“King Tug” Н.Төгсцогт тулааны өмнө

Aдмин / Спорт

-Г.Рассель: Надаас шалтгаалах байсан бол би түүнтэй (Н.Төгсцогт) тулалдахгүй байсан-

​Мэргэжлийн боксын IBO(International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт маань мэргэжлийн боксын WBC (World Boxing Council) холбооны мөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Аллен Рассельтай тулалдах гэрээгээ байгуулаад байгаа билээ.

image

​Мэргэжлийн боксын рингэнд "KING TUG" хочтой тулалддаг Төгсцогт маань 2015 оноос мэргэжлийн бокст орсноосоо хойш 11 тулаан хийж, бүгдэд нь ялсан амжилттай яваа юм. WBC -ны чансаанд өөрийн жиндээ нэгдүгээрт бичигддэг Төгсөө 2019 оны нэгдүгээр сард Доминиканы Клаудио Маррерог ялж, IBO холбооны аваргын бүсийг зүүгээд зогсохгүй WBC холбооны аваргын төлөө тулалдах эрх авсан билээ. Гэвч түүний жингийн дэлхийн аварга Г.Рассель манай Төгсөөгөөс удаа дараа “бултсаар” өнөөг хүрсэн. Харин WBC өнгөрсөн сард болсон чуулганаасаа Расселийг манай Төгсцогттой заавал дараагийн тулаанаа хийх, эс бөгөөс аваргын бүсийг хураахыг тулган шаардсанаар ийн тулалдах болоод байгаа билээ.

​Мэргэжлийн боксын рингэнд 31 тулаан хийж, 30 ялж (18 КО), ганцхан удаа (2014 онд Украины алдарт боксчин , өдгөөгийн WBC, WBO, WBA холбооны 61,2 кг жингийн дэлхийн аварга “Hi Tech” хочит Василий Ломаченкод) ялагдсан “Бага” Гэри Рассель өдгөө 31 настай, 2015 онд WBC холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж, түүнээс хойш аваргын бүсээ дөрвөн удаа хамгаалаад байгаа , алдартай ах дүү боксчдын нэг. Аав “Том” Гэри Рассель долоон хүүгээ өөрөө дасгалжуулан боксчин болгосон бөгөөд дөрөв нь Америкийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн “Алтан бээлий”-д түрүүлж байсан ажээ. “Бага” Гэри Аллен Расселийн дүү Гэри “Another” Антонио Рассель мэргэжлийн рингэнд 16 тулалдаж 16 ялалт, отгон Гэри “The Last” Рассель мэргэжлийн рингэнд 12 тулалдаж 12 ялсан амжилттай яваа бөгөөд тун удахгүй цол, бүсний төлөө тулаан хийх магадлалтай. Хамгийн том ах Гэри Антонио Жонс нь мэргэжлийн бокст 22 ялалт, 2 ялагдсан амжилттай зодог тайлсан бөгөөд “Fast Hands” хочтой байв. Харин бас нэг ах Гэри Аллан Рассель нь туслах дасгалжуулагч хийдэг. Ийм л нэгэн боксчин ах дүүсийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том цолтой нь болох “Бага” Гэри Рассельтай манай Төгсцогт маань тулалдана. Төгсөө маань ялбал өөрийн эзэмшиж буй IBO холбооны дэлхийн аваргын бүс дээрээ WBC-ийн дэлхийн аваргын бүсийг хамтад нь эзэмшинэ. Түүгээр ч зогсохгүй өөрийн жингийнхээ бусад аваргууд болох WBO холбооны дэлхийн аварга АНУ-ын Шакур Стивенсон, WBA холбооны дэлхийн аварга Мексикийн Лео Санта Крус, IBF холбооны дэлхийн аварга Английн Жош Уоррингтон нартай бүүр “том” тулаан хийх зам ч нээгдэх бололцоотой.

​“Мистер” хочит “Бага” Гэри Расселийг манай “Кинг Туг” Төгсөө маань ялах бүрэн боломжтой. Насаар дөрөв дүү. Нурууны чацаар илүү. “Мистер” 164 см өндөр бол манай хүн 173 см, бараг 10-аад см өндөр. За тэгээд бокст, мэргэжлийн бокст бас нэг чухал үзүүлэлт болдог гарын урт буюу алдын хэмжээ Гэригийнх 164 см бол Төгсцогтынх 168 см. Гэри зүүн, Төгсөө баруун өрөлттэй. Хоёр боксчны тоглолтын гол онцлог бол гарын хурдан ажиллагаа. Гэхдээ цохилтын хүчний хувьд манай Төгсөө илүү. “Кинг Туг” бүх тулааныхаа 81,82 хувийг хүнд цохилтоор буюу нокаутаар ялсан бол “Мистер” 58,06 хувийг КО-гоор дуусгасан.

Тулааны тактикаа зөв сонгож, бэлтгэл бүрэн ханасан байхад Төгсцогт ялах бүрэн боломжтой гээд энэ бүгдээс үндэслэж хэлээд байгаа юм л даа. ​Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн боксын хүрээнд нэр хүндтэй Boxing Insider радио “Бага” Гэри Рассельтай холбогдож, ярилцсан байна. Энэ ярилцлагаас манай Төгсцогттой холбоотой хэсгээс сонирхуулбал:

Гэри Рассель:- “...Би өдөр бүр бэлтгэлийн зааланд бэлтгэлээ хийж байгаа. Заавал хийхээр болсон тулаандаа бэлтгэж байна. Гэрээ хийгдсэн.
... Тулаан хийх өдрийг одоогоор хэлж чадахгүй ч ирэх нэгдүгээр сард тулаан болно. Энэ тулаан надад нэг их хүндрэл учруулахгүй ч дараагийн өрсөлдөгч бол тэр залуу. (Манай Төгсцогтыг хэлж буй бөгөөд зориудаар нэрийг нь хэлэхгүй байна.) WBC холбооны шахаж буй хүн. Түүний нэр нь хэн билээ? Something like that...
...Хэрвээ надаас шалтгаалах байсан бол би түүнтэй (Төгсцогтыг хэлж байна) тулалдахгүй байлаа.
...Дахин хэлэхэд WBC холбооноос л түүнтэй тулалдахыг шахаж, шаардсан. Хэрэв миний санаснаар болдог бол би 135 фунт руу (61,2 кг ) жин өгсөж орох байлаа” хэмээн ярьжээ.

​Эцэст нь өгүүлэхэд тулааны тов хараахан яг тодорхой болоогүй байгаа ч мэргэжлийн боксын хүрээнийхэн Гэри Рассель-Нямбаярын Төгсцогтын тулааныг 2020 оны нэгдүгээр сарын 25-нд Лас Вегас, Вашингтон Ди Си, Нью Йоркийн аль нэгэнд явагдах байх хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: “ТАВАН ЦАГАРИГ” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:48

Зочин [43.228.131.110] 2019-12-05 12:45:14

Наадах чинь айгаад байгаа нь ярианаас нь мэдрэгдэж байна.

Byrhan medeg?.... [212.234.217.188] 2019-12-04 17:18:55

Tegsee mini negee hyyhen syyhanaasaa hendiihen baigaarai!!!!bas beltgelee sain hiibel ard tymeneeree ch bolob yalah l bolno!!!!bid bygdeeree saihan setgeleeree handbal manai hyn yalah ni batalgaatai!!!!

Chinzorig [195.181.170.102] 2019-12-04 12:06:33

Togstsogt d amjilt xvsey xizeech bitgi shantraarai amjilt

зочин [103.26.193.69] 2019-12-04 12:05:03

Бэлтгэлээ сайн базаагаарай, чамаас айх юм тэр хүнд ерөөсөө байхгүй гэндүүлж ялах арга хэрэглэж байна Хурд дээрээ сайн ажиллаарай сэтгэл зүйгээ бэлдээрэй, эхэлсэн бол бэргэх зүйлгүй шудрана шүү дүү хүү,амжилт хүсэе.

Зочин [213.220.227.49] 2020-01-21 16:54:47

Za shaagaad ai. Amjilt ch zugeer huschihgui nusaa naagaa shaagaad yadargaatai communist sda ve

Зочин [103.26.194.245] 2019-12-04 12:00:08

Yoooy, zugeer bituu orkuud

Зочин [192.82.65.157] 2019-12-04 19:26:08

Like

Гэнэн байна даа [202.9.46.133] 2019-12-04 07:33:45

Айсан юм шиг хэлээд байгаа нь тайвшируулж байгаад нам цохино гэсэн тооцоотой тактикийн мэдэгдэл хийсэн байна үнэндээ бэлтгэлээ галзуурсан мэт хийж байгаа гэдэг нь ойлгомжтой 4н удаа бүсээ хамгаалсан аварга хүн шүү Тэнэг гэнэн Монголчууд хөөрөөд байх юм наад мэргэжилийн бокс тэр чигтээ сэтгэл зүйн тулаан шүү.

Зочин [202.9.46.133] 2019-12-04 07:27:41

Айх майх гээд жоохон хүүхэдийн сэтгэгдэл бичээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм 4н удаа үсээ хамгаалсан хүн яагаад айх ёстой гэж харин эсрэгээрээ Төгсцогт ийг тайвшируулж байгаад нам цохих санаатай бэлтэлээ сайн хийж байгаа гэдэг нь тодорхой шүү гэнэн байна даа Монголчууд.

Зочин [103.9.89.18] 2019-12-04 03:17:02

Ялах нь тодорхой. Чингисын удмыхнаас айцгаа

Зочин [213.220.227.49] 2020-01-21 16:55:40

Haha naad chingissee odoo bolichih tehuu gaitai erguu uvchin bnaa sda

Зочин [203.91.112.146] 2019-12-04 02:31:30

Хэний захиалгаар ингээд гадаадруу зугатаад гарчхсан тамирчинцруудын талаар Монголруу байнга мэдээлээд байдаг юм бэ мөнгө хөөсөн ийм цагаачид тэндээ яаж байх нь монголчуудад огт падлий байхгүйштээ пизда гэж

archaagui [91.186.76.134] 2019-12-05 11:34:58

Cham shig tegeed haraal heleed end tend teneg setgegdel bicheed aav eejee zovoogood avsan avgaigui ailiin ohidiin hormoi buzarlaad yavah baisan uu?

малкминь [139.5.217.57] 2019-12-04 07:54:29

төгсцогт монголын иргэншилтэй моншол улсын тамирчин шүү малаа.хакухо шиг иргэншлээс татгалзаагүй.

Би Монголын тасархай [103.9.89.18] 2019-12-04 03:15:49

Монгол хүн гэдэг утгаар нь бид бахархаж явдаг. Тэгээд ч Төгсцогт Монголын иргэн хэвээрээ байгаа. Монголчуудад ийм бахархал эв нэгдэл дутаж байгаа нь харамсалтай. Монгол монголоо дэмжиж явах хэрэгтэй

Hmmmmm [202.9.40.68] 2019-12-04 02:14:15

Yaaahaaaaaaa. Ene har tun ebgui gar daaaa, bolgoomjiloh heregti, nasaaraa tahir tatuu bolood biiiiii yaaaanaaaaa.

Tugs [73.162.98.90] 2019-12-04 00:25:02

Barahgui baih aa

Аамаа [66.181.184.191] 2019-12-03 14:52:58

Энэ нөхөр бол жинхэнэ тулаанч шүү төгсөө их л бэлтгэх хэрэгтэй дээ амжилт хүсье төөгөө дөө

Галт [66.181.190.67] 2019-12-03 13:09:35

Наадхи чинь айгаагүй шүү! Харин ч басч голж байгаа шинж их ажиглагдаж байна! Та нар минь онгирч хөөрцөглөж байж ялагдах үед магтаж дуулж байснаа эргээд хараагаад эхэлвээ!!!

Зорге [192.82.73.28] 2019-12-03 08:49:52

За тулаан болохоор нь үзье.Юу ч болоогүй байхад битгий дальчигнацгаа үхэр монголчуудаа!

Зочин [213.220.227.49] 2020-01-21 16:57:54

Haha hujaa nar chn uur bolood hogjood tugs bolovson soyoltoi bolool bna. Manaih bolhoor baasaa unertuulj arhidsan hulgaich hudalch uvchinii uur bolchood l erguuteed bur shaaj ughiimaa. Haya tinege uhere

Зочин [107.77.229.80] 2019-12-04 02:58:02

хужаагын ялгадас

Haha [49.0.135.43] 2019-12-03 10:40:15

Үмхий хужаа чинь юу вэ хахаха?

Зочин [66.181.161.111] 2019-12-03 10:23:48

Чи зайлаарай

Зочин [202.179.25.253] 2019-12-03 01:35:04

зөө зө . СҮҮЛРҮҮГЭЭ БААХАН ГЭРРИ - ТЭЙ ХОЛИЛДЧИХЛОО

M [66.181.181.143] 2019-12-02 15:55:03

King Tig-tai tulaldah shagnalyn mungu ni baga golood baisan l shaltgaantai. Neg jin ahin nuguu awarguudtai tulj iluu ih mungu awah zorilgotoi baisan. Aisandaa bish. Gehdee Tug yalna ene tulaand.

Baga Gary Rassel [211.36.142.86] 2019-12-02 06:23:42

Neriign heleheer sur harvachih geed bgaa uchiraas zoriud neriign helehgui toirch yrij bn . Zovlon oilgooroi Mongolchuudaa !

Orkuud [66.181.161.11] 2019-12-02 15:37:39

2 mal

Зочин [112.187.140.18] 2019-12-02 14:52:32

Tiim shuu


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.