Ж.Бямбадорж: Эрүү шүүлтээс ангид байх талаар цагдан хоригдож буй хүмүүсээс байнга гомдол ирдэг

Н.Алтанцэцэг / Нийгэм

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр “Хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байгаа юм байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Эдийн засгийн асуудал саарал жагсаалтад ордог бол хүний эрхийн асуудал, шууд олон улсын хоригт тулдаг. Олон улсын хориг бол улс төрийн болоод эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй. Монгол Улс Үндсэн хуулиндаа “Олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ” гээд заачихсан. Мөн олон улсын гэрээ, конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон бол Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд бид анхаарлаа хандуулах ёстой. Зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд манай улс саарал жагсаалтад орсны адил хориг арга хэмжээнд орж болзошгүй. Тиймээс бид хүний эрхийг хамгаалах тал дээр анхаарал, болгоомжтой ажиллах ёстой” гэв.

Өдөрт дунджаар 3-4 гомдол ирдэг, хүүхэдтэй холбоотой гомдол их байгаа

Үүний дараа тэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариу өглөө.

-Жилд танайд хэчнээн санал, гомдол ирдэг, үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Сүүлийн үед улс орнуудыг тодорхой үүрэг чиглэл, индекс, төрлүүдээр байр эзлүүлдэг болсон. Уг нь бид Ази тивдээ хүний эрхийн асуудлыг хангах тал дээр харьцангуй боломжийн байранд ордог. Учир нь хүний эрхийг хангах гурван баталгаа бий. Үүнд, улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгаа ордог. Эдгээр баталгаа ерөнхийдөө манай улсад боломжийн түвшинд бүрдсэн гэж үзэж байгаа. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст ирж буй гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сая би 600 дахь гомдлоо цохоод орж ирлээ. Өдөрт дунджаар гурваас дөрвөн гомдол ирдэг. Дийлэнх нь эрүү шүүлтээс ангид байх талаар цагдан хоригдож буй хүмүүсээс байнга гомдол ирж байна. Энэ ердөө буурахгүй байгаа. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол их ирж байна. Сая гэхэд нэг аймгийн төрийн албан хаагч эмэгтэйг ажлын байран дээр дарамталж буй талаар гомдол ирсэн. Энэ мэтээр ажлын байрны янз бүрийн гомдол, бэлгийн дарамтын гомдол голчлон ирж байна.

-Иргэн Б.Болороогийн гомдолтой холбоотой хэрэгт танайхаас яаж анхаарч ажилласан вэ?

-Ер нь эрүүгийн хэрэг дээр би хэчнээн ярьж, хэлэх вэ. Одоо хүртэл УИХ-ын тогтоол гарчихаад байхад энэ хэргийг шийдэж чадахгүй л байна. Улсын Ерөнхий прокурорын дэргэд харьяалагддаг мөрдөн байцаах алба байсан. Үүнийг зориуд татан буулгаснаас хойш эрүү шүүлттэй гэмт хэргийн өнгө аясыг өөрчилдөг явдал манай улсад хэвийн үзэгдэл боллоо. Ингэж хэлснийхээ төлөө би хариуцлагаа хүлээнэ. Үүний бодит жишээ бол энэ хэрэг.

-Нийтдээ 600 гомдол мэдээлэл ирсэн гэж байна. Хүүхэдтэй холбоотой гомдол хэчнээн байна вэ?

-Бид хувилж үзээгүй. Хүүхэдтэй холбоотой гомдол нэлээд байгаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:55

Зочин [103.80.211.37] 2019-12-11 00:39:51

Энэ байгууллагыг татан буулга л даа. Яасан ч хэцүү юм бэ дээ. Оюун хэн билээ нэг авгай, дээр ньпрокурор байсан Ганбаяр гээд юу ч хийхгүй хийж чадахгүй заваан юмнууд .Бүгдийг нь зайлуул.

Bolderdene [90.255.60.114] 2019-12-10 22:04:26

Gutamshig. Ene MAN namiin uvgun huvalznuudiig heden yer ni Mongolchuud tejeeh um be?

Зочин [66.181.191.199] 2019-12-10 10:13:57

Тухайн үеийн УИХ-ын гишүүн Гүндалайн лозунг парламентын танхимд урж хаяж, өөрийг нь гулдарж гаргаж, дараа нь онгоцны буудлаас эрүүдэн чирж шоронд хийж байсан УИХ-ын дэд дарга Бямбадорж та ажлаа өг. Танд ер таарахгүй алба

Zochin [202.126.89.190] 2019-12-10 09:54:10

Ene met ovgonuudiig zailuulaagui tsagt MAN 2020 ond sainaa uzehgui ee AN ch yalgaagui.

Зочин [202.9.40.167] 2019-12-10 06:26:02

Чимгээ Содномдорж нарыг эрүүдсэн гэдэг юу ч биш шүү дээ Бараг толгойг нь илсэнтэй адил

Зочин [202.179.25.29] 2019-12-10 06:19:55

ГАНЦ Л ЮМ БАЙНА. ЯВААД ЗАЙЛААД ӨГ.

Зочин [124.158.110.82] 2019-12-10 06:09:03

хэрэгт холбогдсон хүний эрх зөрчигдөх ёсгүй! Хэрэг юунаас болж гарах болов гэдгийг сайтар тунгаах ёстой!

Зочин [103.229.123.194] 2019-12-10 05:44:05

Баахан гомдол ирдэг л гээд байх юм ямар ажилладаг чинь эндээс харагдаад байгаа юм биш үү Таслан зогзоох ажил хийж чадахгүй юм бол ийм байгууллага байгаад яах юм тарцгаал даа

Зочин [66.181.160.112] 2019-12-10 05:33:15

ene hogshin togtsogiig avch hayaachee yarihaas tsaashgui sda shdee

Зочин [122.201.22.145] 2019-12-10 06:01:24

Чамд бидэндээ тус болох ганц л юм байна наад газраа бүр гутааж дууслаа зайлаад өг


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.