ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс Европын холбооны “Хүүхдийн эрх хамгаалагч” шагналыг хүртлээ

Ц.Анударь / Нийгэм

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олон Европын холбооноос олгодог “Хүүхдийн эрх хамгаалагч” хэмээх шагналыг хүртжээ.

Тодруулбал, “Олон Улсын Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан, хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах чиглэлээр зохион байгуулж буй ажлыг нь үнэлж, Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа өчигдөр /2019.12.09/ тус шагналыг гардуулан өгчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ялангуяа хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийлэл, цахим орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр найман төрлийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.