ФОТО: Монгол Улсын гавьяат цолоор энгэрээ мялаасан эрхмүүд

Ц.Анударь / Нийгэм

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
  • “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг,

Гавьяат багш цолоор

  • Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
  • Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
  • Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг

Гавьяат хуульч цолоор

  • “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг,

Гавьяат эдийн засагч цолоор

  • Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг,

Гавьяат эмч цолоор

  • Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,

Гавьяат мал зүйч цолоор

  • “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
  • Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
  • Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
  • Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
  • Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
  • “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
  • Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
  • Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,

Худалдааны гавьяат ажилтан цолоор

  • Шинэ дэвшилтэт холбооны нарийн бичгийн дарга, худалдааны байгууллагын ахмад ажилтан Намсрайноровын Цэнгэлийг шагнав.

Мөн Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүсийн төлөөлөл болгон Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,

Алтан гадас одонгоор

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагнав.

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа баяр хүргэж:

“Манлайлагчид, гавшгайчид аа,

Ард иргэд ээ,

Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан салбартаа ажил үйлсээрээ манлайлсан гавшгайчдад төрийн дээд цол, одон медаль олголоо.

Өнөөдөр цол, шагнал гардаж буй хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, ардчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, ард түмнээ иргэний эр зориг, ухамсарт үйлдлээрээ манлайлсан төдийгүй ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулах, тусгаар байдлыг хангах үйлст хичээнгүйлэн зүтгэж, амжилт гаргасан гавшгайчид юм.

Та бүхэнд баяр хүргэе.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат цол тэмдгээр шагнагдаж байгаа Соёлсүрэнгийн Билэгсайхан 1983 оноос эхлэн барилгын инженерээс Монголын ардчилсан холбооны дарга, Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн зэрэг албан тушаалыг хашихдаа бүтээн байгуулалтын талбарт ч, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох үйлст ч ихийг хийж Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Өмч хувьчлалын хууль, Хэлмэгдэгсдийг цагаатгах хууль зэргийг санаачилан батлалцсан хүмүүсийн нэг юм. Ардчиллын эрх зүйн үндсийг тавилцсан болон бүтээн байгуулалтын талбарт гаргасан амжилтыг тань Монголын төр ийнхүү үнэлж байна.

Монголын ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг Бадарчийн Алтаншандыг мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнаж байна. Бадарчийн Алтаншанд 1974 оноос автобус баазын жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, ажил олгогч эздийн холбоог үүсгэн байгуулалцаж барилга, худалдаа үйлчилгээний салбарт олон жил тууштай, өгөөжтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн хүн юм.

“Түмэн шувуут” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаяр орон нутагт ардчиллын төлөөх хөдөлгөөнд анхлан оролцогчдын нэг. Архангай аймгийн Ардчилсан намын даргаас өгсүүлээд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн зэрэг сонгуульт албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар хүн амыг эрүүл, найдвартай хүнсээр хангах үйлст гаргамгай амжилт гаргасан Хөдөө, аж ахуйн ухааны доктор билээ. Тэрбээр импортоос хэт хамааралтай байсан өндөг, тахианы аж ахуй болон малын тэжээлийн үйлдвэрүүдийг эх орондоо үүсгэн байгуулж, хөгжүүлсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах хүртэл хэмжээнд хүргэж ажиллаж байгаа салбартаа манлайлагч хүн юм. Монгол Улс одоо өндөг болон тахианы тэжээлийг импортоор авахаа бүрэн зогсоожээ. Ломбын Эрхэмбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малзүйч цол, тэмдгээр шагнаж байна.

Илгээлт өвөртөлсөн адуучнаас Ардын Их хурлын депутат болон дэвшиж Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Анандын Рэгзэн танд мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат цолыг олгож байна. Тэрбээр орон нутагт 44 жил ажилласны 37 жилийг сум орон нутгийг удирдах үйлст зориулж Галуут сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулахад бодит хувь нэмэр оруулсан эрхэм юм. Анандын Рэгзэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “Малыг малчдад хувьчлах”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, “Газрын доорх баялаг төрийн хамгаалалтад байна” гэх зэрэг зарчмын ач холбогдолтой заалтуудыг санаачлан хэлэлцүүлж байсан нь Ардын Их хурлын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ. Танд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч Сапылгалийн Шаривыг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.

Сапылгалийн Шарив нь 1977 оноос хойшх 42 жилийн хөдөлмөр бүтээлийн замналдаа нефть хангамж, барилга, нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажиллажээ. Тэрбээр орон нутгийн түүхий эдээр нь М-75/100 маркийн тоосго үйлдвэрлэсэн, нефтийн бүтээгдэхүүний зүй бус хорогдлыг багасгах шийдлүүд гаргасан, орон нутаг дах Шатахуун түгээх станцуудыг орчин үеийн стандартын шаардлагад хүргэх ажлыг зохион байгуулсан, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны магистраль шугаманд холбох, шинэ сум төслийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай удирдан гүйцэтгэжээ.

Сапылгалийн Шарив нь 1989 оноос өнөөдрийг хүртэл Монголын ардчилсан холбооны гишүүн, Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, орон нутагт ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлст манлайлагчдын нэг юм.

Эрхэм манлайлагчид аа, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс түгэн дэлгэрч, хүн зон амар амгалан аж төрөх болтугай.

Баярлалаа” гэлээ.

image

image

image

image


Сэтгэгдэл

зочин [202.179.30.6] 2020-01-06 05:58:49

энэ их төмрөөр яана вэ . зарим нь урдаа багтахаа байгаад ардаа зүүх нь холгүй болжээ. ямар их дур бээ

zochin [103.26.194.33] 2020-01-06 05:20:40

ENE SHAGNALAA BATTULGA, ENHKBOLDIIN zaabraar hudee aniad l egdegee boli, ene shagnal bol gants Battulga , ZI 2 kh bish AN n nekhduud ni ichij baina uu Odoo shagnalaa boli , erenhkiilegchee Zi ta 2 sheniin eeljind yaj ydarch ajillaj buig ERCHIMHKUCHNII SALBAR TEST 3 , TETS4 t ochood uz, ene salbar terguulekh salbariig hergyi bolgoj bna

Зочин [202.9.47.5] 2020-01-04 06:25:22

ард тумэн. соэлийн хороо. таг сохор юмаа хошин шогийн бумбацогтийг яагаад гават болгдоггуй юм бэ.

baagii [202.9.40.179] 2019-12-28 23:57:39

mongol ulsiin ediin zasgiig samarhad neleed uureg guitsetgesen doldoinuudaa shagnajee .enhbold battulga hoeriin hiij baigaa ajliig harahad uneheer oi gutmaar

лав [103.229.123.99] 2019-12-25 04:41:00

баясгалангаас бусад нь болж байна баясгалан ичидгүй гар боөобахххх хэлэх үг алга

zochin [192.82.69.178] 2019-12-20 08:32:06

Ene erenhkiilegch Zi 2 hkunii khedelmeriig zeb uneleesei 24 tsagiin tasraltgyi ajilladag mash hkund , khortoi, hkaluun, /2000 grad/ , hkuiten / -50 grad/ toostoi bukh nekhtseld ajilladag uildberiin khumuusiig ogt yridaggyi

Зочин [202.9.46.86] 2019-12-19 03:54:38

хошин урлагийн бымбацогтийг гавяат болгодоггуй сохор тур юмдаа

Зочин [83.23.234.102] 2019-12-17 01:51:30

Hulgaich btulgaa 17 konteiner spirtyg us bolgoz tusalsan bilegsaihand gaviyat tsol orgomzloloo kkkkkkk

zochin [202.179.31.47] 2019-12-14 07:41:25

Shagnal avch chadaagui humuus busdiig yaj muuhaigaar helj bainaa ta hodolmorloj chadsan uu herbee ajil hodolmor hiij cdadsan bol uneiuulj boloh baisan baihaa ug ne buh zuil neelttei shuu dee .

Ganaa [202.179.31.47] 2019-12-14 07:37:55

Tuv aimgiin Hereglegchdiin erh ashgiig hamgaalah niigemlegiin darga Dunhorol guaidaa tordoo ajil hodolmoroo uneluulj Gaviyat tsoloor shagnuulsan yavdald bayar hurgie .

Зочин [122.201.31.239] 2019-12-14 07:34:35

Монгол улсад худалч хургайчууд нь гавъяат цол авдаг болсон байна Бузар муухай цаг юм даа

сараа [202.5.198.47] 2019-12-13 02:33:13

Болор Эрдэнэ олон жил иргэдэд дуу хуур уран яруу шүлэг найраглалаар баясгаж яваа урлаг соёлын ажилтан шүү дээ нүдээ олжээ Баяр хүргие

Зочин [103.212.116.128] 2019-12-12 12:29:34

Jenko sda xuwiin kompany xishig taraaj bgamu xaishenm be...

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:18:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:18:16

Дафак? [66.181.191.89] 2019-12-12 07:07:23

Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч.... яг л Дэлхийн бөгс арчигчдын зөвлөлийн тэргүүн гэж байгаа юм шиг. ёооо

zochin [202.179.31.69] 2019-12-12 03:12:47

ENE ERONHIILOGCH ARD TUMNII ERONHIILOGCH BAIH ESTOI BOLOHOOS ARDCHILSAN NAMIIN ERONHIILOGCH BISH BAIMAAR.ARDCHILSAN NAMIINHAN SHAGNALIIN UNE TSENE UNAGAAJ BN A DAA.SHUUDAI SHUUDAIGAAR NI SHAGNAL TSATSDAGAA BOLIO.ONIGOONUUDIIG HENCH HEZEECH DAHIJ SONGOHGUI SHDEE

Зочин [27.123.215.222] 2019-12-12 03:43:35

хүн хийсэн хөдөлмөрөө төрөөрөө үнэлүүлэхэд юу нь болохгүй гэж,,, тэгээд ч энэ улсууд улсаас мөнгө хулгайлсан хулгайч, ждү-гийн хулгайч, хээл хахууль авсан авилагчид, банк дампууруулсан хулгайч, хүн алж, хүрээ талласан хулгайч биш, Төр хүн ардаа шагнахад болохгүй юм байхгүй байх,

Зочин [202.72.240.5] 2019-12-12 02:12:06

Баттулга Энхболд та хоёрын хийж байгаа ажил ямар дүгнэлтэнд хүрч байгааг харж байна уу Бүхэл бүтэн Монгол улсын Ер-гч хүн шүүдээ даанчдээ

zochin [192.82.69.76] 2019-12-11 10:48:59

kompani zahiral golduu yum shig baih yum mungutei humuus saihan yumaa mani met ni 27 - 30 jil mahital ajillaad oin medali ch baihgui shuu

Зочин [192.82.68.24] 2019-12-11 07:18:43

Монгол улсыг сэхээнд оруулахад гол vvрэг гvйцэтгэсэн АН-н том хулгайч луйварчдын гар хелийн vзvvрт зарагдаж явсан газар газрын бага гарын хулгайч матаач, нураагч, хутгагч, хов зеегч Тvгжилvvд

эмэгтэй [202.21.109.110] 2019-12-12 11:51:44

яг үнэн

Зочин [103.229.120.105] 2019-12-10 11:10:55

Олимп дэлхийн аваргын 2 том наадамд шагналт 5 -р байранд орж байсан ямар ч одон медальгүй тамирчинд шагнал өгчихгүй дээ улсынхаа нэр хүндийг дэлхийд гаргаж байсан тамирчиддаа харж үз

Зочин [202.126.88.155] 2019-12-10 16:14:22

Дэлхийд нэрээ гаргалаа гээд монголд ямар ашигтай юм бол доо.

Зочин [202.179.27.248] 2019-12-10 09:17:44

Болор -Эрдэнэ ч арай биш ээ яанаа

Зочин [64.119.19.70] 2019-12-12 15:21:29

Яг үнэн

Г [192.82.65.175] 2019-12-10 08:30:19

Зарим аймгийн төлөөлөл огт байхгүй байх юм ямар учиртай юм, Уг нь аймаг болгонд партизанууд байдаг биз дээ?

зочин [202.126.88.59] 2019-12-10 08:28:28

Ийм юм бүтээсэн гэсэн юу байнаа

Зочин [103.26.194.15] 2019-12-10 06:11:19

Өгч буй авч хүмүүст ичих булчирхай алга даа. Намын гавьяатууд юм уу даа. Эрдэнээ зарлиг гаргах байж дээ. Монгол улсын гавьяат гэх хүн үндсэндээ алга

зочин [103.14.38.136] 2019-12-10 06:06:12

Л.Эрхэмбаяр гавъяат өгөхийн оронд тахианд өгчихгүй дээ Тэгвэлхүмүүс юм ярихгүй

зочин [103.14.38.136] 2019-12-10 05:08:04

Жинхэнэ хөдөлмөрлөж гавъяат болсон хүмүүс ийм юу ч хийгээгүй хүмүүстэй нартай адилхан гавъяат гэж явахгүй гээд гавъяатын тэмдэг, үнэмлэхээ Ерөнхийлөгчид аваачиж өгөөч

Зочин [202.131.236.170] 2019-12-10 05:06:04

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө амь насаа үл хайрлан зүтгэж байгаа алтан гарт эмч нартаа энэ шагналаа өгөөч ээ ямар сайхан эмч нар насаараа үнэн ч зүтгэж яваа билээ. Байгууллага нь тодорхойлолт гаргаж өгөхгүй болхоор тэгээд л үлдээд байх юм даа. Өөрийгөө их рекламдсан өөрийгөө тодорхойлуулах гээд зүтгэдэг хүн гавьяат болжээ. Энэ бол Эрхэмбаяр байна. Юуны чинь гавьяат зоо техник ч гэж тэр салбар унаад удаж байгааг ерөнхийлөгч мэдэхгүй байгаа юм байхдаа

Зочин [202.55.188.34] 2019-12-14 10:09:56

"

Зочин [202.126.89.186] 2019-12-10 04:46:43

Манай ерөнхийлөгч аргагүй ухаантай хүн юм Эрхэмбаяр гэдэг малнаас дор тэнэг нөхөрт гавьяат МАЛ ЗҮЙЧ цол өгсөн нь яг өөрт нь таарсан ЦОЛ байна.Энэ Эрхэмбаяр гэдэг тэнэг малнаас болж АН ын нэр хүнд хичнээн унав.Хэдэн зуун хүн лаз өшиглөв.

Зочин [66.181.161.57] 2019-12-10 01:40:34

Ochirbat bagshdaa bayar xurgie.

зочин [192.82.65.160] 2019-12-10 00:46:17

Л.Эрхэмбаяр ёоё болиёо арай л байна шүү. Эзнээ олоогүй гавьяат л боллоо шүү аан.

Zochin [2.135.249.176] 2019-12-09 20:03:29

Yana daa yana. Tun haramsaltai. Bolor-Erdene.

zochin [182.160.39.28] 2019-12-09 18:14:30

Төв аймгийн Дунхорол гнайд баяр хүргье. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар олон жил ажилласан. Мундаг хүн шүү.

Зочин [192.82.69.7] 2019-12-09 18:00:56

Эрдэнээгийн ядруухан зарлагч хийгээд байдаг холионы эзэн Болорэрдэнэ Үйлчилгээний гавьяат ; нэг жил мал зүйчээр ажиллаж үзээгүй насаараа бантан зуурч улс төр хийсэн Эрхэмбаяр гавьяат мал зүйч гэнэ үү; за тэр Голомтын Баясгалан; юу хийсэн гэж ккк өгч байгаа авч буй нь аль аль нь ичмээр юм..

С.Туул [95.65.167.239] 2019-12-09 17:52:38

Нобелийн шагнал бишдээ,, монголын шагнал гардуулахад монголчуудын хэн ч авсан яахав дээ,, муу юм хийгээгүйгээс хойш би ч гэсэн өөрийгөө шагнал авсанд тооцно

Zochin [103.229.121.143] 2019-12-09 17:48:36

Arai denduu yum boljee

Sonin [203.91.115.53] 2019-12-09 15:53:30

Olnoo taashaagdaj tanihdsan gants ch hun alga daa

Зочин [103.10.22.33] 2019-12-09 15:50:16

Шагнал авсан хүмүүст баяр хүргэе Гэхдээ зарим хүмүүсийн өмнөөс бараг л ичих шиг боллоо. Х. Баттулгад ерөнхийлөгчид ч арай л биш гэж бодож байсныг минь өдөр бүр л баталгаажуулах юм даа энэ хүн

Зочин [103.26.193.170] 2019-12-09 15:43:55

Баянмандах гэдэг хүний уран бүтээл гэж юу ч байхгүй ха ха ха кккккк

Цэцэг [66.181.161.24] 2019-12-09 15:40:10

Төв аймгаас шагнал авсан Дунхорол гуйд баяр хүргэе хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар их юм хийсэн хүн

Кккк [150.129.142.118] 2019-12-09 14:56:26

Ардчилалын 30 жил гээд баахан МАНыхан шагнал авчээ

Zochin [73.202.58.137] 2019-12-09 14:46:47

Haha sohor Nyamdorj odoo Urlagiin gaviyat zutgelten ch geh shig. Oligtoi duu ch bhgui naimaachin baagii biz de.

Зочин [202.126.89.112] 2019-12-09 14:23:06

Dandaa hudlaa shagnal, jinhene ezendee hezeech ochdoggui, bugd mongoor, avilgalaar, tanil talaar olgodog bolson. Bigdeeree huuramch hognuud.

Зочин [192.82.78.189] 2019-12-09 13:59:28

Ерөнхийлөгчөө оюун ухааны академийн багш тамирчдыг шагнаач тив дэлхийд олон сайхан амжилтууд гаргасан 3 тамирчин гиннесийн номонд бичигдсэн сайхан амжилт гаргасан шүү дээ хүүхдүүдээ байг гэхэд Хатанбаатар захирал Баасандорж багш Сэнгэсамдан багш нарыг шагнах юм бишүү

Зочин [66.181.161.24] 2019-12-11 05:10:35

Дунд говийн пүрэвсүрэн ахдаа баяр хүргэе

зочин [202.179.27.248] 2019-12-10 09:16:17

зөв. Өнөөдөр Хатанбаатар л авч байх ёстой санагддаг. Дэлхийд нэрээ гаргаж байна шүү дээ

зочин [66.181.186.81] 2019-12-09 13:10:50

Ерөнхийлөгчөө улсын эцэг юм бол иргэдийн амь нас эрүүл мэндийн төлөө зүтгэсэн хүний хамаг муу муухайтай холилдсон эмч нараа ардын хүүхдийн төлөө цаг наргүй зүтгэж яваа багш нараа шинжлэх ухааныхаа ажилтнуудаа шагнаач урамшуулаач!!! Дандаа бөх юм уу спортынхоноо шагнана одоо бүл ардчилалынхан нэртэй хулгайчууд шагнаад эхэллээ. Энэ ардчилалыг чинь тэр үеийн дэвшилтэт үзэлтэй хүн бүхэн авчирсан юм энэ улсууд бол ардчилалын нэр барьсан завшигчид биздээ.

Зочин [223.104.15.126] 2019-12-09 13:08:19

Тэр муу Баясгалан юу хийсэн гэж? Нямдорж урлагт юу хийсэн хэдэн дуу дуулаал биз? Эрхэмбаяр ёоё болиёо !!! Арай дэндүү юм аа!??

Зочин [66.181.161.27] 2019-12-09 12:59:54

Дунд Эби ба түүний ноход их байна дааа

Зочин [192.82.71.170] 2019-12-09 12:53:55

Гавъяатуудад баяр хүргэе! Энэ өндөр шагналыг олон хүн хүртлээ. Одоо улс оронд амар тайван амьдрал эхлэх байх гэж горьдоё

манан [66.181.161.105] 2019-12-09 12:51:04

төрийн шагнал ардчилалын шагнал болжээ

kkk [202.9.46.77] 2019-12-09 12:46:28

iderchuul n nul zahiral darga nar naasan

Зочин [103.229.121.67] 2019-12-09 12:30:38

Дэлхийн захиралуудын холбоо гэж ямар юм байдгийн хахаха

Зочин [192.82.73.238] 2019-12-09 11:22:02

Баахан АН-хаа гаруудыг шагнажээ. Монголын ард түмнийг алагчилж үзээд байвал адилхан хариуг чинь бас барих л байх шүү. Сүүлийн 10 гаруй жил Монгол улсад Ан-ын хэдхэн гишүүд ажиллаж хөдөлмөрлөдөг мэт eрөнхийлөгч нар хандаад байгаа. Ард түмэндээ аав шиг байж чадвал чад чадахгүй бол чацга царайлаад намынхаа даргыг л хийгээд зайл

Зочин [59.153.113.77] 2019-12-09 11:17:33

Хөөрхий ганцхан эмч юмуу өдөр шөнөгүй хүний эрүүл мэндийн манаанд бгаа эмч нараа жоохон бодмоор юм

Baagii [150.129.143.197] 2019-12-09 11:03:09

Turiin odon medali unendee une tsenegui bolj dee zarim neg ni uursduu todorhoiloltoo bariad guij ybaad anchih yum.zarim ni hudaldaad abchih yum....icimeer damshig gedeg chini ene bolj.5 arban tug dagadag yum bolob uu.....

готовоо [202.9.46.108] 2019-12-09 10:35:25

ардчиллын баахан өмхий шааруудаа шагнажээ муу баас чинь

Зочин [202.9.46.182] 2019-12-09 10:19:31

Ардчилсан ерөнхийлөгч намынхаа хүмүүсийг бөөндөж гавьяат болгосон юм шив дээ.

Зочин [27.123.215.222] 2019-12-12 03:48:06

шээс чинь гоожлоо яанаа

Зочин [66.181.161.42] 2019-12-09 09:59:49

Гуя дагаж хүзүү гэдэг шиг

Одон [202.9.46.38] 2019-12-09 09:39:05

Шагнал дандаа бөгсөө олж онох юмаа

иргэн [202.179.24.103] 2019-12-09 09:22:10

голомтын баясгалан энэ тэр болиочээ юж хийсийн Нямхүү эмч энэ тэр шиг хүмүүс бол болж байнаа

зочин [122.201.19.99] 2019-12-09 08:56:39

Тэнсэн сум шиг шагналуудаа одоо болиочээ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ Ломбын Эрхэмбаяр Баясгалан хоёр шоронд сууж байх хүмүүс гавьяат болоод байхын хамсаатан чинь юм уу

Зочин [66.181.161.56] 2019-12-09 08:45:47

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ямар хүнд шагнал өгч байгаагаа судалж байж өгмөөр юм. Манай ахын компаний захирлын нэр зүүгээд гавъяат ажилтан цол тэмдэг авсан байх юм. Гомдолтой байна

Zochin [43.242.243.100] 2019-12-09 09:18:45

"Toson togoo" xxk zahiral Batchuluunii Bayarbaatar gedeg hun baigaa. Ene Tseweenii Ulziitogtoh shagnal awah yosgui hun.

damdin [66.181.161.13] 2019-12-09 08:18:50

Toriin shagnal estoi xog bolloo.

zochin [202.126.89.244] 2019-12-09 08:08:27

kapitalist Mongold ene shagnal nergei dursgaliin temteg tiim ih heregtei bdag yumuu

Зочин [64.119.24.250] 2019-12-09 07:59:52

Л.Эрхэмбаяр гэгч нөхөр АНын генсек байхдаа ээжийгээ 18р сургуулийн захирлаар 3хан жил ажиллуулаад монгол улсын гавьяат багш болгосон харин одоо өрөө ..гавьяат.. болж сэтгэл нь бага зэрэг онгойсон байх .Яасан ичиж зовхоо байсан нөхөр вэ.

Zochin [103.229.120.51] 2019-12-10 14:39:15

Yasan uchmeer yum be turiin odon medaliar shagnh juram baigaa buz de A N in er gch AN in humsee shagnaad l ard tumniig heterhii dord uzhiimaa

зочин [103.14.38.136] 2019-12-10 05:11:13

Энэ нөхөрт зарим булчирхай нь байхгүй

Зочин [192.82.73.57] 2019-12-09 10:15:28

Өндөгчин ждү чин гавьяат хаха болиочээ

Зочин [202.131.239.62] 2019-12-09 09:41:14

Тахиа бол мал биш, мал зүйч байхдаа яахав дээ, гавьяат өндөгчин л гэнэ биз

Зочин [59.153.114.218] 2019-12-09 07:44:18

шагнал нүдээ олохоо байж.

zora [202.9.46.40] 2019-12-09 07:39:52

gavyat hulgaich gej bhgvi yumu.

Irgen [66.181.179.244] 2019-12-09 07:36:27

Ардчиллын партизануүдаас алга даа

Зочин [66.181.161.52] 2019-12-09 07:23:46

Зүгээр АН-н долдой гишүүдээ шагначихсан байнашддд

Зочин [27.123.215.222] 2019-12-12 03:46:32

долдой болоод авах нь яасан юм. чадахгүй байж...

Зочин [124.158.74.120] 2019-12-09 07:17:08

ХАВЧУУРГАГҮЙ ШАГНАЖ БАЙМААР ЮМ ДАА 2-Н ЗЭРЭГ ХОРХОЙ ШИГ ҮЙЛДЭЛТЭЙ НӨХДҮҮД ЯВЖ БАЙХ ЮМ......7,8 ДЭЭР ХОЛИОНЫ ЭЗДҮҮД

Зочин [27.123.215.222] 2019-12-12 03:45:48

чаддаг юм бол чи авчихаач.


84 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
84 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.