Сайд Д.Сарангэрэл БНЧУ-ын Пипл Ин Нийд ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчтэй уулзлаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Бүгд Найрамдах Чех Улсын Пипл Ин Нийд Төрийн бус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Тимоти Женкинс-тэй хийх уулзалтад хийлээ.

Уулзалтаар Чех Улсын Пипл Ин Нийд (People in need) Төрийн бус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Тимоти Женкинс Эрүүл мэндийн сайдад бараалхаж танилцах, эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлсэн төслийн талаар товч мэдээллээ.

Мөн Европын холбооноос санхүүжиж буй "Амьсгалах эрх" төслийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

2011 oнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Пипл ин Нийд төрийн бус байгууллага хоорондын хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, “Монгол Улсын баруун болон өмнөд хэсэгт орших аймгуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн. 2011-2013 онд хэрэгжсэн уг төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг тус бүрт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон эмнэлгийн зориулалттай автомашиныг хүлээлгэн өгсөн.

Явуулын эмнэлэг нь дараах тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үүнд, зөөврийн радио долгионы аппарат, зөөврийн эхо аппарат, ходоодны дуран, чагнуур, чихний дуран, цусны сахар хэмжигч, даралт хэмжигч, цусны оношилгооны аппарат, микроскоп, жижиг мэс ажилбарын ком, нүдний дуран, оношилгооны гэрэл, ариутгагч, жин, цахилгаан үүсгүүр, сандал, ширээ болон үзлэгийн сандал багтана. Төслийн хүрээнд алслагдсан, хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Эдгээр төслүүд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн зөөврийн оношилгооны тоног төхөөрөмжийг ашиглан цаг алдалгүй үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:06

Uvchtun [122.115.224.11] 2019-12-06 13:41:53

Medleg turshlagaaraa noli mongolin emch nar hiree medehguy uvtunguudees hahuuli avch jaahan uzdeg.

Зочин [64.119.18.168] 2019-12-04 23:55:28

Энэ олилзож онголзсон хэлгий авгай энэ Засгийн газрыг ганц хөөдөж байгаа амьтан даа. Хүрэлсүх ганц гутааж байгаа нь энэ.

hychtei yabaad bai!!! [212.234.217.188] 2019-12-04 17:23:22

Sarangerel said sain ajillaj baigaa syy!bid haraaj tyrhirah saardlaga garaagyi ee!!!

Зочин [103.9.90.53] 2019-12-04 11:11:17

Сарангэрэл сайд сайн ажиллаж олон асуудал шийдэж байгаа. Дэмжиж байгаа шүү. Харин түргэн тусламжийн үйлчилгээн дээрээ улам их анхаараарай

Зочин [66.181.184.38] 2019-12-04 10:50:47

Хогийн хулгайч авгай. ЭМ-ийн даатгалын олон зуун сая тегрегийг Капитал банканд бага хvvтэй хийж зерvvг нь гусч, банк дампуурсан нэрээр идсэн. Дараа нь бас л даатгалын vлдэгдлийг Чингис банканд бага хvvтэй хийсэн хэргээр Алтанхуяг хоригдож бгаа. Алтанхуяг толгой мэдэж ингэж чадах уу? Энэ авгай бусдын гараар могой бариулж, еерее уснаас хуурай гараад гаршжээ. Туслах Болорчимэгийгээ эмийн сангийн тусгай зевшеерел хариуцсан мэрэгжилтэнээр тавиад тэр нь авлигал авч байгаад баригдсан. Хоер жил сайд хийхдээ 4 терийн нарийнаа хееж явуулсан одоо 5 дахь терийн нарийнаар естой аймр авилгалчин авгайг тавьсан, енее эргvv нь емнеес нь удахгvй шорон ш@@х биз

Ard [66.181.161.80] 2019-12-04 15:33:13

Unen shu ...nugeltei shunaltai avgai chini idsen hulgain minguuruu nuur amaa tatuulaad l ,delguur heseed yvdiin gesen .. Nugel chini nideeree garnaa ....ard olond chini eruul mendiin salbar hoid etseg chig l handaj bna

Зочин [202.9.46.234] 2019-12-04 10:34:03

To je baba from the countryside.

Zochin [223.104.15.114] 2019-12-04 10:05:55

Ene shulga avgai odoo bolimoor umaa !!

zochin [202.55.188.41] 2019-12-04 10:27:51

SARANGEREL avgai emnii chini vne tengert garlaa ta nar ch yahav Bayan uls ard tvmen vheed duusah u

zochin [202.9.46.7] 2019-12-04 09:47:09

ineedtei sarmagchin.

Зочин [114.253.68.94] 2019-12-04 08:38:35

ene kurwa-n hentei uulzah hend hamaatai yumbee novsh gej , salbaisan balai avgai chin


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.