Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхлэхэд 34 хоног үлдлээ

Aдмин / Нийгэм

Хүн ам, орон сууцны тооллогын Баян-Өлгий аймгийн комисс ээлжит хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, тооллогын Улсын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал цаашид хийх үйл ажиллагааны талаар аймгийн тооллогын комисст мэдээлэл өглөө. Мөн Улсын тооллогын комиссоос Аймгийн засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж тооллогыг өндөр зохион байгуулалт дор явуулахыг санууллаа.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм гэж Үндусний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:46:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:46:52

Зочин [202.21.108.189] 2019-12-06 03:50:33

ОРОН СУУЦ ТООЛОХДОО АЙЛ БҮРЭЭР ОРЖ ДААЦЫН ХАНА НУРААСАН ҮГҮЙГ НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАМААР БАЙНАА. НЭГ Л ИХ ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ХИЙГЭЭД БАЙДАГ ҮҮН ДЭЭР АНХААРЛАА ХАНДУУЛААЧЭЭ

ebi [202.126.89.116] 2019-12-06 02:28:02

сонгуулийн судалгаа. сонгуулиар царцаа ниснэ гэсэн үг шдээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.