин [43.228.131.105] 2019-11-30 03:28:35

Харин тиймээ

Зочин [150.129.141.210] 2019-11-30 03:14:12

mongold hiilee geheer une ondor tsarai aldsan tengert tulsan untei ard tumnii toloo bish mongo hooson hii magtsan zuil . bodit une gargah heretei

иргэн [203.91.115.56] 2019-11-30 01:05:35

монголчууд автобус уйлдвэрлэнэ гэж юу байсан юм естой онигоо хэдэн темер хэлхэж гагнаал биз ямар ч стандарт техникийн аюулгуй байдал туршилт энэ тэр бол хаана яваа юм буу мэд шухэрч буньяа гэж нэг хееруу хуугийн улгэр багадаа сонсож байсан юм бна

Зочин [139.5.217.163] 2019-11-30 00:43:36

Нийслэлийн иргэдэд унаа хэрэгтэй байнө жижиг засвар хурдан хийгээд наад 2 тролёбусаа ашиглалтанд явуулах хэрэгтэй ажилд чөдөр тушаа болсон улсуудаа хал маш цөөн орон тоотой байж ажил сайжрана

Зочин [202.21.107.251] 2019-11-30 01:11:15

чи хуц


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.