Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүллээ

Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ.

Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо гуай хэлсэн үгэндээ “Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна, би Москва хотоос зурагт, интернэтээс мэдээлэл байнга авч байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяаас дээш дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд анхааран ажиллах нь зүйтэй шүү. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр дарга таныг анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсохнээ хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан бид “Гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх ажилд анхааран ажиллаж байгааг танд дуулгая. Энэ жил бид газар хѳдлѳлт, гамшгийн иж бүрэн хэмжээний сургалт зохион байгуулсан. Цаашдаа Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэргийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах, онцгой байдал үүссэн тохиолдолд шуурхай удирдлагын нэг төвөөс удирддаг, энэ чиглэлээр нэгдсэн системд холбох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид ажил, амьдралын дадлага туршлагатай ахмадуудаасаа суралцах, зөвлөмж зөвлөгөө авах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, ѳнгөрсөн үед ямар ажлуудыг ямар хэмжээнд хийж ирсэн вэ, одоо хийж байгаа ажлын аль нь болж, аль нь болохгүй байгаа тухай та бүхнийхээ үг сургаалыг сонсож, зөвлөмж зөвлөгөөг дагаж байж л зөв шийдвэр гаргах ёстой гэж боддог.

Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хувьд бид хамгаалж ирсэн, цаашдаа ч анхаарч ажиллана. Таны хэлж байгаачлан хотын захиргааны гурван давхар ногоон барилгыг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх гэрээ хийчихсэн байсан. Бид уг гэрээг нь цуцалж, байшинг эргүүлж хотдоо авч шийдвэр гаргаж байгаа. Драмын болон дуурийн театрыг буулгана гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байгаа юм билээ. Шинээр үндэсний хэмжээний том театр барина, гэхдээ хуучнаа буулгаж нураах асуудал огт яригдахгүй, засварлаж, сайжруулаад зориулалтын дагуу ажиллуулна. Харин Байгалийн түүхийн музейн барилгын хувьд засаж сэргээх боломжгүй гэдгийг гадна дотнын мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа тогтоосон, хэзээ мөдгүй нурж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй учраас буулгахаас өөр аргагүй болсон юм билээ. Энэ асуудал Засгийн газрын хүрээнд шийдвэрлэгдээд явж байгаа” гэв.

Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг урт удаан наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг нь өөрт нь дуулгалаа. Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:40:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:40:09

Зочин [66.181.170.73] 2019-12-09 09:27:50

ПҮЛТҮҮШИЙН ХОЁРДУГААР АНГИД ӨӨР ШОУ ШААХ АРГА УХААН ОЛДОХГҮЙ БАЙНА УУ.

Зочин [192.82.68.24] 2019-12-09 06:07:51

Энэ улсын телее зvтгэсэн хvмvvсээ насны эцэст нь гомдоогоод байхаар л Манай улс еедлехгvй байгаам ш дээ!! Vйлийн vр гэж хvнд ч байна, улсад ч байдаг болтой юм бн. Манай ардчилалын зvтгэлтнvvдийг харахад тодорхой байх юм. Тэд тухай цагтаа хичнээн увайгvй , худрагагvй, жудаггvй , ухаангvй зан гаргаж байлаа. Гэтэл тэдний тегсгел херенге менге хангалттай юм шиг боловч бусад талаар сайхан гээд байхаар юмгvй л болцгоолоо ш дээ.

Зочин [64.119.18.121] 2019-12-09 06:06:30

mongol tuurgatnii 100 erhmiig uz.tegeheer oilgono

Иргэн [182.160.39.94] 2019-12-09 06:00:46

Ашгүй дээ.Амарсайхан даргад дотроо талархаж байна. Ямар ч байсан одоогийн залуучуудын муулаад байдаг социализмын үе буюу тэдний эцэг эхийн улс орноо бүх төрлийн үйлдвэртэй болгон бүтээн байгуулалцаж байсан үед төрийн хариуцлагатай албыг хашиж ид насаа зориулсан энэ хүнд хүндэтгэл үзүүлсэн нь монгол хүний ёс жудагтай зүйл болжээ. Дашрамд хэлэхэд Байгалийн түүхийн музейг нурж унах шахсан гэдэгт итгэл үнэмшил төрөхгүй байгаа шүү. Хажуу тойронд нь ижил насжилттай, хөрсний бүтэц адилтай газар баригдсан барилгууд яагаад үлдэж байна вэ? Чингис хааны музей байгуулна гэдгээр далимдуулж яваандаа Х.Баттулга өөрөө хувьчилж авах өмхий санаа өвөртлөн та нарын гараар могой бариулж байгаа юм. Музейн үзмэрийн хувьд ч Чингис хааны тухай эд өлгийн баримт сэлт ховор байдаг биз дээ. Уг нь энэ явдал дээр цээжээрээ хааж зогссон бол ард түмэн үеийн үед дурсан сайшаах байсан даа. Харамсалтай зүйл болоод өнгөрлөө. Том оврын ачааны тэргүүд хотын төвийн замаар нураасан барилга руу уралдан давхилдаад ...

Иргэн [202.126.89.200] 2019-12-09 05:53:41

Энэ нөхөр яагаад Москваад амьдардаг билээ ?

Зочин [202.126.89.163] 2019-12-09 06:39:10

Хуц чи

Зочин [66.181.160.1] 2019-12-09 05:08:02

orosiin buunii nohoi hogshin togtsog uheh gej bj bas bair abah sanaatai sda chin

УБ [202.126.89.163] 2019-12-09 06:43:46

Энэ улсын төлөө зүтгэсэн хүндээ 100 нас хүрлээ чам мэтийн үхрийн баасанд юугаа мэдэх үү

Зочин [202.126.89.163] 2019-12-09 06:39:54

Мал юмаа чи

Jojo [202.126.88.51] 2019-12-09 05:29:11

Chi ugee olj huts

Зочин [66.181.160.1] 2019-12-09 04:28:29

chi pisda min neg bair hogshin orsod bgaa atsad ogch baihaar 50 aild ger ogchih ni yasan sda ve

Зочин [202.126.89.163] 2019-12-09 06:47:16

Чам шиг мал борондонд юу гэж байр өгөх юм Лувсангомбо гэж хүн гавьяатай хэдхэн үлдсэн хөгшчүүлийн нэг дээ нүдээ олсон бэ

Jojo. [202.126.88.51] 2019-12-09 05:30:22

Ger ornoo uuruu bosgodgiin.ulsaar ger ornoo avahuuldgui yum.

Shilee [66.181.161.40] 2019-12-09 04:37:30

Hutsvaa!

Зочин [202.9.46.57] 2019-12-09 03:55:49

Энэ пиздуны дарганцар ажлаа олигтойхон шиг хийх хэрэгтэй айл хэсэж айраг цагаа эргүүлж явахаар...

Зочин [66.181.185.130] 2019-12-09 03:40:29

heden syyts egeh ve.kommynistyyd bie bienee dyrsaj bna

зочин [202.21.108.91] 2019-12-09 03:37:14

байнга явдаг хүн байсан даа. Хажуугаар нь өнгөрсөн цэрэг, дарга нар номхон болж ирээд ёсолдогсон. Үгүй мөн гоё харагдана шүү. Сүртэй гэж яанаа. Олон жил ургацын комиссыг удирдсан хүн ш дээ. Улсын төлөө ёстой л нойр холоо хугаслан байж зүтгэсэн хүн дээ. Урт удаан наслах болтугай.

Зочин [202.126.89.163] 2019-12-09 06:49:09

Яг unen bichlee

Зочин [114.253.68.94] 2019-12-09 04:11:59

urgatsiin komissig JAMITAN gedeg General udirddag baisan yum daa, kkk ORK-oo


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.