Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой

Aдмин / Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, бие даан ажиллаж амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж хамтарч ажиллах ёстой” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллүүд өнөөдөр Хүүхэлдэйн театраар зочилж, “Гэрэлт цох нарыг аварсан нь” хүүхдийн жүжгийг үзэхээс гадна нийслэл хоттой танилцах аялалд гарах аж. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:48

Инвалид [194.228.79.50] 2019-12-06 13:08:32

Инвалид хүнийг хөгжлийн бэрхшээлт гэдэг бол доромжлол,гадуурхал байна. Гар хөл мөл тахир татуу болохоос цоо эрүүл, сайн сэтгэгч, онц сурлагатан байдаг.

Зочин [202.126.89.231] 2019-12-06 11:43:09

Тусгай хэрэгцээт боловсрол олгох нэртэй сургуулиудад шалгалт оруулах хэрэгтэй. Дээд байгууллага ач холбогдол өгдөггүйгээс дотроо замбараа алдсан. Аль ч сургуульд нь согог зүйч багш байхгүй. Зүгээр л цалин авахын тулд хэдэн хүүхэд цуглуулаад суулгаж байдаг. Хүүхдийн тоог нэмэхийн тулд хөгжлийн бэрхшээлгүй хүүхэд танил талаараа элсүүлэх, бусад сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байхад тусгай сургуулиуд том том байшин бариулаад хэдэн багш нар, гадны хүмүүс бөмбөг тоглож буйг Яам анхаарах болжээ.

Зочин [112.96.132.218] 2019-12-06 10:20:16

hairam zaluu. iim teneg negen bolchih gj

Зочин [150.129.140.247] 2019-12-06 07:28:59

ТЭНЭГ НУСАН ЧАВХ БАЦААН.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.