Манай тамирчид хөнгөн атлетикийн ААШТ-ээс таван медаль хүртээд байна

Н.Алтанцэцэг / Спорт

Малайз улсын Кучинг хотноо хөнгөн атлетикийн 21 дахь удаагийн “Азийн тивийн аварга” шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 орны 2500 гаруй тамирчин оролцож байна.

Монгол Улсаас Монгол Улсын Гавьят тамирчин, Ази, дэлхийн аварга Т.Цэрэндолгор, Хөнгөн атлетикийн спортын мастер, дэлхийн аварга Ц.Раднаа, спортын мастер Рэнцэндорж, Олон улсын хэмжээний мастер Ж.Түмэнжаргал нарын хамтаар 31 тамирчин шидэлт, харайлт, буухай, гүйлт төрлөөр оролцож байна. Манай тамирчид тус бүр 1-4 төрөлд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагч Хөнгөн атлетикийн мастер, Рэнцэндоржийн удирдлагаар тэмцээнд оролцож байгаа.

image

Тэмцээн эхэлснээс хойш Монголын баг тамирчдаас анхны мөнгөн медалийг 5000 метрийн зайд 40-44 насны ангилалд тамирчин Д.Ариунжаргал авчирсан бол 400 метрийн зайд 85 насны ангилалд тамирчин Ц.Радна Алтан медаль, 5000 метрийн зайд 60 насны ангилалд тамирчин Д.Дамдинжав, 50 насны ангилалд тамирчин А.Цогзолмааа нар тус бүр мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн Хөнгөн атлетикийн мастер, дэлхийн аварга Ц.Раднаа 3-ын харайлтаас хүрэл медаль авч амжилттай оролцож байна. Зээрэнцэг шидэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер тамирчин Ж.Түмэнжаргал мөнгөн медаль авсан бол, Т.Цэрэндолгор х төрөлд оролцож алт, мөнгөн медаль хүртэ, амжилттай оролцож байна.

Тэмцээн энэ сарын 01 өдрөөс 07-ны хооронд үргэлжлэх бөгөөд тус хотын хоёр цэнгэлдэх хүрээлэнд зэрэг зохион байгуулагдаж байгаа юм.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:57:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:57:51

Зочин [211.36.142.86] 2019-12-03 22:12:35

Ah egch nartaa amjilt husie !

Зочин [66.181.187.64] 2019-12-03 18:25:46

ahmadiin gej nemj bichih heregtei bna daa, esvel bichsen hun ni ooroo oilgohguibna uu

Лхагва [182.160.0.111] 2019-12-03 18:11:09

Амжилт хүсье


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.