Мөс цөмөрч амиа алджээ

Н.Саранчимэг / Орон нутаг

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулсаар байгаа хэдий ч иргэд тоомжиргүй зангаасаа болж амиа алдсаар байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

уудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн, зургаан автомашин, хоёр мотоцикльтой очиж, нуурын баруун урд эргээс 400 м-т, гурван метрийн гүнд гурван удаа шумбалт хийж байж, өдрийн 17:30 цагт цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:10

зочин [139.5.217.226] 2019-12-03 07:44:55

Маш их үргүй зардал,дэндүү хэнэггүй хайхрамжгүйгээсээл болж

Зочин [202.9.46.156] 2019-12-02 05:32:43

Үхэр монголчуудад юу ч гэж анхааруулаад нэмэргүй.

Зочин [192.82.71.20] 2019-12-02 08:23:10

Казах

zochin [103.80.210.64] 2019-12-02 05:01:02

ene hunii orond MANAN-iin Sagsai sda uhehgui yaayaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.