“Халуун сэтгэл-Дулаан инээмсэглэл” үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ боллоо

Ц.Анударь / Нийслэл

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дөрөв дэх жилдээ “Халуун сэтгэл-Дулаан инээмсэглэл” чин сэтгэлийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Орон нутагтаа удирдах ажил хийдэг болон бизнесийн салбарт манлайлж яваа 70 эмэгтэй 70 тусгай хэрэгцээт хүүхэдтэй дөрвөн жилийн турш харилцаа холбоотой байж, шаардлагатай тохиолдолд туслалцаа үзүүлэх зорилготой уг ажлыг дөрөв дэх жилдээ ийнхүү зохион байгуулжээ.

Уг үйл ажиллагааг жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр чин сэтгэлийн уулзалт хийж, салбарын манлайлагч бүсгүйчүүд хариуцсан хүүхдүүддээ дулаан хувцас бүхий бэлгийг өгдөг уламжлалтай билээ.

Энэ үеэр тус аймгийн ХХҮГ-ын зүгээс аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн тусгай хэрэгцээт хүүхдийн “Хөгжлийн төв”-д тэргэнцэр гардуулж өгчээ. Түүнчлэн дөрвөн жилийн турш үргэлжилсэн тус ажил энэ жил дуусч байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ ажилд нэгдсэн манлайлагч эмэгтэйчүүдэд хүндэт өргөмжлөл хадгалууллаа.

Мөн үеэр баруун бүсийн Тусгай хэрэгцээт хүүхдийн спортын наадам амжилттай оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан бөгөөд манлайлагч эмэгтэй н.Сарангэрэл, Г.Ундармаа нарын дэмжлэгээр хүүхэд, эцэг эх, хариуцсан бүсгүйчүүдийн дунд багийн хөгжөөнт тоглоом тоглож шилдгүүдийг тодруулан урамшуулсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:40:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:40:30


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.