Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

2020 оны Нийслэлийн төсөв батлагдлаа. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 2020 оны төсвийг татварын шинэчлэлийн хүрээнд хялбаршуулсан горимыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, “Цахим ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэл бодлогыг баримталж ажиллана гэж тайлбарласан.

Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм байна. Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх нэг үүсвэр нь Зам ашигласны төлбөр. Тэгвэл 2020 онд Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр 73.5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөх аж. 2016 оныхтой харьцуулахад 541 хувиар өссөн үзүүлэлт байна.

Нийслэлийн урсгал зардал 2016 онтой харьцуулбал хоёр дахин өссөн

image

НИХТ-ын төлөөлөгч Л.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн төсвийг хэлэлцэж баталлаа. Ирэх оны төсөвт ямар асуудлыг түлхүү тусгасан байна вэ?

-Энэ жилийн нийслэлийн төсвийг 2016, 2017, 2018 оны төсөвтэй харьцуулсан. Нийслэлийн урсгал зардлыг 2016 онтой харьцуулах юм бол хоёр дахин өссөн байгаа. Үүнийгээ агентлаг байгуулж, орон тоо нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Ер нь бол тэвчиж болох зардлыг хэмнэх шаардлагатай гэж АН-ын бүлгээс үзэж байгаа. Нийслэлийн байгууллага болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд үр ашигтай ажиллаж байна уу гэдгийг харах ёстой. Зардлын хэмнэлт гаргаж, дахин судалгаа хийх хэрэгтэй.

-Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудал яригдаж байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг 20 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж, хувьчлах санал асуулга орж ирсэн. Өмч хувьчлалын асуудлыг доод үнээр оруулж ирж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 га талбай газартай. Өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн шинэчлэлийн зам талбай маш ховор болсон. Бүгдийг хувьчилж барилга, байшин бариад дуусч байна. Иймээс нийслэлд цөөхөн байгаагаа томоохон нийтийн эзэмшлийн зам талбайг нийслэл авч үлдэх ёстой. Хотын төвд байгаа 12 га газрыг маш бага мөнгөөр үнэлж байна. Иймээс төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудлыг жагсаалтаас хасаж дахин судалгаа, шинжилгээ хийх ёстой.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг ямар хүн эзэмшдэг бол?

-Бидэнд ирсэн мэдээллээр Нямдаваа гэдэг хүн эзэмшдэг гэсэн. Хувьчлах асуудлыг маш сайн судалж иргэдээс санал асуулга авах хэрэгтэй.

-Авто зам ашигласны төлбөрийн хураамжийг нэмэгдүүлж байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Зам ашигласны хураамжийг нэмэгдүүлж байгаа. Иймээс урсгал зардлаа танаж, татвар хураамжийг багасгах тал дээр дахин судалгаа хэрэгтэй гэсэн саналыг гаргасан. Улсын төсвийн алдагдлыг нийслэлчүүд давхар хүлээж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нийт төсвөөс 380 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэх ёстой. Улсын төсөв хоёр их наядаар алдагдалтай батлагдсан.

Жилийн хугацаанд 10 төгрөг төлөөд эргээд төрөөс сайн авто зам нэхэх боломж байхгүй болчхоод байна

image

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Авто зам ашигласны төлбөрийн хураамжийг нэмэгдүүлж байгаа. Энэ асуудалд иргэд нэлээд эсрэг байр суурьтай байна. Яагаад нэмэгдүүлэхээр болсон бэ?

-Нийслэлийн Засаг даргаас нийслэлд авто зам ашигласны төлбөрийг хувь хэмжээнд өөрчлөлт оруулахыг төсөвт өргөн барьсан. Бид арван жилийн хугацаанд нэг ч өөрчлөлт хийгээгүй. Хуучин 10-20 мянган төгрөг байсан төлбөр хэвээрээ байж байгаа. Жилийн хугацаанд 10 төгрөг төлөөд эргээд төрөөс сайн авто зам нэхэх боломж байхгүй болчхоод байна. Энэ төлбөр нэмэгдсэнээр 50 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой бүрдэх юм.

-Нийтийн тээврийн асуудал нэлээд хүнд байдалтай байна. Ирэх оны төсөвт нийтийн тээврийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө хэр тавигдаж байгаа вэ?

-Улсын төсөв болон нийслэлийн төсөвт нийтийн тээврийн ирэх жил 50 хувийн бүрэн шинэчлэн. Сүүлийн 10 гаруй жил нийтийн тээвэр шинэчлэгдээгүй. Хувийн компаниуд дээр нэмэгдсэн байгаа. МУ-ын төсөв 500 автобусны 50 хувийг нь нийслэл 50 хувийг нь шийдвэрлэнэ. Харин 2021 үлдсэн автобусыг шинэчилнэ.

-Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. Хувьчлах асуудлыг АН бүлэг дэмжихгүй гэж байсан?

-Төв цэнгэлдэх хүрээлэн 1993 онд хувьчлагдсан. Энэ асуудал маргаан байсан. Шүүх эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн нэг удаа ашигтай ажиллаж байгаагүй. Нийслэлийн төсвөөс тодорхой зарлага гаргадаг. Жил бүрийн наадмаар сандал нэмж тавиад 15 мянган орчим хүн үзүүлж байгаа. Монгол улсын Засгийн газраас шийдвэр гаргаж багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлж, 35-45 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг тавьсан. Нийслэлийн Засаг дарга газрын шийдсэн. 2020 онд эхлүүлэх хөрөнгө нь бас тавигдсан.

-"Аз жаргалтай хот"-ын индекс дээр тайлбар өгөхгүй юу?

-Нийслэлийн хэмжээнд хамгийн их үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын ажиллах боломжийг нээж өгдөг. Иймээс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:03:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:03:05

Зочин [103.26.193.185] 2019-12-02 17:04:05

Зам ашигласаны төлбөр нэмэхийн эсрэг байна.Одоо бүх прүссүүд хөдөө ноймор аваад хотоор дүүрчихнэ.Тэгэхээр хөдөөний машин хотод орж ирвэл жилд 200-300 мянган тагрөг авдаг болох хэрэгтэй шүү

Зочин [66.181.184.44] 2019-12-02 11:20:39

Тгд нийслэлийн байгууллагууд 17 хувийг л бүрдүүлэх ажил хийх юмуу, арай ч дээ

зочин [103.57.93.116] 2019-12-02 10:05:49

Нийслэл бас цалин,тэтгэвэр нэмдэг болчихсон уу?ЗГ улсын төсөвт цалин,тэтгэвэр нэмэх мөнгө суулгадаг байтал нийслэлийн малууд юугаа яриад бна,энэ нийслэлийнхэн гэсэн тодотголтой засаг захиргааг татан буулгаж, дүүргүүдэд эрх мэдлийн өгч, дүүрэг хороодуудтай шууд харилцаж иргэдэд төр захиргааны ажил үйлчилгээг ойртуулах хэрэгтэй,9 дүүрэг биеээ даасан байдлаар ажиллах юм бол шат дамжлага цөөрч иргэд шууд хороогоор дамжуулж дүүрэг,дүүрэгээс шууд ЗГ яам, агентлагтай харилцаж төрийн ажил алба хялбар бишүү,500 автобус хаана ч хүрэлцэхгүй наад малнуудаа цомхотголд оруулж төсөв мөнгөө хэмнэж 1500 автобус авч үйлчилгээнд гарга,

Irgen [66.181.167.74] 2019-12-02 08:46:16

Az jargalgui hot bolov oo hoorhii. Ug ni naad zam deer chine hen ni ikh yavj bgaagaas ikh tatvar avah yostoi yum. Tiim bolohoor ene tatvaraa UB hotod zarj bui shatahuund shingeej avbal zugeer. Er ni yagaad zaaval aldagdaltai tosov batlaj bga um be. Teriig ni niislel hotiin irged tolj bdag.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.