“Оюу Толгой”-д ажиллагсдын тоо 16 мянгаас 11 мянга орчим болтлоо буурчээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Уул уурхайн салбарт 56 мянга 600 гаруй хүн ажиллаж байгаагийн 57 хувь нь үндсэн, 43 хувь нь гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байна гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 онд ирүүлсэн 263 уулын ажлын тайлангийн мэдээлэлд тулгуурлан энэхүү тооцоог гаргасан байна. Уул уурхайн салбарт ажиллагсдын 25 хувь нь инженер техникийн ажилчид, есөн хувь нь удирдах ажилтан, 35 хувь нь техникийн операторууд байгаа ажээ.

Мөн нийт ажиллагсдын 96 хувь нь монгол, дөрвөн хувийг гадаад мэргэжилтэн бүрдүүлж байна. Гадаад ажилчдын тоо 2018 оны эцсээр 2060 болжээ. Уул уурхайн компаниудаас “Оюу Толгой” хамгийн том ажил олгогч хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтын хамгийн гол ажлуудын нэг болох II босоо амны бүтээн байгуулалт дууссан зэрэг шалтгааны улмаас өнгөрсөн оны эцэст ажиллагсдын тоо нь 16 мянга гаруй байсан бол одоо 11 мянга орчим болж буураад байна.

Харин насны ангиллаар авч үзвэл 18-25 насныхан 26 хувь, 26-40 насныхан 53 хувийг эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт 40-өөс доош насныхан нийт ажиллагчдын 80 орчим хувийг бүрдүүлж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

Ажиллагсдын сарын дундаж цалин үндсэн компанийн цалин туслан гүйцэтгэгч компанийн цалингаас бага байгаа, мөн мэргэжил тус бүрээр харилцан адилгүй гэж үзжээ. Энэ дунд тухайлбал: туслан гүйцэтгэгч компанийн гадаад ажилтны дундаж цалин дөрвөн сая төгрөг байхад үндсэн хоёр сая 570 мянган төгрөг байгаа ажээ.

Харин инженер техникийн ажилтнуудын цалин үндсэн компанид нэг сая 510 мянган төгрөг байгаа бол туслан гүйцэтгэгч компанид нэг сая 670 мянган төгрөг гэсэн тооцоог гаргажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:14

Zojin [64.119.25.86] 2019-12-05 04:42:53

Booliin tsalin avch baylagaa ogohgui ee hooj garga

Zojin [64.119.25.86] 2019-12-05 04:40:58

Eoo delhiid tootsogdoh tom ord gd bgaa tsalin gej novsh yumaa gereeg ni tsutsal

Зочин [182.160.32.202] 2019-12-05 02:51:28

Оюутолгойн гэрээг цуцал

иргэн [66.181.178.130] 2019-12-05 01:52:42

ТЭГЭЭД ЮУ НЬ БУРУУ БОЛЧООВ ЭЭ. ХЭРҮҮЛ ХАРААЛЫН ДОН ТУССАН АМЬТАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭЧ.

tegeed ashiggui bolloo geh geed bgaa yum uu? [64.119.27.139] 2019-12-04 22:40:07

ashiggui bsan bol yu gej teneg yum shig hamag munguu ugchihuud ajilluulaad baidgiin bolchihooch ....

Зочин [103.212.116.97] 2019-12-04 18:00:31

Уул уурхайг хаавал таарна. Угаасаа ямар мөнгө босгох салбар биш, байгаль сүйтгэх хортой зүйл. Энэ монголд иргэний дайн уул уурхайгаас болж гарч мэдэх тул одоо шууд хаах хэрэгтэй.

Зочин [66.181.178.148] 2019-12-04 14:12:55

айлгаж байгаа юм уу

Зочин [202.179.31.78] 2019-12-04 15:43:57

tegej bn!!! surduuleg!!

Зочин [66.181.190.36] 2019-12-04 13:31:49

ОТ-д 2995 ундсэн ажмлтантай бусад нь ханган нийлуулэгч компаний ажилчид. Худлаа тоогоор толгой угаалтгуй

Зочин [202.179.31.78] 2019-12-04 15:44:20

sain bn!!! OT hudalaa

хм [59.153.112.233] 2019-12-04 12:54:56

Манай улсад үнэхээр хүний нөөцийн бодлого алгаа. Энэ сайхан дэлхийн жишигт нийцэхээр бэлтгэгдсэн инженер техникийн мэргэжилтнүүдээ ингээд л халаад явуулаад байж болохгүй дээ. Тараад л дор дороо учраа олоод өөр юм хийгээд явцгаачихнав Бодлогоор олон улсад гадаадад ажиллуулж туршлага хуримтлуулах зэргээр бэлтгэж байвал Монгол улс дараа дараагийн том төслүүддээ гадны улсын царай харах хэрэггүй болно.

Yoooo [43.242.243.71] 2019-12-04 10:02:44

Yoopo

зочин [64.119.19.2] 2019-12-04 09:21:18

Монголчууд нийтээрээ ,хохирч ,байхад ,юун 10000 хүн ,бэ

hundaga [66.181.161.81] 2019-12-04 08:21:51

bidnii mongoliin ur cag neg ger bul n 3 huuhedtei 510 myngan togronii chalingaar amdrahhui baina


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.