Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

Aдмин / Нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ. Учир нь цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч, болзошгүй байгаа аж.

Тус яам гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгээ анхааруулж байна.

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:43

Зочин [66.181.181.126] 2019-12-09 01:43:36

Зам тээвэр хөгжлийн яамны ажилтангуудаас сэрэмжил

Зочин [59.153.113.230] 2019-12-07 06:33:56

Ажлын үр дүн гаргаж чадаагүй байж эрх дархтай дарга олон болжээ.

Зочин [202.9.46.142] 2019-12-08 23:41:32

Газар үзэхгээ юу та нар юугаа судлах вэ онигоо тэрнии оронд солонгос кино үз ккк

т [202.179.26.125] 2019-12-07 05:05:10

Махбалууд хүн алаж болзошгүй гэж сэрэмжлүүлж бн


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.