Тусгай хамгаалалттай газар нутаг дахь соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын менежментийн сургалт болж байна

Aдмин / Энтертайнмент

Соёл, урлагийн газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран өнөөдөр Соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлаар тусгай хамгаалалттай 30 нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт зориулсан сургалт, уулзалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсад нийт 9537 дурсгалт газрын 86.157 үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Үүнээс 6000 орчим үл хөдлөх дурсгал нь Тусгай хамгаалалттай газар нутагт оршдог. Эдгээр дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын асуудлыг хөндөж ярилцах бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дэмжлэг, оролцоотойгоор дурсгалуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр онолын болон бодит туршлагаа харилцан солилцож цаашид хамтран ажиллах хамгаалалтын менежментийн чиглэлийг тодорхойлох юм.

Түүх соёлын үл хөдлөх дурсгал, түүний ангилал, бүртгэн баримжтжуулалт, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг хэрэгжүүлэх тогтолцоо, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бодлого, эрх зүйн орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын хяналт зэрэг 4 үндсэн агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

Эх сурвалж: Соёл урлагийн газар


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:40


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.