"Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог ХХААХҮЯ-аас аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан юм.

Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.

image

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг:

  • Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв
  • Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв
  • Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулж байна.

Тус махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцох юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарчээ. Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.248] 2019-12-12 18:46:37

!!!!!!!!!!!!!!Yarmagiin mahnii hudaldaan deer zorin bj ochison bolovch honinii mah duussan bna lee yaj hooson butsah ve geed 1 uhriin gedes avtal baasiig ni asgaagui getes avsan araichdee ugaadgui yumaa gehed asgahad yahav dee ureed 4 tsag ugaaj tseverlelee urtsnii mah ni bgaa gesen bolovch bhgui manai huduuniihun arai setgelgui boljee bi ch bas huduu bsaan...arai arai haa baisan gahulduu baas chirch ircheed 00-io bugluhuu aldan baij baahan usnii garz bolon bj tseverlsen

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:47:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:47:02

otgoo [66.181.161.94] 2019-12-11 13:47:10

Xed xonog vpgejlex be

Аагии [202.126.88.53] 2019-12-11 18:42:03

Үхрийн мах 7000гар зарж байна шүү

Зочин [139.5.216.50] 2019-12-11 09:19:45

Zahiin unees unetei bn lee

Чооооо [66.181.188.159] 2019-12-06 10:01:14

Баян гол сонгино хайрханых эн жил мах идэж болохгүй гэж төр засаг үзсэн шүш нөхөдөө

Осоржамаа [202.9.46.121] 2019-12-05 15:34:41

Схд т бна уу.

Зочин [192.82.65.160] 2019-12-05 11:58:03

БАЯНГОЛ дүүрэг гэж байх ёстой доо. яахав аан.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.