Хотын даргын хоёр чихэнд хонх уях үг байна

Н.Саранчимэг / Нийслэл

Арванхоёрдугаар сар гарчихлаа. Цагийн жамаар нийслэл хот маань цасанд дарагдаж, хаана л бол хаана халтиргаа гулгаа үүсч, явганаар явах нь бүү хэл, унаагаар явахад хэцүү өдрүүд айлслаа. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан эл өдрүүдэд нийтийн тээврийг хүлээсэн нийт ард олон чинь зутарч гүйцэв. Замын халтиргаа гулгаанаас болоод зогсох хөлсний тэрэг ч олдохоо байлаа. Тарчигхан амьдралтай түмэн олон чинь, таксидах төлбөргүй халаас нимгэн иргэд чинь нийтийн тээврийг хүлээсээр зогсоол дээр осгож мэдэх нь. Одоо яах вэ.

Иргэд өглөө, оройдоо дөрвөн цаг орчим түгжирдэг

Улаанбаатар хотод хүн амын талаас илүү нь төвлөрч амьдарч байна. Төвлөрлийг дагаад замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ хангамж зэрэг олон асуудал үүсч байдаг нь улсын нийслэлийн нэг үзэгдэл. Их хотын энэ мэт зовлонгоос өнөөдөр хамгийн их анхаарал татаж, олныг бухимдуулж байгаа нь нийтийн тээвэр, замын түгжрэл хоёр юм. Нийслэлийн иргэд өглөө ажил, хичээлдээ явах гэж дор хаяж нэгээс хоёр цагийг зарцуулдаг тухай хэлж байв. Орой харихдаа ч мөн төдий цагийг зарцуулдаг гэнэ. Хотын нэг захаас төв рүү орох ч юм уу, ажил алба, сургууль соёл нь амьдран суудаг байршлаас нь зайтай бол мэдээж, нийтийн тээврээр юм уу, яарч байгаа нэг нь такси унаагаар явах болдог. Нийслэл маань гадагшаа хүрээгээ тэлж байгаа ч, тэр хэрээрээ төв рүү чиглэх нийтийн тээвэр хомсдож, түгжрэл бөглөрөл үүсдэг болсныг иргэд хэлж бухимдаж байна. Зөвхөн иргэд ч бус, нийтийн тээвэртэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөллүүд ч хэлж байгаа юм.

Төр ААН, ард түмэн хоёрыг хооронд нь “зодолдуулчихаад” зүгээр сууж байна

Нийтийн тээврийн хөгжлийн "Оч" ассоциац ТББ-ын гүйцэтгэх захирал О.Баатархүү “Нийтийн тээвэр хүрэлцэхгүйн улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй уг асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг нь Нийслэлийн удирдлагуудад бий. Тиймээс хурдан ажлаа хийхийг хүсэж байна.

Төр аж ахуйн нэгж, ард түмэн хоёрыг хооронд нь “зодолдуулчихаад” зүгээр хараад сууж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой 1.200 орчим автобус бүртгэлийн санд байдаг. Өмнөх жилүүдэд өвлийн улиралд өдөрт 900-950 орчим автобусыг шугамын үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо 850 орчим болгож багасгасан. Өөрөөр хэлбэл, 200-300 автобус шугаманд явахгүйгээр зогсож, иргэд нь автобусанд сууж чадахгүй байна” гэсэн юм.

Монголд үйлдвэрлэсэн автобусыг нийтийн тээвэрт гаргахгүй

Өнгөрөгч баасан гаригт монгол инженерүүдийн бүтээсэн хоёр ширхэг автобусыг яагаад нийтийн тээвэрт гаргахгүй байгаа талаар холбогдох албан тушаалтнууд нь хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан. Ингэхдээ зарим нэг зүйл нь доголдож байгаа учраас нийтийн тээвэрт явуулах боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Гэхдээ бид номер дугаарыг нь өгсөн,чиглэлийг нь ч бичсэн байгаа гэх мэтээр хаацайлсан зүйл хэлээд амжина лээ. Нэг автобусанд нь сэтгүүлчдийн төлөөлөл сууж үзсэн. Тэгээд одоо үйлчилгээнд явж байгаа автобуснаас хамаагүй дулаан, тохитой юм гэдгийг тэдгээр албан тушаалтнуудад дуулгаад авсан. Удахгүй ес эхэлж, жавар тачигнах цаг айсуй. Харин нийслэлийнхэн нийтийн тээврээ хүлээж хацраа хайруулан зогссоор байх уу. Ингэж иргэдээ бухимдуулж, хэл ам татлуулж байгаад өөрсдийн шахааны бизнесээ оруулж ирэх гэж байгаа хэрэг гэж хардах хүмүүс ч байна. Хардах үндэслэлтэй. Яагаад гэхээр нийтийн тээвэрт явах боломжтой автобуснуудыг чухам юуны учир бүрэн гаргахгүй багасгаад байгаа хэрэг вэ. Нөгөө парк шинэчлэл гэдэг нэрийн дор Хятадаас оруулж ирэх гэж байгаа 200 автобусны асуудал хөндөгдөж байгаа юм биш үү.

1200 автобусаа Хятадаас биш, Монголоосоо аваач ээ

Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөлийн гишүүн Б.Ууганбаяр: “Парк шинэчлэлт хийх нэрийдлээр 1200 автобусыг Хятад улсаас оруулж ирэх талаар ярьж байна.Үүний нэгж үнэ нь 711 сая төгрөг. Харин Монголд үйлдвэрлэж байгаа автобусны үнэ 490 сая төгрөг байгаа. Энэ бол Монгол инженерүүдийн өөрсдийнх нь гараар бүтэж байгаа зүйл. Гэтэл 1200 автобусыг Хятадаас өндөр үнээр авснаар нийтийн тээврийн үйлчилгээнийхээ 70 хувийг Хятадад эзэмшүүлэх болно. Монголд автобус үйлдвэрлэж байгаа таван компани байгаа. Хэрвээ эдгээр компаниуд хүчээ нэгтгэвэл нийтдээ 1000 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, үүнийгээ дагаад жижиг дунд үйлдвэрлэл хүртэл хөгжих боломж байна. Монгол автобусаа нийтийн тээврийн үйлчилгээнд оруулчихвал 70 хувийн ашиг нь улсдаа шингэх юм. 1200 автобусаа Хятадаас биш, Монголоосоо аваач ээ гэж Төр, засгийн удирдлагуудад хэлмээр байна. Монголын автобус үйлдвэрлэгч компаниуд жилд 650 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. Ингэснээр хоёр жилийн дотор энэ парк шинэчлэлийг хийх боломжтой болно. Автобусны эд, анги гээд зүйлсийг бүгдийг Монголд үйлдвэрлэж байгаа. Гэтэл яагаад заавал Хятадаас өндөр үнэтэй, арван жилийн настай автобусыг оруулж ирэх гээд байгааг гайхаж байна” гэсэн байх юм.

Хотын дарга аа, нийтийн тээврээс савраа тат

“Атибус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “Нийтийн тээврийн үйл ажиллагааг бүгдийг нь хотоос хянадаг болсон тул аж ахуйн нэгжүүд ямар ч хамаагүй болсон. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг анх оруулж ирээд өнөөдрийг хүртэл хэрүүл нь дуусаагүй байгаатай адил парк шинэчлэл нэрээр Хятадаас цахилгаан автобуснууд оруулж ирвэл мөн л хэрүүл тасрахгүй. Одоо байгаа боломжоо ашиглахгүй байж гаднаас автобуснууд оруулж ирэхийг дэмжихгүй байна. Хотын дарга аа, Нийтийн тээвэр бол ард иргэдийн унаа. Энэ таны бизнес биш. Тиймээс та нийтийн тээврээс савраа тат” гэж хүртэл хэлээд авсан. Харин эдгээр хүмүүсийн бухимдлыг ойлгож хүлээж авсан нь хэд бол.

Нийтийн тээврийн зардлыг 114 тэрбумаар баталсан ч...

Хотын удирдлагуудын хувьд насжилт өндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлагатай гэж үзэж байгаа ч оронд нь парк шинэчлэлт хэрхэн хийх нь тодорхойгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа. Үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гаргажээ. Нийтийн тээврийн зардлыг 2019 онд өмнөх оныхоос 19.09 хувиар өсгөж 114 тэрбум төгрөг болгож баталсан ч энэ мөнгө нь парк шинэчлэлтэд “падлийгүй” өнгөрч. Хачирхалтай нь, нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна гэж 200 сая төгрөгийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд сүүлийн гурван жил дараалан тусгасан ч бодитой ажил хийгдээгүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд 2020 онд 100 тролейбус авахад 25 тэрбумыг зарцуулна, үүний 3.7 тэрбумыг нийслэлийн төсвөөс, 21.1 тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлээр авч санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

93 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл үйлчилж байна

Нийслэлийн хэмжээнд 931 автобусны зогсоол байдаг бөгөөд дундын зогсоол 874, эцсийн зогсоол 57 байгаа юм. Үүгээр өдөрт 614 мянган зорчигч дамжин өнгөрдөг гэсэн тооцоо байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодруулахад “Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600-650 мянга орчим хүн нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэнд өнөөдрийн байдлаар 93 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Бид иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ачаалалтай байгаа 67 цэгт өглөө болон оройн цагаар ямар ачаалал авч байгааг судалсан. Ингээд судалгааны дүнг үндэслэж 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа. Нийслэл хотын хэмжээнд авто замын ачаалал хүндрэлтэй байгаа.Тухайлбал нэг чиглэлд дунджаар 15 тээврийн хэрэгсэл явж байна хэмээн тооцоход замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед нэг талдаа гарч бөөгнөрөх тохиолдол мэр сэр гардаг. Хамгийн их ачаалалтай чиглэл гэвэл Таван шараас Офицер хүртэлх зам буюу Энх тайвны өргөн чөлөө мөн Долоон буудлаас 120 мянгат, Нисэх чиглэлийн босоо зам байна. Энэ хоёр үндсэн шугамд зорчигч урсгал ихээр төвлөрч байна. Яах ч аргагүй хотын гол нягтрал төвдөө байгаа учраас өглөөдөө хотын захаас төв рүү, оройдоо төвөөсөө хотын зах руу хөдөлгөөн ачаалалтай байгаа” гэсэн юм.

Иргэд нийтийн тээврийн талаар ингэж ярьж байна

“Аль ч чиглэлийн автобусны нийтлэг бэрхшээл нь буудал дээр бөөнөөрөө ирдэг. Ирэхгүй болохоороо 30-50 минут ч хүлээлгэдэг. Цагийн хуваарийн буруу төлөвлөгөөтэй байдаг шиг санагддаг. Нийслэлийн хүн ам цөөн байх үеийн хуваарь, загвараар эргэлтийн тооцооллоо хийчихсэн. Гэтэл өнөөдрийн Улаанбаатарт замын ачаалал тодорхой цагуудад хэтэрдэг. Үүнийг удирдлагууд нь мэдсээр байж иргэдийн ачаалалгүй цагуудад тээврийн хэрэгслүүдээ ойр ойрхон зам дээр гаргачихдаг шиг санагддаг.

“Өндөр ачаалалтай, ажил, цэцэрлэг, сургууль тарах үеэр бүх чиглэлийн автобус нэг талдаа гараад хэдэн километрийн урт цуваа үүсгээд түгжирчихдэг. Нэг үеэ бодвол авто замын ачааллыг камераар хянаад байж болдог болсон. Тэгэхээр камерынхаа тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулаад байж болмоор санагддаг. Үүнээс болж хүүхэд, хөгшид буудал дээр удаан хугацаанд даарах, ажил, хичээлээсээ хоцорч бухимдал үүсдэг. Тэгэхээр цагийн хуваарь, үйлчилгээний хүртээмжээ сайжруулах л хэрэгтэй байна” гэцгээсэн бол НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалтай байна. Үйлчилгээнд явж буй 800 гаруй нийтийн тээврийн автобусны 50 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусч, иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдалд үүсчихээд байна. Гэвч Нийслэлийн удирдлагын зүгээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах бодит санал санаачилга гаргасангүй. Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэх явцад НИТХ дахь АН-ын бүлгээс нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, үйлчилгээг сайжруулах талаар тодорхой санал гаргасан боловч олонх дэмжээгүй. Жилээс жилд нийтийн тээврийн тоо буурсаар байна. Автобус ирдэггүй, жолооч нар нь харилцааны соёлгүй, осол аваар гаргадаг, цэвэрлэгээ үйлчилгээ нь тогтмол хийгдэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Ашиг орлого хөөцөлдөж биш, иргэн бүртээ хүрч үйлчлэх, аюулгүй, ая тухтай байдалдаа түлхүү анхаарах учиртай. Өнөөдөр нийтийн тээврийн автобуснууд цаг рейсээ бүрэн гүйцээж байгаа эсэх, хуваарийн дагуу үйлчилгээгээ үзүүлж байгаа эсэхэд тавих хяналтыг илүү тодорхой болгох шаардлага байна” гэдгийг хэлж байсан.

Төгсгөлд нь Б.Жаргалсайханы “Хотын залуу дарга С.Амарсайхан та стандартын дагуу үйлдвэрлэсэн автобусаар иргэдэд үйлчил. Нийтийн тээвэр чинь сэвхийгээд босчихно. Тэр метрогоо ч барина. Мөн хотын захиргаа ч юм уу, талбайн суларсан зогсоол дээр микро маягийн 6-20 хүн суудаг машинд төлбөр багатай үйлчлэх хэрэгтэй. Найз нөхдийгөө гэр дөхүүлээд өгдөг ч юм уу, ажилтнуудын автобусыг харж үзмээр юм билээ. Миний энэ яриад байгаа арга замыг дэлхийн том хотууд хэрэглэдэг гэдгийг бодоод үзээрэй. Утааг багасгах ийм амархан байсан юм уу гэж асуусан залуус хийгээд үз. Та нарын нас "юмнаас" айдаггүйгээрээ алдартай байдаг юм даа. Миний санааг дэмжиж байвал тэр залуу даргад хүртэл шейрлээрэй. Энэ түгжрэл дунд богинохон амь нас, цаг хугацааг үрэлгүй ажиллаж амьдармаар байгаа биз дээ” гэсэн жиргээг ч дамжуулчихья.


Сэтгэгдэл

TRAiN [153.207.237.199] 2019-12-03 20:08:19

UB hotiigoo hurdhan Metro-toi bolgood uguuchee pizda, Metro-gui niislel delhii deer UB-aas oor alga bna, archaagui, zayagui, erguutsen teneg lalariin, novshiin pizdakuud!!!!!.....

Bolor [202.9.46.148] 2019-12-03 20:02:31

Mongolchuud oorsdoo abtobus vildberlej chadaj bgaa Bid l ulsaa hogjvvlehgvi vum bol oor orniuls hiihgvi shvvdee bvh vumaa hiitsgeej ulsaa hogjvvletsgee

Содном [66.181.177.140] 2019-12-03 12:19:59

Монголд угсарсан автобус нь хир чанартай, хэдий хугацааны баталгаатай гадаадаас авах автобуснуудаас юугаар илүү гэдгийг сайн судалж шалгаад өөрсдийнхөө юмийг хэрэглэвэл арай хямд тусах юм бишүү? Ер нь бол энэ жижигхэн хотод автобусны тоог нэмээд түгжирлийг бууруулж чадахгүй байх. Харин төмөр замаа хөгжүүлж,хос замтай болгож, Багануураас Эмээлт хүртэл ч юм уу түүнээс хол ч бай хурдан ГТ цаг тутам явуулвал хотын түгжирэл,бөөгнөрөлийг шийдэж чадах байх.

зочин [202.179.24.79] 2019-12-03 10:02:37

Хэдхэн автобустай, тэр нь өглөө эрт гарахгүй, тэгсэн мөртөө орй эрт бууна. Бүтэн цаг гаран хүлээлгэж байж ирээд хүнээ авахгүй зугтчихна. Хурдан рейс хийж байх нь жоллочид ашигтай. Хүн суух эсэх орлого орох нь жолоочид хамаагүй байдаг бололтой. Орлогоор нь цалинжуул

Anna [94.23.66.193] 2019-12-03 02:43:54

Best sex dating --- Sexcont.Com

gvgh [150.129.140.85] 2019-12-02 23:57:26

niitiiin teever boooj uhmeeeer bolgoj bn shuuuu

Zocnin [68.145.61.75] 2019-12-03 01:16:19

Mongold yildwerlesen autobusaa hurdan gargamaar bna Ooriin buteegdehuun zascn hurdan gargaacnee

Zochin [213.127.117.74] 2019-12-02 23:42:59

Minii bodloor ene zasag darga mash sain ajillaj baigaa bur mash sain, yagaad shuumjleed baigaag oilgoj bna ard n neg teneg nuhur baigaa

Зочин [202.126.89.162] 2019-12-03 12:44:49

Chinii ard hen bn?

Зочин [103.57.94.105] 2019-12-02 22:55:43

Автобусыг чинь замын ачаалал даахгүй байгаа биздээ. Үнэхээр л алсын хараатай бодлого гэж байдаг бол Метро, дүүжин тээвэрээр л эхлэх нь дээр шүү. Амарсайхан дарга тэр замын татвар нэмж ядарсан ард түмний нуруун дээр АЛБА ТАТВАР нэмнэ гэвэл энэ үлгэр шүү....эртхэн зайгаа таьсан нь дээр биз ээ. АРД ТҮМЭН УХААНТАЙ ШҮҮ.

Зочин [124.5.146.28] 2019-12-02 21:57:07

Энэ сайт батүүлийн чихийг хэлээрээ оролдож тавиулж байсан ха ха ха

Зочин [66.181.191.133] 2019-12-02 21:18:42

Монголын хэрэглээг даах, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож явуулахыг хүсье. Дээр нь нийтийн тээврийн системийг ахин хөгжүүлж, сайжруулах ажлыг систем инженерт нь даатгах ёстой юм. Тэд ажлаа сайн хийнэ. Монголд систем инженерийн асар их эрэлт байна.

Зочин [66.181.191.133] 2019-12-02 21:03:57

Нийтийн тээврийн систем унасан байна. Иймд энэ системийг ахин зохион бүтээж хөгжүүлэх хэрэгтэй тул Систем инженерүүдийн ажлыг хийлгэе. Монголд систем инженерүүдийн асар их дутагдалд орсон. Цаашид техник хангамж, программ хангамжийн аль алийг маш сайн мэддэг систем инженерүүдийг өдөр шөнө ялгахгүй ажлыг нь хийлгэе. Систем инженер гэдэг бол явцуу хүрээний техникийн инженерээс эрс өөр шүү. Систем инженер бүгдийг бүтээдэг юм.

Зочин [124.5.146.28] 2019-12-02 20:48:49

Батүүл хүүтэйгээ мөнгө шааж байхад энэ сайт чимээгүй байсан.

иргэн [103.229.120.233] 2019-12-02 20:39:16

хаанаас ийм аймаар үнэ гаргаж ирээд байна аа

Zochin [150.129.142.229] 2019-12-02 18:59:43

Niitiin teevree tsegtsleed daraa ni tatvaraa nem erguu khotyn dargaa

Зочин [124.5.146.28] 2019-12-02 18:54:07

Ардчилсан намын энэ золбин сайтыг хаах ёстой

Зочин [122.201.31.147] 2019-12-02 18:37:00

Trambai gehdee guuren trambai

Зочин [202.126.89.71] 2019-12-02 17:15:25

Амарсайхан гэгч ашиг сонирхлын асар их зөрчилтэй этгээд ажлаа хийж чадахгүй бна.Одоо байсаар зам ашигласны төлбөр гээч юмыг 200000 болгож ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхээр улайрч эхэллэ огцор огцорогцор огцорооо.

Зочин [202.21.100.164] 2019-12-02 17:14:19

Өглөө ажилдаа, орой гэртээ харихад автобус ирэхгүй, ирсэнд нь багтаж сууж чадахгүй үнэхээр хүнд байна. Автобусны тоог нэммээр, бас богино эргэлтйн автобусны маршрутыг шинэчлэж олшруулмаар байна.

Зочин [202.170.80.25] 2019-12-02 17:03:08

хотын дарга чааваас даа гэхээс

Зочин [122.201.22.52] 2019-12-02 16:39:38

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНУУД НЬ ХОТООР ХАР УТАА,УГААРАН ЗАМ ТАТУУЛААД УРАЛДАЖ ДАВХИДАГ..ДОТОР НЬ СУУХААР ДУТУУ ШАТСАН ДИЗЕЛИЙН ЭХҮҮН ҮНЭР УГААРАНД ДОТОР ЭВГҮЙ ОРГИЖ БӨӨЛЖИС ЦУТГАНА.ДЭЭР НЬ ЗОРЧИГЧИД ХААГУУР,ЭНД ТЭНД ОЧИХ УУ ? ГЭЖ БАЙНГА ЖОЛООЧООС НЬ АСУУЖ ШАЛГААНА. ЭНЭ НЬ БУУДАЛ БОЛГОН ДЭЭР ТУХАЙН ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНЫ МАРШРУТ ЗУРАГ БАЙДАГГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ.НИЙСЛЭЛИЙН АВТО ТЭЭВРИЙН ГАЗАР НЭГ ИЙМЭРХҮҮ Л АЖИЛЛАЖ БАЙНА ДАА.

Зочин [192.82.76.82] 2019-12-02 16:31:11

Awtobus n d boon hulgaich nar bna shuu bolgoomjtoi

Иргэн [203.91.119.42] 2019-12-02 16:10:30

Автобусанд түрийвч, гар утсаа алдаж дууслаа, энэ автобусанд хяналтын камер тавьж, хулгайч нарын зураг хөргийг тавьж анхааруулга сэрэмжлүүлэг тавиачээ. Автобусны буудал дээр бас хулгайчын нүүр таньдаг камер тавиачээ, зөндөө олон хулгайч чөлөөтэй явж байхын хийдэг шорон гяндан гэж байна уу, Хулгайч зальтан луйварчдын эрхийг хамгаалаад тэдэнд зориулаад хууль гаргаад Хүний эрх ярьж хуцаад байхаар жирийн иргэний эрхийг хамгаалах хуулиа гаргаачээ. Зөрчлийн хууль гэж дампуу хууль байна, зөрчил гаргасан хүнийг эрэн сурвалжилж албадан ирүүлж болохгүй гэх юм, арай үнэн биш байгаадаа, тэгээд энэ танхай хулгайчуудыг гуйж ирүүлэх юм уу хаашаа юм

Зочин [202.9.46.114] 2019-12-02 14:24:13

Өглөө бүр ажилд гарахаас өмнө автобусаа угааж ариутгалын бодисоор арчиж баймаар суудлын бүрээс нь даг хир байх юмаа хэдэн он бэ хэддүгээр зуун бэ

Зочин [178.165.128.68] 2019-12-02 18:49:46

Энэ үнэн шүү, Цэвэрлэгээгээ сайн хиймээр байна

Зочин [122.201.19.99] 2019-12-02 15:57:40

хирч яах вэ багтахгүй үлдэж байгаа хүн л хэцүү бна

Nnnn [202.126.88.188] 2019-12-02 13:20:41

Manaihan 1209 avtobusiig 2357 ond ugsarch duusah baih

Oke [66.181.161.79] 2019-12-02 13:07:17

Devshil hiih tsag vetei ge hul niiluuli

Zocnin [68.145.61.75] 2019-12-02 13:05:05

Bolj bgaa yumaa ulam saijruulaad yawsan deer Tsoon heden hun mongo unagaj bayjijh uu olon mongol ail hooltoigoo bh uu Tegeed cn autobus ugsarcn turshkagatai ajilcnidtai bolsnoor daraa daraagiin aj yildweriin salbar hogjino

Зочин [202.126.88.154] 2019-12-02 12:47:56

Монголд үйлдвэрлэсэн автобус гэж энд тэндээс хольж угсахсан хог сэгээр нийслэлчүүдийн амь насаар дэнчин тавихгээ юу. Түрүүчээсээ 2 хон ширхэг асуудалгүй үйлчилгээнд гаргачиж чадахгүй мөөрөлдөж байхад. Хуцлаа л байна. Хуцалгүй Хятадаас сайн чанарын автобус оруулж ирж үйлчилгээнд гарга.

иргэн [59.153.115.85] 2019-12-02 12:09:46

Автобуснууд нь явахгүй байгаа учраас жижиг машин нь автобусний буудал дээр 45,төгрөг хаоаад зогсох юм.тэгээд такси ойрхон явахгүй аймаар бээдгэр.нэг муу машинтай тамхи үнэртүүлсэн балай юмнууд .яаж хөгжинө. дөө.Сэтгэлтэй хүн бүхэн л хөгжинө.сэтгэл байхгүй бол игээд л зууралдаад царцаад л байж байхаас даа.Яадаж авьобусний буудал ньТүцээр нус цэр согтуугаар дүүрэн Хэхэрэхэхжхэхмэ

зочин [103.229.122.1] 2019-12-02 11:57:58

ашиглалтын хугацаа дууссан, түлш үнэртсэн автобусуудаа солиочээ, автобусанд суугаад, буудал дээр зогсоод л хордоод угаартаад байх уу, цэвэрлэгээгээ сайжруулах, элдэв хөшиг, хар наалтаа аваачээ үзэгдэх орчин, байгалийн гэрэл хаагаад бохир гэдэг нь

зочин [66.181.178.14] 2019-12-02 11:52:59

Замын татвар нэмсэнээс 7 хоногт 2 удаа дугаарын хязгаарлалт хийе.

Zocnin [68.145.61.75] 2019-12-02 11:13:02

Amarsaihan cn hujaa bhaa Ex orniihoo yilderlej ugsarcn bgaa atobusiig ul heregsej huatadiin yildwerleliig demjij bgaa ni mongo ugash gedgiig hun bolgon medej bna Uuwaigui er hunii shinjgyi amitan

Иргэн [64.119.16.244] 2019-12-02 11:06:46

Төрийн ба төрийн бус байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зөрүүлбэл түгжрэл бага ч гэсэн буурна. Төрийн байгууллагуудын ажлыг 8:30 цагт эхлүүлж 17:30 цагт дуусахаар зохицуулж болохгүй юм болов уу?

АМАРСАЙХАНД [202.70.34.115] 2019-12-02 11:00:31

ХОТЫН ДАРГА НАР ТҮГЖРЭЛИЙН ЦАГААР АВТОБУСАНД СУУЖ, ТАКСИГААР ЯВЖ ОЛОН ТҮМНИЙ ДУНД ОРЖ ҮЗЭЭЧ ЭЭ, ТЭГЭЖ БАЙЖ БОДИТ БАЙДЛЫГ ОЙЛГОНО. ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАНА ШҮҮ............

Зочин [183.81.171.2] 2019-12-02 10:58:03

НИЙТИЙН ТЭЭВЭР МӨНГӨ УГААХ ГАЗАР БОЛООД УДАЖ БН ӨВЛИЙН ХҮЙТЭНЭЭР ДАЛИМДУУЛААД МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧИД БОЛСОН.. ИРГЭД ДААРЧ БН. ЭНЭ БОЛ ҮНЭН ..ГЭСЭН Ч МӨНГӨ УГААГЧИД ӨРӨВДНӨ ГЖ ГОНЖИЙ ЖОО... ЭНЭ БАЙДАЛ ӨВӨЛ БОЛГОН ДАВТАГДНА ДАВТАГДСААР Л БН... ЕР МОНГОЛД ХАМГИЙН ИХ НҮГЭЛТЭЙ УЛС ОРОНД ГАЙ БОЛЖ БАЙГААН ХЭЛСЭН ЯРИСАН ЗҮЙЛЭЭРЭЭ ИЛЧИЛЭГДЭЖ БУЙ 50 ХҮНИЙГ АРД ТҮМЭНИЙ ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ .. ТЭГЖ БАЙЖ Л УХААРЦГААНА..

Зочин [66.181.190.100] 2019-12-02 10:57:23

Хотын даргын 2 навч чинь сонсох юмаа л сонсоно сонсохгүй гэснээ гүлдийгээд нэг ч сонсохгүй дээ гөжүүд нөхөр

Зочин [66.181.181.179] 2019-12-02 10:20:32

Joloochid 500tugrug atguulahaa boli teruugeere shine avtobusandaa nemerle

А [203.91.115.55] 2019-12-02 10:18:55

ХЯТАДЫН УТАА МЭДРЭГЧ НИЙЛҮҮЛЭХ БОЛСОН ТУХАЙГАА ИЛ ТОД ЗАРЛАХГҮЙ БОЛ ХУУЛИЙН БАЙГУУЛАГААР ШАЛГУУЛНА. ХЯТАДЫН ЯГ АДИЛХАН ТӨХӨӨРӨМЖИЙГ ИРГЭД 10000 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БНА. ЦАХИМ ХУДАЛДААГААР ОРООД ҮЗ. ХОТЫН УДИРДЛАГА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ УХААД ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ БОЛЖЭЭ.

hm [66.181.179.56] 2019-12-02 10:18:28

Hyatadiin shine avtobusnii une 1 shirhegiig avahad deed tal n $80 000 l bna 200 avtobus shirhegiig n $110 000 avahaar tusuv batalj zoruun henii halaasand oroh ve??????

Зочин [66.181.178.106] 2019-12-02 10:14:14

Зүгээр л Солонгост үйлдвэрлэсэн шинэ автобусаар шинэчлэл хиййгээчээ. Ядаж аюулгүй тал дээр хяналт шалгалт хийгдсэн стандартад нийцсэн байгаа шүү дээ. Эдэлгээ даах чадвар илүү гэж л харж байна.

Зочин [122.201.21.31] 2019-12-02 09:55:33

Монголд автобус хийнэ гэж юу байхав дээ...

Irgen [202.9.40.140] 2019-12-02 09:55:11

Avtobus eglee.oroin achaalaltai ued yaj yvj bgaag l harahad hangalttai.Daanch abtobusand suuhgui uomda.Achaalaltai ued hotiin tuvees 1 r horoolol hurtel huiten helduu abtobudamd 3 tsag yvj bn.ANHAARALda avaache

Зочин [182.160.32.202] 2019-12-02 09:54:45

Энэ бичсэн хүндрэлийг бүгд мэдэж байгаа. Гол нь шийдэл

Зочин [103.229.122.143] 2019-12-02 09:44:43

хөдөө орон нутагаа хөгжүүлээд орон нутагтаа амьдраач

Zocnin [68.145.61.75] 2019-12-02 09:12:22

Amarsaihan yawtsgui bolloo Ogtsor ogtsor hujaagiin shaanii shunaltan bna

Zocnin [68.145.61.75] 2019-12-02 09:11:39

Amarsaihaniig arai yum hiih bolow uu getel. Shahaanii biznesiin hoinoos yawdag bnashdee Ogtsruulsan deer ex oroncn bish hun bna

Зочин [66.181.161.102] 2019-12-02 08:57:45

Аа мэдэхгүй. Одоо автобус нэмээд хэрэг байна уу. Метро ч юм уу дүүжин тээврээ эртхэн эхэлсэн дээр дээ.

Зочин [192.82.65.160] 2019-12-02 08:36:35

Засаг АМАРСАЙХАН боль. Савраа тат. Монголд үйлдвэрлэсэн машин хэрэглэх хэрэгтэй шүү

N [1.25.77.109] 2019-12-02 08:33:34

Medrel muutai uuganbayar


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.