Нийслэлийн “шүдний өвчин” бол Нийтийн тээвэр, Замын түгжрэл

Н.Саранчимэг / Нийгэм

Шүдний өвчин хичнээн шаналгаатай болохыг сүүн шүдтэнгүүдээс эхлээд ясан шүдтэй бүх хүмүүс хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тиймдээ ч, “Махнаас нүд, яснаас шүд” гэх хэлц монголчуудад байдаг. Өвдсөн тохиолдолд шууд эмнэлэг бараадахаас аргагүйд хүргэдэг, бүр болохгүй бол сугалуулж байж санаа амардаг тийм л тарчлаан. Тэгвэл манай нийслэлийн “шүдний өвчин” нь одоогоор Нийтийн тээвэр, Замын түгжрэл хоёр болоод байна. Урьд жилүүдэд утаа ярьж уухилдаг байсан бол одоо унаа ярьж ундууцдаг боллоо. Энэ асуудал энэ жил илүү түлхүү яригдаж байна. Арга ч үгүй биз. Зам засах, гүүр барих ажлууд шил даран үргэлжилснээс нийтийн унааны тоог багасгах, автомашины түгжрэл үүсэх шалтгаан болсон нь үнэн. Тухайлбал, Налайхын зам засвартай байсан хугацаанд тийшээ зорчих нийтийн тээврийн тоог цөөлж, гурван болгосон байсан. Энэ долоо хоногийн эхнээс зүүн чиглэлд явдаг автобусны тоог нэмсэн гэж байгаа. Тэр нэмэгдэл нь Налайх, Тэрэлж, Ургах наран чиглэлд нэг нэг автобус нэмж гаргаснаар болчихсон.

Зам засварын үеэр чиглэл нь богино болж, автобусны тоог ч цөөлсөн гэдгээ Нийслэлийн нийтийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга хэлсэн. Нийслэлд алслагдсан гэх 15 чиглэл бий. Эдгээрт Налайх, Тэрэлж, Хонхор, Ургах наран, Биокомбинат, Туул тосгон, Эмээлт, Баруун түрүүн, Гордок, Өлзийт, Тахилт, Шарга морьт ордог байна. Тухайлбал, өдөрт Налайх руу 19, Хонхор Эмээлт рүү хоёр автобус үйлчилж байгаа юм байна. Бод доо. Хонхор, эмээлтээс хот руу орох хүмүүст хоёрхон автобус хангалттай гэж үү. Зөвхөн эндээс харахад л нийтийн тээврийн асуудал үнэхээр анхаарал татахгүй байхын аргагүй байгаа биз.

Өнөөдөр яг хэдэн автобус нийтэд үйлчилж байгаа вэ?

Нийслэлийн нийтийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагийн хэлснээр бол “Өдөр бүр 900 нийтийн тээврийн автобус зорчигчдод үйлчилдэг. Эвдэрсэн, саатсан тээврээ нөхөөд гаргадаг. Нэг ч чиглэлд дутуу автобус явдаггүй гэж ойлгож болно” гэсэн байх байна. ХаринНийтийн тээврийн хөгжлийн "Оч" ассоциац ТББ-ын гүйцэтгэх захирал О.Баатархүү “Нийтийн тээвэр хүрэлцэхгүйн улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй уг асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг нь Нийслэлийн удирдлагуудад бий. Тиймээс хурдан ажлаа хийхийг хүсэж байна.Төр аж ахуйн нэгж, ард түмэн хоёрыг хооронд нь “зодолдуулчихаад” зүгээр хараад сууж байна.Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой 1200 орчим автобус бүртгэлийн санд байдаг. Өмнөх жилүүдэд өвлийн улиралд өдөрт 900-950 орчим автобусыг шугамын үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо 850 орчим болгож багасгасан. Өөрөөр хэлбэл, 200-300 автобус шугаманд явахгүйгээр зогсож, тэр хэрээр иргэд нь автобусанд сууж чадахгүй бухимдаж байна” гэж мэдэгдсэн. Харин бид хэнд нь итгэх вэ. Албаны хүний үгэнд үү, амьдрал дээр байгаа бодит байдалд уу.

Одоо явж байгаа 900 автобус хангалттай

“Нийслэлийн хэмжээнд хичнээн автобус явж байжиргэдэд чирэгдэл хүндрэл учрахгүй байх бол” гэсэн сэтгүүлчийн асуултанд албаны эх сурвалж “Одоо явж байгаа 900 автобус хангалттай. Оройн цагаар түгжрэл их учраас автобус хоорондын зай хол байгаа юм. Автобус хоорондын зай 8-12 минут байдаг ч түгжрэлээс болж энэ хугацаа алдагддаг. “Нэгдүгээр” эгнээгээр зөвхөн автобус зорчино гэсэн захирамж гарснаас хойш автобус хоорондын зай хэвийн болсон. Гэтэл манайхан нэг хэсэг энэ зарчмыг мөрдөж байгаад мартсан. Уг нь авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулбал иргэдэд хангалттай үйлчилнэ” гэсэн тод томруун хариулт өгчээ. Та минь ээ, өнөөдрийн байдлаар бидэнд үйлчилж байгаа тэр 900 автобус нь хаана байна вэ. Автобусны зогсоол дээр иргэд нь бөөгнөрөөд шавчихсан, чиглэлийн унаагаа хүлээгээд чичирч зогсохыг “хангалттай үйлчилгээ” гэж нэрлэдэг болчихсон юм уу. Тэгээд бас “Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг дуудна” гэгчээр түгжрэлгүй бол түс тас шууд үйлчилнэ гэчихжээ. Арай л биш ээ.
Харин үүнийг Нийслэлийн удирдлагын зүгээс санаатай хийж байгаа зүйл. Яагаад гэхээр нийтийн тээврийг саатуулан бухимдал үүсгэж, түүнийгээ далимдуулан урд хөршөөс 200 автобус оруулж ирэх гэж байгаа юм гэж хардах нэгэн нь ч байгааг дуулгачихья.

Парк шинэчлэл байтугай, паг зогсох гэж байж...

Одоо явж байгаа 900 автобус хангалттай гээд байсан дарга чинь “Парк шинэчлэлийг 2020 оны нэгдүгээр сард хийнэ. Чухам хэдэн автобус гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ингэснээр автобусны хүрэлцээ муу, хүртээмжгүй чиглэлүүдийнхээ нийтийн тээврийг нэмэх болно” гэжээ. Ам ажлын зөрөө гэж чухамдаа энэ л байх. Үнэхээр 900 автобус үйлчилгээнд гарах нь хангалттай юм бол яагаад сар гаруйхны дараа парк шинэчлэл хийж тоо нь тодорхойгүйавтобусаар эгнээгээ тэлэх гэж байгаа юм бэ. Гэтэл бодит байдал өнөө ямар байна гээч. Идэр есийн жавар тачигнаж эхлэхтэй зэрэгцээд нийслэлийн 1,5 сая хүн ам хөл дүүжлэх унаагүй болж,парк шинэчлэл байтугай паг зогсох гэж байна. Учир нь, тос тослох материал, шатахууны тооцоогоо хийлгүй олон сар болсны улмаас нийлүүлэгч компаниуд нийлүүлэлтээ зогсоохоор болжээ. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авсан байх гэж найдаж суухаас өөр гарц алга даа. Мэдээж хэрэг, холбогдох байгууллагууд нь мэдэхийн дээдээр мэдэж байж таарна.

Шүдний өвчнөө эмчлэх арга бодооч, нийслэлийн удирдлагууд аа!

Хувь хүн өвдсөн бол тэр хүн өөрөө л хариуцдаг. Харин нийгмийн асуудал болж, нийтийг хамарсан нийтийн тээвэр, замын түгжрэлийг яах аргагүй Нийслэлийн удирдлага хариуцах ёстой. Гэтэл хариуцлага хүлээх ёстой Нийслэлийн нийтийн үйлчилгээний газрынхан “Автобус харин ч хүрэлцээтэй, замын түгжрэл буруутай” гэх юм. Автобус нь одоо ч хүрэлцээгүй байхад автомашины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр байхаар ярьж ч байх шиг. Замын түгжрэлтэй холбоотойгоор унаатай иргэд, улс төрчид, такси баригчид, цаашлаад нийтийн унаагаар зорчигчид гээд толгойтой бүхэн гомдоллож байгааг анзаардаг болов уу.

Ямартаа л олонд “Буян”-гийн хэмээн алдаршсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа “Хотын дарга гэх ганган цагаан пацаан аа!!! Энэ түгжрэлээ шийдээч ээ. Чамайг сайхан авгайнхаа суганд угжтай хүүхэд шиг хэвтэж байх хойгуур чинь ард түмэн зам дээрээ таг гацаж, хамаг цагаа үрж байна. Ямар нэг юм хийгээч. Эсвэл тэр хөдөөнийхнөө тууж гаргаач. Хуучин, салж унах гээд салбайж яваа машинуудаа ядаж хөдөлгөөнд оролцуулахаа болиоч. Хотын зам талбай ямар явдаг амбааруудын зогсоол юм уу!!!

Чиний тэр гоё ганган тэндээ л байдаг юм байгаа биз. Туулын хэдэн бургасыг хядаж хэдэн төгрөгтэй болсон гэх чинээ билээ. Одоо бургасаа хядаж дууссан бол энэ хотынхоо буглаануудыг нэг нэгээр нь суга татаж хаяач. Үлийгээ хийгээд юу ч хийхгүй хэвтээд байдаг юм. Ард түмэн ч гэсэн энэ нэг цагаан мантуу шиг даргаа шахаж шаардаач. Арай л хэтэрлээ!!!” хэмээн бухимдсан байх вэ дээ.

Мөн ирэх онд автозам ашигласан төлбөрийг 20 мянга байснаас тав дахин нэмж 100мянган төгрөг болгох санал оруулж батлагдсаныг, ингэснээр автозамын хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцож байгааг чинь үлгэр гэж үзэх хүмүүс байгааг ч нэмээд дуулгачихья.

Сэтгэгдэл

jpfvtlvo [113.4.118.5] 2023-06-03 11:06:27

Мэдээ.МН jpfvtlvo http://www.g5nag3t978362a4ts2jp38px80h46cgks.org/ ajpfvtlvo [url=http://www.g5nag3t978362a4ts2jp38px80h46cgks.org/]ujpfvtlvo[/url]

mrkvkbgls [61.164.95.245] 2023-05-24 01:11:24

Мэдээ.МН amrkvkbgls mrkvkbgls http://www.gdf49h8a5a16bwvbz762f012817pggo5s.org/ [url=http://www.gdf49h8a5a16bwvbz762f012817pggo5s.org/]umrkvkbgls[/url]

evdwslltvy [120.227.242.15] 2022-12-04 10:28:37

Мэдээ.МН aevdwslltvy evdwslltvy http://www.g9npm2c86f39lw08tcqh1x6b4022o69ls.org/ [url=http://www.g9npm2c86f39lw08tcqh1x6b4022o69ls.org/]uevdwslltvy[/url]

henhtpo [113.72.122.16] 2022-08-02 08:24:43

Мэдээ.МН ahenhtpo henhtpo http://www.g07n908039xkn4sm214w8gy0wb2fkny8s.org/ [url=http://www.g07n908039xkn4sm214w8gy0wb2fkny8s.org/]uhenhtpo[/url]

hoyvqjov [58.212.35.161] 2022-07-08 22:41:01

Мэдээ.МН [url=http://www.g204kirn984h02tse89e450xugu6k12zs.org/]uhoyvqjov[/url] ahoyvqjov hoyvqjov http://www.g204kirn984h02tse89e450xugu6k12zs.org/

vlqvxnyphn [175.0.128.87] 2022-05-23 00:23:08

Мэдээ.МН [url=http://www.g1ll4c08n5u0jax09t93p8fj3cj4398gs.org/]uvlqvxnyphn[/url] vlqvxnyphn http://www.g1ll4c08n5u0jax09t93p8fj3cj4398gs.org/ avlqvxnyphn

cfztqnoqnp [113.227.196.2] 2022-03-02 20:44:32

Мэдээ.МН acfztqnoqnp [url=http://www.gvo638o44x297n8mwe8cg40g8d23zvk8s.org/]ucfztqnoqnp[/url] cfztqnoqnp http://www.gvo638o44x297n8mwe8cg40g8d23zvk8s.org/

fsrcrjrwn [113.227.196.2] 2022-03-02 20:44:31

Мэдээ.МН fsrcrjrwn http://www.gk6xm1ab4p96ukt1b12l7ni227792lp2s.org/ afsrcrjrwn [url=http://www.gk6xm1ab4p96ukt1b12l7ni227792lp2s.org/]ufsrcrjrwn[/url]

gocrpxmi [223.83.222.30] 2021-09-15 06:25:33

Мэдээ.МН [url=http://www.g1ls7rn3wswy9435089q7tdu2x8744nas.org/]ugocrpxmi[/url] agocrpxmi gocrpxmi http://www.g1ls7rn3wswy9435089q7tdu2x8744nas.org/

pflmbikdz [223.150.146.34] 2021-06-21 03:58:15

Мэдээ.МН [url=http://www.g69ylh4nlu3i21uzr9y016or65o5e315s.org/]upflmbikdz[/url] apflmbikdz pflmbikdz http://www.g69ylh4nlu3i21uzr9y016or65o5e315s.org/

QslPF [213.139.229.5] 2021-01-10 17:40:21

Medicament information for patients. Long-Term Effects. cost of cheap prednisone without prescription in the USA. Some what you want to know about medicament. Read information now. All trends of medicines. Actual information about medicine. Everything what you want to know about pills. d5383ff

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:03

zochid [103.229.123.43] 2019-12-05 20:56:33

Az jargaltai buugnurulduud yavj bval bas l saihan bdag shdee tugjrel ch bas hiimoritoi haragddag shuu

zochin [103.229.123.43] 2019-12-05 20:46:49

Negdugeer egneegeer yavj bga mashinuudiig torguuliig ni 5 dahin ehseghed l saihan Bolchiishdee torguulia tuluud 1-r egneegeer chuluutei yavhan ni yavna l biz

zochin [103.229.123.43] 2019-12-05 20:40:20

Malnuudaa eruul. agaart alhatsgaa tegeed l boloo bishuu

Зочин [182.160.34.61] 2019-12-05 14:09:39

1. АЛБА АМИНЫ МАШИНАА УЛСЫН ДУГААРААР НЬ /ХАР ЦАГААН ДЭВСГЭРЭЭР/ ЯЛГАЯ... 2. ТЭГШ СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАЯ... ТҮГЖРЭЛ БҮРЭН ШИЙДЭГДЭНЭ ДЭЭ ...

Зочин [66.181.178.19] 2019-12-05 09:16:59

ачлал дэлгүүрийн хажуугаар зам тавиач 40дүгээр сургуулийн хажуугаар .гэр хороололын дундуур зам сайн тавиач.

Зочин [202.126.89.73] 2019-12-05 08:45:01

Автобус болон нийтийн тээврийн үйлчилгээг маш сайн хөглүүл хурдан шуурхай түгжрэлгүй болго бусдыг зүгээр орхи!!!

Зочин [103.229.176.130] 2019-12-05 07:10:47

манай хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад хийж чаддаг ажил, шийдэж чаддаг асуудал гэж байна уу ? уг нь чадна гээд өрсөлдөж байж гарч ирээд энэ ажлыг хийж байгаа биз дээ ? сар болгон цалин авч байгаа биз дээ ??? нийтийн тээвэр болон хогны асуудал үнэхээр хэцүү байнаа !!!!!!!!!!

иргэн [66.181.189.89] 2019-12-05 07:00:26

Автобусний замаар машин явуулахгүй зөвхөн автоөусаа явуулахсан даа!!!!!! Солонгост автобусний замаар машин явдагүй учраас ард түмэн автобусний үйлчилгээг сайн сонгодог.яагаад гэвэл ажилтай хүмүүс хурдан шуурхай түгжирэлгүй явна!!!!!! Манайхан автобусний зам хаагаад боогоод зогсчих юмаа.ёстой соёлгүй ардуудаа хүмүүжилэх л байх даа.дор бүрдээ соёлтой байгаач ард түмэн!!!!!!!!!!!!

Зочин [202.126.89.120] 2019-12-05 05:00:53

Приус унасан усан толгойтнуудыг хотоос гарга.

Зочин [103.229.123.43] 2019-12-05 20:52:52

Chinii hulgai hiij olson 570 chin tugjreld hamag benziniig chin ureed baychuud yaav?

Зочин [198.16.70.29] 2019-12-05 03:30:38

Налайхын автобусыг багшийн дээд хүртэл явуулаач, хотын баруун зүгээс зүүн зүг Налайхруу ажилд явахад маш их хүндэлтэй байна, шугамын автобус 6 гээд хүнээ авч явж баймаар байна. Ямар ч ашиггүй хоосон давхилдаад л..........үнэн лайтай байна даа

Зочин [202.126.89.72] 2019-12-05 05:19:53

Яг үнэн Налайхын автобусыг багшийн дээд хүртэл явуулмаар байна хуучнаар нь

Зочин [182.160.32.202] 2019-12-05 02:49:12

Хотод замын түгжрэлийг шийдэх МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН АЛГА Байна

Зочин [64.119.18.168] 2019-12-05 03:42:25

Чи саяхан утааг шийдэх ухаантай, чадалтай хүн алга гээд л байсан шдээ!

Зочин [103.57.93.155] 2019-12-05 02:48:05

ENE zamiin gold bgaa shoroonuuda zam bolgoj orgotgo.orz garz haasan hashaa haisnuuda bugdiig buulga. Zamiin 1 egneeg haaj tawisan mashinuudig mash sain aj. Bur suulde gertee J orj chadahgui boloh n

Зочин [103.26.192.42] 2019-12-05 02:44:40

Ямарч асуудал байхгүй ээ. 1р эгнээг чөлөөл тэгээдл болно.

Зочин [202.131.229.236] 2019-12-05 02:33:16

Автобус зөвхөн 1-р эгнээгээр зорчих журмаа яг баримтлуулаад автобуснуудынхаа үйлчилгээг цэвэрхэн, соёлтой, цагаараа явдаг болгочихвол хүмүүс аль хурдан тохитойгоор нь зорчино шүү дээ. Гэхдээ уг журам нь зөвхөн төв зам дагуу биш бүх чиглэлд адил үйлчлэх хэрэгтэй байна шүү дарга нар аа! Тэгэхгүй бол арай л биш ээ!!!!!!!!

ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ САНАА [202.9.46.67] 2019-12-05 01:26:30

1.ХАШАА ХАЙС-БАРИЛГА БОЛГОНЫ ГАДААХ ХАШАА ХАЙС ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛУУДЫГ ҮГҮЙ ХИЙЖ ЧӨЛӨӨЛӨХ 2.ЗАМ ШАХСАН БОЛОН ХОЁР УРСГАЛЫН ГОЛООРХ УРГАДАГ УРГАДАГГҮЙ МОД БУТАА БАРИЛГА РУУГАА ШИЛЖҮҮЛЖ БАРИЛГА РУУГАА ШАХАЖ ШИЛЖҮҮЛЭХ.3.ЗАМ РУУ ГАРСАН БАРИЛГЫН НЭМЭЛТ ӨРГӨТГӨЛҮҮДИЙГ БУУЛГАХ.ЭБУУЛГАХ.ЭДГЭЭРИЙГ ХИЙЖ ЧАДВАЛ УЛААНБААТАР ХОТ УТААГАА ШИЙДСЭН ШИГ ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДНЭ.БАРИЛГА,НОГООН ЗУРВАС,ЯВГАН ХҮНИЙ ЗАМ,ДУГУЙН ЗАМ,БРОДЮР,АВТО ЗОГСООЛ,МАШИНЫ ЗАМ ГЭСЭН ДАРААЛЛААР ХИЙХЭД ХАНГАЛТТАЙ ӨРГӨН ЗАЙ ГАРНА.ЯВГАН ГАРЦЫГ ДЭЭГҮҮР ШИЙДНЭ.ХУУЧИН ТӨЛӨВЛӨЛТ ЧИНЬ ЗОРЧИХ ХЭСГЭЭ ШАХААД БАЙГААГ Л ОЙЛГООД НЭГ ГУДАМЖИЙГ ЖИШИГ БОЛГООД ӨӨРЧЛӨӨД ҮЗ.УТААГАА ШИЙДСЭН ШИГ САЙХАН БОЛНО.БАРУУНЫ БОЛОН ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД БАЙШИН БОЛГОН ГАДУУРАА МАНАЙХ ШИГ ХАШАА БАЙДАГГҮЙГ ТА МЭДНЭ ДЭЭ.

Зочин [66.181.170.82] 2019-12-05 05:23:33

хашаа бол манай хөдөлгөөний соёлгүй хүмүүсийг /явган/ автозамын ослоос хамгаалах гэж хийсэн. ногоон байгууламж хэрэггүй гэж хэлэх үгүй хийх бол гарц биш бусад зүйл бол хэрэгжүүлэх тэр дундаа өнөөдөрөөс эхэлж хэрэгжүүлэх алхам байна.

Зочин [64.119.22.137] 2019-12-05 00:49:23

Yaanaaa oroi hicheel tardag baga angiin huuhduud avto buudal deer busans suuj chdhgui daaraad holdoh gej bna leeshdee ymar hetsuu niigem beee.

g [122.201.22.146] 2019-12-05 00:46:26

utaa uneheer baga bolson shuu hurelsuh sain ajillaj bna

зочин [202.170.80.25] 2019-12-05 00:36:09

Автобус хүлээлгэдэггүй, хангалттай явдаг бол би ч бас нийтийн тээврээр явмаар л байна ш дээ. Гэтэл хүн орж чадахгүй, ирээд пиг дүүрэн, эсвэл 30-40 минут хүлээх нь хүйтэнд хэцүү байнаа

Зочин [64.119.18.168] 2019-12-05 00:08:31

Утааг шийдчихжээ. Түүнээс биш Нийслэлийн нэг нойморийн асуудал УТАА л байлаа шүү дээ. За яамай даа, Хүрэлсүхэд баяр хүргэе!

Зочин [66.181.167.231] 2019-12-05 00:59:50

goyo

37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.