Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Aдмин / Нийгэм

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон ХНХЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Олон хэмжээст хүүхдийн ядуурал”-ын тусгайлсан тооцоолол хийх шаардлага байгаа талаар санал солилцож, цаашид олон улсын түвшинд хэрэглэгдэж буй арга, аргачлалын дагуу тооцооллыг хамтран хийж тархаах, ингэхдээ хүүхдийн ядуурлыг хэмжих үзүүлэлтийг салбаруудын оролцоог ханган тодорхойлох тал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн.

Дэлхий нийтээрээ “Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох” тэргүүн зорилгыг тавьж, уг зорилгын хүрээнд улс орон бүр одоо байгаа нөхцөл байдлаа үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох үйл ажиллагааг чухалчилж байна. Ядуурлыг зөвхөн мөнгөн хэмжээсээр хэмжигдэх орлого эсвэл хэрэглээний гэхээс илүү хүний амьдралын бусад олон хүчин зүйлээр тодорхойлох нь бодлогын түвшинд илүү ач холбогдолтой болохыг сүүлийн жилүүдэд илүүтэй онцлох болсон.

Тиймдээ ч олон хэмжээст ядуурлын үзүүлэлт тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд нэн дундаа хүүхдийн ядуурлыг хэмжихдээ онцгойлон авч үзэх зайлшгүй шаардлага гарч буйг олон улс орон хүлээн зөвшөөрч тооцооллыг хийж байна.

Монгол Улсын хувьд, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь Статистикийн тухай хуульд 5 жил тутам зохион байгуулахаар заагдсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2018 онд зохион байгуулагдсан. Уг судалгаа нь нийгмийн олон асуудлыг тодорхойлох, тэр дундаа хүүхдийн талаарх цогц мэдээллийг цуглуулсан үндэсний хэмжээний томоохон эх сурвалж тул уг мэдээллээ ашиглаж, илүү нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх нь туйлын чухал юм. Тиймээс “Олон хэмжээст хүүхдийн ядуурал”-ын тусгайлсан тооцоолол хийхээр ажиллаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:44

зочин [202.131.242.74] 2019-12-07 02:51:46

ядуурлын туйлд хүрчихээд байгаагаа хүнээр тооцоолол зэрэг тогтоолгох гэж ярихдаа ичдэггүй хүүхэн ээж гэж байнаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.