МУ-ын үндэсний стандарт боловсруулан батлууллаа

Aдмин / Нийгэм

МХЕГ-ын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лаборатори, НМХГ –ын Нэгдсэн Төв Лаборатори , Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага хамтран шинжилгээт хяналтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр МУ-ын Үндэсний стандарт ‘’ Усны чанар- хүнд металлын үлдэгдэл тодорхойлох атом шингээлтийн графит системийн арга MNS ISO 15586: 2019 орчуулгын стандартыг шинээр боловсруулан СХЗГ-ын үндэсний зөвлөлөөр батлуулж 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэллээ .

Боловсролын хяналтын чиглэлээр: Төрөөс бүх шатны боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, тусгай хэрэгцээт хүний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах,тусгай хэрэгцээт боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулдаг болох, тусгай хэрэгцээт МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааны нөхцөл шаардлагад нийцсэн хууль, тогтоомж, сургалтын стандартыг боловсруулах, эрх зүйн зохицуулалт хийх саналыг

Тэнгэр дээд сургуулийн 2014, 2015 онд зөвшөөрөл авсан багш, нийгмийн ухааны боловсрол, багш, математикийн боловсрол, бизнесийн удирдлага, нийтийн удирдлага, график дизайн, багш, бага ангийн боловсрол, багш, сургуулийн өмнөх насны боловсрол олгох долоон чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт сүүлийн таван жилийн хугацаанд оюутан элсээгүй, багшлах боловсон хүчингүй байгаа тул 960046 дугаарын тусгай зөвшөөрлөөс хасах, тухай саналыг МХЕГ, НМХГ-аар уламжлуулан БСШУСЯ-д хүргүүллээ.

Эрүүл ахуй , халдвар хамгааллын хяналтын чиглэлээр: Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан ЭМС-ын 2014 оны “Заавар батлах тухай” 187 тоот тушаалыг шинэчлэх ажлын 10 дугаар ажлын хэсэгт ажиллаж Халдварын сэргийлэлт хяналтад бичил амь судлалын лабораторийн гүйцэтгэх үүрэг”-ийг боловсруулахад санал өгч оролцлоо . Эрүүл мэндийн сайдын 2017 оны 505 тоот тушаалаар батлагдсан ‘’Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах цуглуулах, зааврын 1.3.2 дах хэсэгт заасан Аюулгүйн хайрцагийг дах хэсэгт заасан Аюулгүйн хайрцагийг ¾ хэсгийг дүүрмэгц битүүмжилж,түр хадгалах цэг байрруу зөөнө. Аюулгүйн хайрцагийг нэг сараас илүү хугацаагаар ашиглаж болохгүй гэх заалтуудыг өөрчлөх саналыг ЭМЯ –д хүргүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.