Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллахаар боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлы 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллаж буй юм.

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд зохион байгуулсан “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан юм.

Тиймээс энэхүү уулзалтаас гаргасан чиглэлийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2020 онд тус дүүргийн иргэдэд үзүүлэх мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдэх боломжтой болж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:06

Монгол хүн [192.82.72.151] 2019-12-04 14:45:53

Одоо л хамтарч ажиллаж эхлэх гэж бгаа юм уу. Юу хийж юу ярьж бгаагаа мэдэж бгаа болов уу, иш чааваас...

Зочин [66.181.184.38] 2019-12-04 09:59:32

Яанаа ийм юм байдаг юм байх да. Нэг салбарын 2 байгууллага хоорондоо гэрээ байгуулдаг онигоо, онигоо. Одоо эмч нар нь хоорондоо гэрээ байгуулж, патер татуулах хэрэгтэй

Зочин [66.181.184.44] 2019-12-04 08:55:04

Хамтардаггүй байгаад одооноос хамтран ажиллах юм байна. Боловсрол, мэдлэгтэй хүмүүс төрд байсан сайхан цагт өөр улс, оронтой хамтран ажилладаг байж билээ. Одоо ч 10 км тойрогтой жижиг хотдоо хамтран ажиллах гэрээ эдр байгуулдаг болждээ. 2 байгууллага хамтрахад хуульч, өмгөөлөгч, хэлмэрч эдр гээд олон орон тоо шаардлагатай байгаа байхдаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.