ӨНӨӨДӨР: Авлигын талаарх олон нийтийн ойлголтыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулна

Aдмин / Нийслэл

12 дугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд зам тээврийн осол гарсан үед иргэн бүр гэмтэж бэртсэн хүний амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх, анхан тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалт эхэлнэ.

09.00 цагт “Ялалт плаза”-д “Аялал жуулчлалын судалгаа -2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99153766

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮЭСТО-нд "Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" болно. Утас: 90080806

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Хүний эрхийн боловсролыг зорилтот бүлэг хүргэх буюу малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж, туслах малчдыг чадалжуулах нь” төслийн нээлт болно.

10.00 цагт “Новотел” зочид буудалд “ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын форум болно. Утас: 88054040

10.00 цагт “Ub palace”-т боловсрол, урлаг соёлын олны танил хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн хор, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвээр илтгэл тавина.

11.00 цагт МҮЭХ-нд “Тавантолгой” ХК-иас их хэмжээний тонн нүүрс алга болсон талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Махгал мэдээлнэ. Утас: 88007709

11.00 цагт МУИС-ийн Номын санд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска “Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.

11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Археологич, Академич Д.Дорж" номын нээлт болно. Утас: 99717977

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Азийн сан, Сант Марал сангаас хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг танилцуулна.

11.00 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын ивээл дор зохион байгуулах “Season’s Greetings” зүймэл даавуун урлалын үзэсгэлэн, худалдааны нээлт болно.

11.30 цагт Улаанбаатар инновацын төвд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран хэрэгжүүлж буй “Бид Идэвхэжсэн2030 @ #HUB” төслийн хүрээнд байгуулж буй Идэвхжилтийн төвийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт Гадаадын хөрөнгө оруулагчдын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төсөл”-ийн хаалтын хэлэлцүүлэг болно. Утас: 95952030


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:49:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:49:01


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.