Олон улсын циркийн сургуульд монгол оюутнуудыг сургана

Aдмин / Боловсрол

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

  • Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах
  • Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах
  • Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулна.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.