Төрийн мөнгөнөөс хусдаг түшээдтэй “барьцсан” үлийн цагаан оготно

Н.Саранчимэг / Шинжлэх Ухаан

Хотдоо машин нь, хотондоо мал нь багтахаа байсан Монголд бэлчээрийн асуудал бэрхшээл дагуулаад удсан. Энд тэндгүй ухаж сэндийчсэн газар, овоолсон шороо бичил болоод том уул уурхайн илэрхийлэл болж үлдэж байгаа нь малын бэлчээрт нөлөөлж байгаа. Үүн дээр нь жил ирэх тусам аажуухнаар хүрээгээ тэлж байгаа цөлжилт нэмэгдэнэ. Бас уул уурхайн нөлөөгөөр усгүй болсон нутгаас мал хүнгүй дайжиж, нүүдэллэсээр эзэнгүй газар үлдэж, үржил шимтэй үлдсэн хэсэгт нь жинхэнэ утгаараа бэлчээрийн “дайн” болдог үзэгдэл хэдийнэ дасал болжээ. Сүүлийн жилүүдэд бэлчээрээ булаалдаж, нэгнийхээ аминд хүрсэн малчдын тоо нэмэгдэж байгаа нь үүний нотолгоо. Гэтэл “дайны хажуугаар дажин” гэгчээр жилдээ 4,9 их наяд төгрөгийн хохирол учруулдаг үлийн цагаан оготно асуудал гараад ирлээ.Зуны цагт Монголынхоо хаана ч гэсэн аялаад, амраад явж байхад үлийн цагаан оготно урьд байгаагүйгээр нэмэгдсэнийг харж болно. Гэтэл оготно ихтэй газрын бэлчээрийн өвс ургамлын гарц муудсанаас мал, амьтны хорогдол гарах, хээл хаях, ашиг шимээ бүрэн өгөхгүй байх, тэжээлийн дутагдалд орох зэрэг биет бус хохирол гардаг гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна.

ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархсан үлийн цагаан оготно манай улсын хувьд 35 сая га газар тархсан бөгөөд энэ нь нутаглах боломжит бүс юм. Нутаглах боломжит бүс гэхээр малчдын амьдардаг нутаг малын бэлчээр гэсэн үг. Ер нь үлийн цагаан оготно нэг га талбайд байх хэмжээнээсээ илүү гарсан тохиолдолд бэлчээр, ургамал, хөрсөөр дамжуулан мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын амьдралд ноцтой хор хөнөөл учруулдаг. Сүүлийн жилүүдэд үлийн цагаан оготно ихэссэнээс түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас жил бүр төсвийн мөнгөнөөс татаас авч, аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газартай хамтран оготнотой “үзэлцдэг” болсон. Энэ жил улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөгийг зарцуулсан бол, ирэх онд таван тэрбум төгрөг зарцуулах хүсэлтээ Сангийн яаманд гаргажээ. Яагаад ингэж огцом өссөн зардал төлөвлөх болов оо. Энэ асуултадХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын эргэлтийг зохицуулах газрын мэргэжилтэн “Үлийн цагаан оготнотой тэмцэхэд таван тэрбум төгрөг ч багадна” гэсэн хариулт өгч байна. Үргэлжлүүлээд “Үлийн цагаан оготнын Монгол Улсын нийгэм эдийн засагт учруулж байгаа хор хөнөөл нь маш их. Мөнгөн дүнгээр үнэлэхэд жилд 4,9 их наяд төгрөгийн хохирол учруулдаг гэсэн тооцоог бид хийгээд байна” гэсэн байх юм.

“Үлийн цагаан”-тай хэрхэн тэмцдэг вэ?

Төрийн сангийн мөнгөнөөс сэмхэн хусдаг түшээд шиг, төсвийн хуримтлалаас тэрбум тэрбумаар нь өөрсдийгөө устгуулахын тулд “татаас” авч байгаа энэ мэрэгчийг өмгөөлөх хүмүүс байдаг. Тэд бол байгаль судлаач, амьтан судлаач, экологичид. Ер нь байгальд байгаа бүхэн зүй тогтлоороо нийцсэн учраас илүү зүйл гэж байдаггүй гэдэг философи бий. Гэхдээ илүүднэ гэж байдаг. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж экологийн тэнцвэр алдагдаж байгааг бид дээр доргүй л ярьдаг, бичдэг. Түүний нэг тод жишээ нь, үлийн цагаан оготнын үлэмж хурдацтай өсөлт, тархалт юм. Харин тэдэнтэй хийх тэмцэл их энгийн аж. Хүмүүсийн ойлгодог шиг химийн хор хэрэглээд л түүнийг нь идсэн зэрлэг амьтан, махчин шувуу үхээд байдаг зүйл биш гэнэ. Ургамал хамгааллын хүрээлэнгийн хийсэн судалгаан дээр үндэслэн үлийн цагаан оготны их тархалт, өсөлттэй газрыг тогтоогоод ус цутгаад, утаад гүйцээ. Тэртээд одсон хүүхэд насны дурсамж сэдрээсэн энэ арга жаахан инээдэмтэй санагдаж байж болох ч одоо ч гэсэн хэрэглэсээр байгаа юм байна. Мөн үлий ноохойг нь цөмлөх, хөеөг нь авах, амьд баригчуудыг тавих зэрэг аргаар тэмцдэг байна. Тэмцлийн өөр нэг хэлбэр болсон биологийн аргад нь шувууны суудал босгох, үүр барих, үнэг хярсыг устгахгүй байх зэрэг багтдаг ажээ. Үлийн цагаан оготнотой тэмцэж байгаа гол зорилго нь нэг га талбайд 100-гаас илүүгүйг байлгахад л чиглэж байгаа гэнэ. Гэтэл одоогийн байдлаар нэг га талбайд бүс нутгаасаа хамаарч 200-400 оготно тоологдож байгаа ажээ.Үлийн цагаан оготно шар өвчин тээгч учраас биетээр харьцахаас аль болох болгоомжлох хэрэгтэйг сануулсан. Гантай газар ихээр орогнож, хөрсийг сийрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулдаг гэх энэ амьтны тоо толгой хэт олширвол эргээд гамшиг болно. Аливаад өөрийн гэсэн хэм хэмжээ байх хэрэгтэй. Тиймдээ ч хариуцсан яамнаас бодлого гаргаж “үлийн цагаан”-тай тэмцэж байгаа хэрэг. Улс орны эдийн засаг сульдуухан, алдагдалтай төсөв батлагдлаа гэж ард олон бухимдаж байхад “Ядахад яр” гэгчээр үлийн цагаан оготно ч бас юу вэ дээ гэж бодох нэгэн ч байж болох. Таван тэрбум гэдгийг сонссон зарим нэг нь цахим хуудаснаа “Оготно устгахад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөж гэнэ. Тэр мөнгөө “Оюунхоролмаа”-гаас ав. Хамаг шонхорыг зарсан тэр эм шонхор устгах ёстой”гэж сэтгэгдэл үлдээсэн байсан.

Тэгэхдээ жилдээ 4,9 их наяд төгрөгийн хохирол учруулдаг энэ “сүргийг” таван тэрбумаар дарж чадвал болох нь тэр.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:42:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:42:53

зочин [202.179.30.6] 2019-12-09 03:01:00

үлийн цагааныг хүн яааад ус цутгаад нүхэнд нь хор хийгээд яаж барах бэ, Энэ бол шал худлаа . Зүгээр л мөнгө идэх арга. Социализмын үед онгоцоор хор цацаж тэмцдэг байсан. Болоод байсан юм шүү.Одоо иймэрхүү арга л таарна.

зочин [103.229.123.43] 2019-12-09 00:26:18

Энэ их монго цохиж идэж уух замыг 2000 онд Намбарваан тавьж хээл хахууль авилгал баян хоосны ялгааг хогжуулсэн. Толгойг нь тасдаж байж энэ авилгал нь зогсох байх

/*-*/ [49.0.212.116] 2019-12-08 16:17:14

Цөлжилт гэдэг нь үлийн цагаан оготноос болоогүй, бэлчээрийн даацаа хэтэрсэн түүхэндээ байгаагүй олон малтай болсноос үүдсэн явдал. Соц нийгмийн үед 40 гаруй сая малтай болоод л байсан. Одоо 70 шахам сая малтай хэрнээ мах сүү нь ч элбэг бус, малчид нь ч овойж оцойсон орлого мөнгө гэх юм алга.

зочин [103.10.22.66] 2019-12-08 11:36:50

байгалийн өөрийнх нь нөхцөлийг бүрдүүлэх нь чухал үнэг хярс шувуудыг хороохгүй өсч үржих бололцоог нь хангаад хамгаалаад байвал бэлчээрт гамшиг болохгүй . элдэв аргаар төсвөөс идэгчид олширч байна .

Зочин [202.9.47.22] 2019-12-08 09:21:27

Яаж мөнгө идэх боломж байгааг маш соргог харж мөнгө төсөвлөж идэж уудаг болжээ үнэхээр өлийн цагаан оготныг устгалаа юу

Зочин [61.134.99.158] 2019-12-08 03:39:48

шал худлаа бактобромидлон гээд бактертай бэлдмэл гээд бромидлон агуулсан маш хортой химийн бэлдмэл хэрэглэж бгаа талаараа дурдаагүй бна. энэ бэлдмэлийг хэр их хэрэглэж хичнээн хор учруулж бгааг хэн ч мэдэхгүй

Үлий, жорлон хоёр минь [202.9.47.119] 2019-12-08 03:19:36

Засаг ноёд үлий устгах, жорлон ариутгах нэрээр мөнгө цохидог болоод олон жил болж байна. Түүний хамсаатан нь БОАЖЯ, ХХААХҮЯ-ны эрх мэдэлтнүүд.

Зочин [61.134.99.158] 2019-12-08 02:28:42

одоо ч бромидлон гэдэг химийн хор хэрэглэж нийгмийн эрүүл мэнд экологийн тэнцвэрт байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж бгаа. энэ талаар огт ярихгүй бгаа. энэ үнэхээр аюултай юун оготоно . байгаль дэлхий бузарлаж ан амьтан устгахаа болих хэрэгтэй .зүгээр бэлчээрээ зөв ашигла. ан амьтан шувуудаа алж бас шонхор гаргахаа зогсоох хэрэгтэй. бэлчээрээ малчид нь зөв ашиглах арга ухаан. зааж өөрсдөө хамгаалах газар нутагаа хайрлах хэрэгтэй

Ганбаа [66.181.161.47] 2019-12-07 12:24:20

Тэнэг оготно ......

Uliin tsagaan pizda [180.46.197.86] 2019-12-07 10:18:12

Ee pizda, uneg hyars bolon jiguurten shuvuudaa alj, ustgahaa boliochee pizda, yalanguya shonhor shuvuug gadagsh ni ih hemjeegeer gargahaa bolimoor yum, hamag saihan shonhor shuvuudaa muu Arab pizdakuudad uguud tuuchihaar uliin tsagaan pizda nar ih, olon bolj usch urjseer l bh bolno shdee pizda!!!!!.....

зочин [202.179.31.66] 2019-12-07 07:14:13

Яг үнэн үлийн цагаан Оготно ч гэсэн идэж ууж шамшигдуулах эрхтэй тул идэж уудаг луйварддаг төрийн түшээдтэй энэ зэрэгцэн идэж уух нь зөв л дөө.

zochin [192.82.65.29] 2019-12-07 05:06:10

Хятадууд үлийн цагаан оготныг устгахдаа химийн эм, бодис хэрэглэдэггүй хүний хүчээр өвөл хөлдөөж устгадаг аргыг хэрэглэдэг. Тэгвэл зарцуулах гээд байгаа мөнгөө ашиглаж хүмүүсээ зөв зохион байгуулж хятадуудын аргыг хэрэглэвэл дараа жил нь өвс ч сайн ургах юм бна лээ дээ.. даанч энэ ажил яг оготноо устгах гээд байгаа биш мөнгө хийх гээд байгаад л учир байгаа бх даа КК

zochin [192.82.65.29] 2019-12-07 05:02:24

малын халдварт өвчин зохион байгуулж мөнгө цохидог тогтолцоо нь аль хэдийн бий болсон, харин үлий цагаа н оготно бол харагдаж байгаа гамшиг, одоо энүүгээ баахан мөнгө хийх үлдээд байгаа юм бна. Устахгүй болохоор нь юу гэж хэлэх юм болоо..


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.