Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

Aдмин / Эдийн засаг

Гутлын бөөний худалдааны Ой Партнерс ХХК гутлын жижиглэн худалдааны бизнес эрхлэгч харилцагчдадаа Худалдаа, хөгжлийн банктай хамтран 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “ОЙ СИНЕРЖИ – 2019” харилцагчийн хүлээн авалтыг зохион байгуулж, бизнес хамтын ажиллагаа, гутлын худалдааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөв, технологийн боломжийн талаар ярилцлаа. Арга хэмжээгээр Ой Партнерс ХХК болон ХХБанкны хамтарсан кредит картыг гутлын худалдааны бизнес эрхлэгч эхний 50 харилцагчид бэлэглэн, эргэлтийн хөрөнгөө шийдэх боломжоор хангалаа. Мөн түүнчлэн хайлтын технологийн шинэ дэвшилд суурилсан Визуал хайлтын систем, Ой ухаалаг гар утасны аппликейшнаар дамжуулан гутал захиалах бизнес моделийн талаар бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм.

image

Ой Партнерс ХХК нь Монголын гутлын бөөний худалдааны зах зээлд дэвшил гаргаж, олон дамжлагат өндөр өртөг шингэсэн үнээр бус үйлдвэрийн анхдагч үнээр шууд үйлдвэрээс хэрэглэгчийн хүссэн загвараар, хамгийн бага тоо хэмжээгээр чанарын шаардлагад нийцсэн гутлыг нийлүүлэх боломжийг худалдаачдад олгож буй онцгой ач холбогдол бүхий технологийн компани юм.

image

Гутлын жижиглэн худалдаа эрхлэх сонирхолтой бизнес эрхлэгчдийн өмнө Ой Партнерс компанийн үүд хаалга нээлттэй бөгөөд хүссэн загвар дизайнаар шууд үйлдвэрлэгчээс захиалах боломжийг орчин үеийн технологи ашиглан, гар утасны ухаалаг аппликейшнээр дамжуулан олгож байна.

Хэрвээ та гутлын худалдааны бизнес шинээр эхлэх, өргөтгөх сонирхолтой байгаа бол Ой Партнерс ХХК -ийн 99980060, 99939333 утас руу холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:12

Pkxny [202.126.89.238] 2019-12-05 02:32:08

Одоо ямархуу гутлууд хийж байгааг нь харах боломж байна уу

Зочин [66.181.178.148] 2019-12-04 14:07:27

худлаа яриад л хэзээ ийм болчихоов

Zochin [66.181.184.18] 2019-12-04 09:31:52

Чанаргүй муухай хятад гутал хийнэ биз

Hyamdorj [202.9.46.123] 2019-12-04 06:57:17

Huraaj abah baihaa hh bank oroltsson baina


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.