1000 инженерийн хөтөлбөрийн үр шимийг 500 гаруй оюутан, судлаач хүртжээ

Ц.Анударь / Нийгэм

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инженер технологийн дээд боловсрол” /ИТДБ/-ын төсөл буюу бидний хэлж заншсанаар "1000 инженерийн хөтөлбөр" тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж 500 гаруй багш, оюутан төслийн үр шимийг хүртээд байна.

Манай улс өндөр ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт судалгааны орчинг шинэчлэн сайжруулах зорилгоор 2014 оноос ИТДБ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Коосэн хөтөлбөр, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж 2024 он хүртэл 1000 гаруй инженер технологийн мэргэжилтэнг Япон улсад бэлтгэхээр зорьж байгаа юм.

Төслийн нийт өртөг 7.5 тэрбум иен буюу 129 тэрбум төгрөг. Үүнд оюутны сургалтын төлбөр, тэтгэлэг, судалгаа дэмжих санхүүжилтээс гадна МУИС, ШУТИС-ийн сургалт, судалгааны лабораториудыг шинэчлэх зардал багтаж байна. Манай улсын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт болж буй 10 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй энэхүү зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ санхүүжүүлж байгаа бөгөөд 2020-2040 онд үндсэн зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:29

зочин [124.45.101.202] 2019-12-02 15:01:44

Энэ төсөл хөтөлбөр үр дүн сайтай, энэ шугамаар Японд суралцдаг Монголчууд их мундаг, судалгааны ажлаа ягштал хийдэг, маш амжилттай суралцаж дүүргээд Монгол руугаа буцдаг юм билээ. Харин "Шинэ Монгол" дунд сургуулийг төгсөөд Японы их дээд сургуульд суралцаж төгссөн Монгол хүүхдүүд Монгол руугаа буцдаггүй, Японд ажиллаж амьдардаг юм биш үү? Шинэ Монгол дунд сургууль Монголд боловсон хүчин бэлтгэдэг үү? Японд боловсон хүчин бэлтгэдэг үү?

ккк [202.131.246.179] 2019-12-02 02:29:53

Энэ хөтөлбөрийн үр шимийг судлаачид, багш нар хүртэж чадахгүй байгаа. Хүртэж байгаа нь маш цөөн.

KKK-d [202.5.205.2] 2019-12-02 04:44:30

Баримттай юм яриарай.хэн нэгнийхээ хийж байгаа ажлыг дэмжихгүй юмаа гэхэд харлуулж өөрийнхөө хар санааг хэрэгжүүлж болохгүй.Энэ төслийн үр шимийг хүртсэн хүний хувьд хамгийн шударга үр дүнтэй төсөл гэж боддог.Тавигдах шаардлагын биелүүлж чадах хүнд ямар ч асуудал байхгүй. Харин манай багш судлаачид хэлний чадвараа л дээшлүүлэх хэрэгтэй.Энэ төслөөр явсан пондоо маш өндөрөөр үнэлэгдэж байдагийг биеэрээ мэдэрч харсан хүний хувьд хариу бичмээр санагдаад бичлээ.

Зочин [202.179.31.78] 2019-12-02 02:33:16

barimtaa gargaa!!!!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.