Сүхбаатар дүүргийн “Дэвшилт 39” СӨХ  хамгийн тохижилт сайтай

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсад 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байрлах 39 дугаар байрны “Дэвшил 39” СӨХ байгуулагдсан цагаас хойш оршин суугчдын ая тухтай байдлыг эрхэмлэж, хоггүй цэвэр цэмцгэр орчин бий болгох зорилго тавьж ажиллаж байгаа юм байна. СӨХ-ны бүрэлдэхүүнд ерөнхий захирал, нягтлан бодогч, хоёр үйлчлэгч ажилладаг. Мөн удирдах зөвлөлийн долоон гишүүнтэй юм байна. СӨХ-ны үйл ажиллагааг 2014 оноос эхэлж, эрчимжүүлж эхэлжээ.

image

“Дэвшилт 39” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Энхцэцэг “Манай СӨХ газар, талбайгүй байсан. Би газраа хөөцөлдөж, СӨХ-ныхоо нэр дээр болгож авсан. Үүний дараа СӨХ-ны гадна талын талбайд иж бүрэн тохижилт хийсэн. Манай СӨХ усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай, өндөр настай хүмүүс зориулж таван тоглоом байрлуулсан байгаа. Манай СӨХ-ны үйл ажиллагаанд оршин суугчид маань маш идэвхтэй оролцдог.

image

Өнгөрсөн 2017 онд Сүхбаатар дүүргийн шилдэг СӨХ, 2018 онд Сүхбаатар дүүргийн шилдэг цэмцгэр ногоон байгууламжтай байгууллага болсон байгаа. Мөн 2019 онд “Манай хороо, Манай гудамж” аяны хүрээнд манай СӨХ нийслэлийн хэмжээнд гуравдугаар байрт орсон.

image

Мөн манай СӨХ-ны хоёр үйлчлэгч Сүхбаатар дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнуулсан. СӨХ-ны үйл ажиллагаанд иргэдээс гадна аж ахуйн нэгжүүд маш их тусалж дэмждэг. Тухайлбал, Мал эмнэлэг, “Чидунжин” эмийн сан, “Анд” дэлгүүр, Мэргэдийн өлгий, “Чадавх” үсчин гэх зэрэг байгууллагууд СӨХ-ийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Манай СӨХ хүүхдийн баярыг жил бүр тэмдэглэдэг. Энэ жил манай байрны 50 жилийн ой болсон. Бид байрныхаа 50 жилийн ойг тэмдэглэсэн.

image

image

Энэ онд СӨХ-ны ажлыг улам сайн эрчимжүүлж, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж, сахилга дэг журмыг сайжруулах зорилго тавьж ажиллаж байгаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахаас гадна оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс байрны орчинд зургаан камерыг тавьсан байгаа. Мөн автомашины замыг нэг урсгалтай болгож, тэмдэг тэмдэглэлээ тавьсан. Орцны аюулгүй байдлыг хангах үүднээс 1-8 орцыг бүрэн камержуулсан” гэв.

image

image

БАЙРНЫХАА ЭРГЭН ТОЙРНЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛСАН

image

Төмөр замын 39 байрны оршин суугч Д.Даваасамбуу “Төмөр замд 41 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би Сүхбаатар дүүргийн 5 хороо буюу зургадугаар сургуулийн орчим тоглож өссөн. 1966 онд үер болсон. Үерийн дараа энэ байр баригдсан. 1969 оны есдүгээр сарын эхээр ашиглалтад орж, амьдарч эхэлсэн. Энэ байранд 50 жил амьдарч байгаа. Манай байр хувьчлагдаад СӨХ байгуулагдсан. Манай СӨХ-ны дарга Ч.Энхцэцэг болсон. Ч.Энхцэцэг бид хоёр тээврийн дээд сургуульд хамт багшилж байсан юм.

image

Манай СӨХ-ны дарга оршин суугчдынхаа төлөө маш сайн ажилладаг. Байрныхаа эргэн тойрныг маш сайн тохижуулсан. Сүүлийн үед ногоон байгууламж бий болгох зорилго тавин ажиллаж байгаа. Би ногоон байгууламж байгуулж, жимсний мод тарьж байгаа. Мойл, Үхрийн нүд, Үрэл зэрэг жимсний мод тарьж, жимсээ авсан. Мөн хус мод, гацуур зэргийг өөрийнхөө хөрөнгөөр тарьсан байгаа. Манайх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтай. Байрныхаа эргэн тойрныг бүрэн камержуулсан. Байрны эргэн тойрноо камержуулсан учраас хулгайн гэмт хэрэг гарахгүй байгаа.Хуучны байр учраас дулаан алдаж байгаа. Үүнийг янзлах хэрэгтэй байна. Бид дулааны асуудлыг хөөцөлдөөд байгаа. Манай СӨХ дүүрэгтээ нэлээд дээгүүрт ордог” гэсэн юм.

МАНАЙХ ШИГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ СӨХ ХОВОР

Чидунжин” эмийн сангийн эм зүйч Н.Цогзолмаа “СӨХ-ны үйл ажиллагаа маш сайн явагддаг учраас бид тал бүрээс нь дэмжихийг бодож явдаг. Манай байрны орцны тохижилт болон гадна орчны тохижилт үнэхээр сайн. Манайх шиг ногоон байгууламжтай СӨХ ховор байгаа. Манай эмийн сан 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэдэд эм хангамжаар үйлчилдэг. Манай СӨХ мөнгө гэхээс илүүтэй оршин суугчдын ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Өвөл боллоо гээд хүүхдийнхээ тоглоомын талбайг хөлдөж хагарахаас хамгаалж битүүмжилсэн байгаа. Гадна талбайг бүрэн камержуулсан. Авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болсон. Хүүхдийн баярыг маш гоё тэмдэглэдэг” гэлээ.

МАНАЙ ИРГЭД МАШ САЙН ДЭМЖДЭГ

39 байрны оршин суугч Д. Түмэнжаргал ”СӨХ-ны дарга багш хүн учраас бүх хүнийг үйл ажиллагаанд татан оролцуулж чаддаг. Тиймээс иргэд маань СӨХ-г маш сайн дэмждэг. Байрандаа олон жил амьдарч байгаа. Байр маань бараг миний нутаг шиг болсон. Манай СӨХ-ны үйл ажиллагаа маш сайн учраас бид СӨХ-ны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдаг. Мөн СӨХ-ны даргаа хүндэлж явдаг. Манай байр төмөр замдаа үлгэр жишээ байр. Гадна дотно тохижилт үнэхээр сайхан. Байрныхаа оршин суугчдын төлөө ажилладаг СӨХ гэдгийг онцлон хэлмээр байна” гэсэн юм.

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:06:28

Enebish [192.82.67.78] 2019-12-03 15:58:12

Хийсэн бутээсэн болгон нь нудэнд харагдаад их ходолморч хун юмаа амжилт хусье!

Davaakhuu [192.82.77.58] 2019-12-03 12:54:58

Ene bairand 2 uruu bair zarna. 8% zeeld hamruulj ogno. Utas 99067038

Зочин [64.119.22.192] 2019-12-02 23:09:20

Дэвшил- 39 Сөх болон иргэд ААНБ -д мундаг шүү

ЗОЧИН [66.181.161.88] 2019-12-02 08:26:20

ХҮН БҮР ӨӨРТ ОНОГДСОН АЖЛАА САЙН ХИЙХЭД БҮХ ЗҮЙЛ ХӨГЖИЖ ДЭВШИЖ БОЛНО ГЭЖ БОДДОГ ДОО. МУНДАГ АЖИЛСАГ ХҮМҮҮС БАЙНА АМЖИЛТ

ЗОЧИН [49.0.135.63] 2019-12-02 04:42:52

ЕР НЬ ГАЙГҮЙ ТОХИЖИЛТТОЙ. ЗУН ХАЙСАН ДОТОР УРГАЖ БАЙГАА ЗҮЛГЭЭ ТАЙРААД ДОНЖ МАЯГ ОРУУЛААД БАЙВАЛ ЗҮГЭЭР ШҮҮ. ЯГ ӨГӨӨЖ ЧИХЭР БООВНЫ УРД БАЙДАГ ТӨМӨР ЗАМЫН 39 БАЙР БУЮУ 8 ОРЦТОЙ СААРАЛ 5 ДАВХАР БАЙР ЗУН ОЧИЖ ҮЗЭЭРЭЙ.

Зочин [203.91.115.38] 2019-12-02 03:52:11

Ийм сайн ажилладаг СӨХ-тэй болгох хэрэгтэй.

Зочин [202.55.188.81] 2019-12-02 03:25:35

Mundag baina


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.