Зөвшөөрөлгүй автомашин худалдаалсан хоёр иргэн, гурван ААН-ийн газрыг хүчингүй болгожээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төвөөс өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж байсан 62 аж ахуй нэгжид шалгалт хийсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг “Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж байсан 62 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар зөрчилтэй гарсан газруудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн дахин гүйцэтгэлийн шалгалт хийхэд 62 иргэн, аж ахуйн нэгжээс 16 аж ахуйн нэгж зөрчлөө арилгасан байсан. Харин бусад 45 аж ахуйн нэгж зөрчлөө арилгаагүй байсан юм.

Мөн өөрийн өмчилсөн газартаа зөвшөөрөлгүй автомашин борлуулж байсан Баянзүрх дүүргийн 31 иргэн, 15 ААН-ийн газрыг хүчингүй болгох тухай Газрын тухай хуулийн бусад заалтын дагуу нийслэлийн Засаг дарга руу албан бичгээр санал явуулсан. Өнөөдрийн байдлаар хоёр иргэн, гурван ААН-ийн газрыг хүчингүй болгож, албадан чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Авто худалдааны төв иж бүрэн цогцолбор байхад тэнд очиж, худалдаа хийхгүй хууль бусаар хотын хүн амын төвлөрөлд саад болж байгаа зөрчлөө арилгахыг санууллаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ долоо хоногт дахин гүйцэтгэлийн хяналт, шалгалт явуулна” гэдгийг мэдэгдсэн юм.

“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиад “Авто худалдааны цогцолбор 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 32дугаар хороонд 20 тэрбумын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 6375 автомашины зогсоолын хүчин чадалтай. Одоогийн байдлаар 3600 орчим автомашин байна. 3000 гаруй зогсоол сул байна гэсэн үг. Нэг автомашины түрээсийн зогсоол өдрийн 2000 төгрөг байдаг” гэсэн юм.



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:05


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.