Лондонгийн алан хядагч электорон бугуйвчтай хяналтын этгээд байжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрөгч баасан гарагт Их Британийн нийслэл хотын төвд гарсан халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээлээ гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Бүсэндээ тэсрэх төхөөрөг бэхэлсэн, хутагтай эрэгтэй орон нутгийн цагаар 14 цагт Лондоны гүүрэн дээр хүмүүс рүү халдсан байна. Энэ хэрэг Кембрижийн Криминологийн их сургуулийн “Learning Together” (хамтдаа суралцъя) хөтөлбөрийн төгсөгчид болон багш нарын уулзалтын үеэр гарчээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.

Террорист этгээдийг хажуугаар нь явж байсан хүмүүс саатуулж, хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдоход нь бууджээ. Гэмт этгээд терроризмын гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан 28 настай Усман Хан гэгч бөгөөд тэрбээр 2012 онд Лондоны хөрөнгийн биржид халдлага үйлдэхийг завдсан хэргээр 16 жил хоригдох ял авсан байна. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон бугуйвч зүүлгэн шоронгоос сулласан байжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:34

"Хохино" гэхээс өөр юү гэх вэ. Зандалчдыг ингэж өрөвдөх нь буруу. [202.131.225.53] 2019-12-02 07:21:14

Шоронд 16 жилээр хийсэн юм бол, ноцтой хэрэгт шийтгэсэн юм бол ядахдаа 12-13 жилийг нь эдлүллэх хэрэгтэй ш дээ. 7 жил гэдэг чинь хийсэн хэрэгтээ бүр оодорч "Би зөв юм хийсэн" гэсэн ойлголт төлөвшдөг хугацаа. Харин ӨШӨӨ 7 жил суулгасан бол уг хүнийг бусад нь мартаж тэрбээр "Би ер нь зөв юм хийж үү?" гэж шантарч, гутрах байсан байх. Шийтгэлийг дэндүү "хүнлэг", "хүмүүжүүлэх шинж"-тэй болгоод байвал ингэдэг юм. Тэгээд Англи хохино болж байхгүй юу.

Anna [94.23.66.193] 2019-12-01 18:54:49

Best sex dating ___ Sexcont.Com

hi [37.47.233.140] 2019-12-01 12:51:04

16JIL BAIJ 7JILIIN DARAA SULLAAD TENEG GAZAR BNA

лал [122.201.24.36] 2019-12-01 07:32:49

хамсаатанаа илчилэхгүй л гэж эсэргүүцсэн л байна ш дээ.үзэл бодолдоо үнэнч л байнадаг.

Зочин [103.26.195.53] 2019-12-01 06:30:43

hn ulaim tsaim alan hyadagchiiig sul yavuulj bgaad dahiad hun aluulchij bgaam uu?

Зочин [202.9.46.149] 2019-12-01 06:40:01

хамгийн буруутай нь гаднаас ирсэн хууль бус дүрвэгсэд цагаачдыг эх орондоо орогнуулж цагаачлуулснаас болж байгаа юм.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.