Монгол Улсын уран бүтээлчид “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа толилуулна

Ц.Анударь / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ирэх жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө гарч, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэх ажил эрчимтэй явж байна. Үүний нэг жишээг дурьдвал “Соёлын дурсгалт өв, хадны зургийг олон улсад сурталчлах” төслийн хүрээнд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа толилуулахаар нийслэлийн уран бүтээлчид маргааш Парис хотыг зорино. Мөн Улаанбаатар хотноо Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж байгуулагдах болсонд таатай байна” хэмээв.

Энэ үеэр талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, ярилцжээ.

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ нарыг Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:56


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.