Д.Гэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмд “дарамт” гэж харагдахыг хүсдэггүй

Ц.Анударь / Нийгэм

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэлтэй ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? Үүсэх дарамтын талаар?

-Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэг хувиар нэмэгдүүлэх гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөх эрхтэй. Эдгээр иргэд нийгмийн даатгал төлсөн мөртлөө үр дүнг нь хангалттай хүртэж чаддаггүй. Тэтгэвэрт гарах болоход маш багаар тэтгэвэр тогтоодог. Ажил олгогчийн төлсөн мөнгө эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд үр дүнтэй хүрдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын бүтээмж зарим талаараа илүү болон сул байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ аж ахуйн нэгж ашгийн төлөө ажилладаг бол тэр байгууллагад илүү бүтээмжтэй, богино хугацаанд олон ажил хийх чадвартай хүн хэрэгтэй. Өнөөдөр дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй байсан ч адилхан хүн юм. Нийгэмд тэгш хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр ажил олгогчид нийгмийн хариуцлага гэдэг юм бий болно. Ашгийн хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олон дундаа нэгтгэснээр эрх тэгш хөдөлмөр эрхлэх боломжийг нь бий болгож, ажилчдын дунд эерэг уур амьсгалыг сайжруулах, хүнлэг энэрэнгүй соёл тогтох нөхцлийг бий болгодог.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд хөдөлмөр эрхлүүлэх нь хамгийн зөв юм гэдгийг олон улсын туршлага харуулж байдаг. Тэдгээрийн нэг нь ажил олгогчийг урамшуулах юм. Тухайлбал,Олон улсад ажил олгогчийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа тохиолдолд бэрхшээлийн улмаас хийж чадахгүй байгаа зүйлд нь туслуулах зорилгоор туслах ажилтныг тухайн ажлын байранд нь бий болгож өгдөг. Түүний цалингийн 50 хувийг “Ажил олголтыг дэмжих сан”-гаас өгдөг. Бусад улс оронд эцсийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн сэтгэл хангалуун байлгаж, хамт олонтой байлгах вэ гэдэгт оршдог.

Манай орны хувьд ийм боломж хараахан байхгүй. Бид нийгмийн даатгалаас чөлөөл гэж хэлэхгүй. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийн оронд өөр гарц гаргалгааг хараач ээ гэж хүсэж байгаа юм. Бидэнд тусладаггүй юм гэхэд дээрээс нь битгий нэмж дарамтлаач гэж л хэлмээр байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж буй талаараа холбогдох газруудад мэдэгдсэн үү?

-Энэ бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал. Тийм болохоор УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нийгмийн даатгалын шимтгэл өсгөх шийдвэрээ цуцлах тухай шаардлагыг бидний зүгээс хүргүүлсэн. Нийгмийн даатгалын тухай бусад олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байж шийдэгдэх асуудал гэж бодож байна. Нийт ард түмэн нийгмийн даатгалтай холбоотой уг зохицуулалтын эсрэг байр суурьтай байгаа. Энэ иргэдэд маш том дарамтыг үүсгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмд “дарамт” гэж харагдахыг хүсэхгүй байна. Аль аль талдаа уян хатан байх хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 81 хувь нь ажилгүй гэртээ байдаг

-Монгол Улсад хичнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг вэ?

-103 мянга орчим иргэн байна. Үүнээс дөнгөж 19 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Үлдсэн 81 хувь нь гэртээ ажилгүй сууж байна гэсэн тоо байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр төрөөс хэр дэмжлэг үзүүлдэг юм бэ?

-Ажлын байраар хангах асуудлыг цогцоор нь шийддэг байх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, тэргэнцэртэй хүн их, дээд сургуульд сураад мэргэжил эзэмшиж болно. Гэтэл ажил дээр гарлаа гэхэд өглөө болгон тэр хүн ажилдаа очьё гэхээр зориулалтын хүртээмжтэй тээврийн хэрэгсэл манай оронд байхгүй. Дандаа такси үйлчилгээгээр зорчино гэвэл эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг. Энэ мэтчилэн дэд бүтцийн орчныг ижил тэгш хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Хоёрдугаарт, 81 хувь буюу 80 гаруй мянган хүн гэртээ зүгээр сууж байна. Эдгээр хүмүүсийг дэмжиж, бие дааж сурах, мэдэх сэдлийг нь төрүүлэх үйлчилгээг бий болгох гээд цогц ажлыг хийх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, ажлын байраар хангаад зогсох биш тогтолцооны түвшинд дэмжин харж үзэх хэрэгтэй байна. Харамсалтай нь манайд тэгж чаддаггүй.

Бид юу хүсдэг вэ гэвэл тогтолцооны түвшинд бодлого боловсруулахад оролцье, өөрсдийнхөө санал, хүсэлтийг дэвшүүлье, бидэнтэй хамтарч ажиллаад үзээч гэдэг зүйлийг л Төр, засгаас хүсдэг.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр маш том дарамтыг үүсгэж байна

-Танай байгууллагын 100 гаруй ажилчны 60 нь харааны бэрхшээлтэй иргэн байдаг гэж байсан. Тэгвэл Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд гарах өөрчлөлт, нөлөөлөл юу байх вэ?

-Маш их дарамт үүсэж байна. Би жишээ нь ажил олгогч субьект. Манайд 103 хүн нийгмийн даатгал төлдөг. Ний нуугүй хэлэхэд, манай байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газарт өртэй байгаа. Энэ холбоо маань төрийн байгууллага биш, төрөөс ямар нэг санхүүжилт авдаггүй. Бид ашгийн төлөө явдаггүй. Ямар нэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэл явуулдаггүй. Гэхдээ тодорхой хэмжээнд массаж, цэцэрлэгийн үйл ажиллагаагаар урсгал, зардлаа нөхөөд явдаг боловч хаанаа ч хүрдэггүй.

Бидний эцсийн зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилтай, тогтмол орлоготой байлгах юм. Тиймээс бүтээмжээ бодож эрүүл саруул хүн авч ажиллуулахаас илүүтэй тэдгээр иргэдийг дэмждэг. Өнөөдөр цалингийн хэмжээ өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрээгүй атлаа төлж буй шимтгэл нь ижил байгаа нь буруу байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 81 хувь нь ажил эрхэлдэггүй. Ажиллаж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг ч шимтгэл төлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ирээдүйг баталгаатай байлгахын тулд Нийгмийн даатгал төлөх ёстой. Гэхдээ Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээрээ маш том дарамтыг бий болгож байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:14:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:14:07

Anna [94.23.66.193] 2019-11-30 19:08:16

Best sex dating ___ Sexcont.Com

зочин [64.119.24.241] 2019-11-30 12:13:33

Монгол улсын үндсэн хуулинд бүх хүмүүсийг ямар ч зүйлээр ни ялгаварлан гадуурхаж болохгүй,хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг,үүнийг дагаж,мөрдөж,сахиж биелүүлэх үүрэг төр улсын бүх байгууллагууд гүйцэтгэх ёстой,

batsvh [124.158.120.90] 2019-11-30 08:30:51

snuu egch dee ene horwoogiin hamgiin sain saihnig hvsed ajlin ondor amjilt hvsei

Зочин [1.209.103.7] 2019-11-30 04:30:57

Yag unen hugjliin berhsheeltei humuus bolon tednii ar gert mash ih demjleg heregtei shu.Manai tur zasag ene asuudald setgel tavij ajillah shaardlagarai.

зочин [43.228.130.153] 2019-11-30 02:15:14

Манайхан тэргэнцэртэй буюу хараагүй цагаан таягтнаа л хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгодог Би сонсголын бууралттай тэр бүр хүнд мэдэгдэх сонирхолгүй энгийн иргэний адил хичээж улсад 30 жил ажилласан гэхдээ групп 50% авдаг байсан групп сунгахаар ороход тэтгэврийн нас хүрлээ групп сунгахгүй тэтгэвэртээ гар гэснээр тэтгэвэртээ гарч тэтгэвэр 218,000 төгрөгөөр тогтсон. Үүн дээр ажилласан жил, жил бүрийн тодорхой хэмжээний нэмэгдлүүд нэмэгдсэн лдээ. Гэхдээ төрийг төлөөлөөд төрд ажмллаж байгаа хүйтэн сэтгэлтнүүд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн иргэдээсээ төвөгшүүх маягтай их хүйтэн ханддаг Сэтгэл хайртал Ялангуяа НД-д ажиллаж байгааа ажилчид даа эерэг хандлагын сургалт хийж хөлдүү толгойг гэсгээх шрдлагатай НДХ-үүд үүдэндээ их гоё гоё үгтэй уриатай юм бна лээ. дотроо бол тийм биш шүү

Зочин [66.181.161.89] 2019-11-30 01:40:33

enerengui ardchilsan niigem haana baina tor zov shiidber gargaach dee yaasan holduu tolgotnuud be


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.