Түүх, соёлоо устгадаг төрийн яамтай байхад Монгол яаж хөгжих вэ дээ?

Л.Батцэнгэл / Нийслэл

Монголчуудыг араб, перс түүхэн сурвалжууд, Европ, Оросын цаг тооны бичгүүдэд хот суурин, соёл, иргэншлийг түйвээгч зэрлэгүүд гэж үнэнийг гуйвуулан тэмдэглэсэн нь олонтаа тохиолддог. Өвөг дээдэс маань тэдний бичиж үлдээсэн шиг тийм тэнэг галзуу улс байгаагүй нь түүхэн баримтаар нотлогддог. Харин бидний их өвгөдийн өв соёлд атаархаж жөтөөрхөж, хонзогносон улс гүрнүүд өчнөөн сайхан хот байгуулалтыг маань газрын хөрстэй тэгшилснийг хэн ч хэлж үл мэднэ. Суурин иргэдийн хот тосгадыг монголчууд устгасан гэдэг гадаад, дотоодын түүхий түүхчингүүдээс “Тэгвэл...” гэж ирж байгаа л “Тэгвэл дэлхийн нийслэл болж байсан Хархорум хотыг маань хэн газрын хөрстэй тэгшилсэн юм. Тэгвэл, Орос, Евразийн улс төр, худалдаа эдийн засаг, соёлын амин зүрх, гал голомт болж байсан Бат Сарай, Алтан Орд, Хөх Орд, Шар Орд хотуудыг минь хэн устгаж түүхийн хуудаснаас арчсан юм бэ? Тэгвэл...” гээд чанга дуугаар асуумаар санагддаг. Өнгөрсөн тэр түүх яах вэ гэхэд өнөөдөр болж байгаа өршөөлгүй устгалын эзэн өндөр дээд албан тушаалтнуудаас бас “Тэгвэл өөрийн чинь өвөг дээдэс гар хуруу хүргээгүй болохоор өр өвдөх юмгүй түүх өгүүлсэн соёлын дурсгалт газруудыг хүйс тэмтэрч байна уу” асуумаар байна. “Түүхэнд үлдэнэ гэж түймэр тавьж шүтээний сайхан сүмийг үнсэн товрог болголоо” гэдэг балар харанхуй сэтгэлгээтнүүд үеийн үед байсан гэхээр дэндүү гунигтай.

Барилга байшин гэдэг түүх, соёлыг биетээр хадгалж байдаг чулуун судрууд байдаг. Эртний Мисир, Мексикийн түүхийг бид алдарт сфинкс, пирамидуудаар нь багцаалж мэддэг. Англи зэрэг Европын улс орнуудын дундад зууны үеийн барилга архитектурыг өнөө ч харж болох түүхэн байшингууд олон байдаг. Тухайн байшингийн нүүрэн хэсгийг үлдээгээд ард нь шинээр барилга барьдаг гэж байгаа. Ийм түүхэн дурсгал болсон байшин барилга Монгол Улсад цөөнгүй бий. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт барилга, байшингуудыг харж хамгаалдаг, арчилж торддог эзэнгүйгээс болж цөвүүн цагт мөхөөгүй музей энх цагт сүйдэж эхэллээ гэж халаглах хүн олон байна. Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан. Буурин дээр нь Чингис хааны музейг байгуулах болсон. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, төрийн бус байгууллага эсэргүүцэж шүүхэд хандан, аравдугаар сарын 21-ний өдөр болсон шүүх хурлаар Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн.Гэвч Засгийн газар иргэдийнхээ эсрэг давж заалдан, шүүхийн шийдвэрээр нийслэлийн соёлын өв болох Байгалийн түүхийн музейг нурааж эхэлсэн юм. Уг нь тус музей нь 2015 онд Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг юм билээ.

image

Төрийн өмчийн хорооны бүртгэлээр энэ музей 1953-1954 онд ашиглалтад оржээ. Тэр цагаас хойш энэ барилгад нэг ч удаа олигтой засвар хийсэнгүй. Урсгал засвар хийж будаг шунх наасан төдий. Огт арчиж тордоогүй барилга хахир хатуу өвөлтэй, аагим халуун зунтай монгол орны уур амьсгалыг тэсээд 65 жилийн нүүрийг үзсэн гэхэд хилсдэхгүй. Албан бус мэдээллээр тус музейн урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан гэх. Хамгийн харамсалтай нь өнөөдрийг хүртэл урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй аж.Монголын Архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч, зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар “Хэн ч харсан Байгалийн түүхийн музейн барилгыг үнэхээр сонгодог түүхэн барилга гэдгийг нь мэднэ. Барилгыг анх барихад долоо, найман баллын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг нь тухайн үеийн инженерүүд тооцож, ханын зузаан, хаалга, цонхны өргөн гэх мэт барилгын бүхий л хэсгийг тооцож, барьсан учраас газар хөдлөлт болоход ямар ч асуудалгүй. Өнөөдөр барилгыг үнэ цэнэгүй болгох гэж санаатайгаар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьж байна. Гэтэл долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн нотолгоо алга. Байгалийн түүхийн музейн багана дэлхийд хаана ч байхгүй, зөвхөн Монголд л байсан хийцтэй. Дуурайлгаж хийгээд ч үнэ цэнийг нь хэвээр хадгалахгүй.Чанарын хувьд хэвийн, тэсвэрлэлт даахаар барилга гэж инженерүүд тооцож байсан. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ганцхан хүн л ярьдаг. Гэтэл үүнийг нь баталгаажуулдаг газар байхгүй. Тиймээс л гадаадын экспертүүдийг урилгаар авчирч шинжилгээ хийлгэж сайн гэдгийг нь батлуулсан ч ойлгоогүй. Хуучны түүх, он цаг харуулсан түүхэн барилгыг буулгаж дахин шинэчилснээр түүхэн болохгүй шүү дээ” гэж ярьж байсан ч манай түйвээгчид тоолгүй түүхэн нэгэн барилгын хувьд заяаг хумхийн тоосонд хувиргаж орхив.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Бид маш үндэслэлтэй материалууд үзүүлж Байгалийн түүхийн музейг түүхэн соёлын өв гэдгийг нь баталсан. Харамсалтай нь шүүх дээр дийлдсэн. Шүүхээс бид нарын үндэслэлээс давсан шийдвэр гаргасан. Бид нарыг цааш явах ямар ч боломжгүй болгосон.Шүүхэд улс төрчид нөлөөлсөн байх магадлалтай гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, шүүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бидний эсрэг байсан. Тиймээс бид Соёлын яамнаас соёлын өвөө хамгаалах шаардлагатай гэж үзсэн. Бид эсэргүүцлийн хатуу хэлбэрт шилжээгүй ч маш их найдвар тээж байсан. Гэтэл бид нарыг урд талд нь тэмцээд явж байтал хойноос нь нурааж байсан байна.Байгалийн түүхийн музейг буулгах үндэслэлийг албаны хүмүүс “Ашиглалтын шаардлага хангахаа больсон”, “Дээвэр нь муудаж, шал суурь нь хөгцөрч илжирсэн”, “Тоосгонууд нь бутарч унасан” зэргээр тайлбарлаж байсан. Гэтэл барилгыг буулгаж байгаа үеийн гэрэл зургуудаас харахад дээрх, мэдэгдэл огт үндэслэлгүй болох нь тодорхой харагдсан. Тухайлбал, дээврийн баруун хойд талын бороо, салхинд хамгийн их цохигдддог хэсгийн модон шувуу нуруу илжирч, хөгцрөх нь битгий хэл шинээрээ байна. Мөн суурийн тоосго үйрч бутарсан зэргээр сүр бадруулж ярьсан мэдэгдэл бас л ор үндэсгүй гэдэг нь батлагдаж, нэг ч тоосго муудах нь бүү хэл шинээрээ шахуу, бас суурь, хана, багана огт суулт өгөөгүй байсан. Барилгын дотор талын давхар хоорондын модон дам нуруу, хучилт нь хүний дээрээс нурж унах байтугай дүнз моднууд нь хотойлт өгөөгүй бас л шинээрээ байсан.Байдал ийм байхад Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь тус барилгыг хэлмэгдүүлж, олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж, Улаанбаатар хотын ой санамж болсон Соёлын өвийг устгаж байгаа үйлдэл болж байна. Чингис хааны музейг байгуулахыг бид эсэргүүцээгүй, байгуулж болно.

Тэр жижигхэн орон зайд долоон давхар байшин барьж Чингис хааны ордонг байгуулснаар ансамбль болон хот төлөвлөлт талаасаа алдаатай бодлого явагдана гэсэн үг. Үнэхээр барих гээд байгаа юм бол хотын төвд зогсоол ч үгүй газарт барих шаардлагагүй. Хотоос хол зайд музейн цогцолбор барих ёстой. Сонгуулийн өмнө 2019 ондоо багтаагаад яаран сандран Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргаж байна. Улаанбаатарын ой санамжийг устгаж Чингис хааны музейг байгуулах нэрийн доор устгал явуулж буй нь маш бүдүүлэг халдлага. Хүмүүс одоо Байгалийн түүхийн музейтэй холбоотой дурсамжаа бичиж эхэлж байна шүү дээ. Энэ хүмүүсийн дурсамжийг үгүй хийж байна” гэж халаглан өгүүлсэн.

Түүх, соёлынхоо эсрэг ингэж улайран тэмцдэг төрийн, тэр дундаа соёлын нэртэй яамтай байхад Монгол Улс хөгжинө гэхэд нэн бэрх санагдана. Монгол гэсэн түүхэн ой санамж бүхнийг устгана гэдэг харийн бодлогын нөлөө ч юм уу, эсвэл татвар төлөгчдийн мөнгийг угаах бас л нэг бүдүүлэг хэлбэр болж таарна. Боловсрол, соёлыг хариуцсан Сайд та хэн байлаа ч гэсэн Японы алдарт зохиолч Юкио Мишимагийн “Алтан сүм” романыг нэг уншчихад гэмгүй л байх аа даа. (Эл алдарт романыг Ц.Цэнгэл гэж орчуулагч монгол хэлнээ яруу сайхан буулгасан байгаа)Монгол Улсын Боловсрол болоод Соёл, за тэгээд Шинжлэх ухаан, бас Спортын олон Яамны Сайд Таныг магад тэр номыг ойрын үед сөхөхгүй нь тодорхой гэдэг үүднээс Хөх толбот Д.Төмөр-Очир гэдэг ном сүрхий уншдаг залуугийн тэмдэглэлээс товч мэдээлэл аваг гэж тухайн номын “тухай” нь бичснийг хавсаргав. Та Монголын түүхэнд холбогдох энэ байшинд юуны учир, ямар өс хонзон өвөрлөн газрын хөрснөөс арчив аа???

“Японы утга зохиолыг төдийлөн сайн мэдэхгүй миний хувьд анх Мишима гэдэг нэрийг Баабар гуайн “Дори Идэр дүүдээ” гэдэг номоос олж мэдсэн юм. “Японы орчин үеийн уран зохиолын тасархай орой нь Юкио Мишима! Мишима бол энэ зууны нэг том гайхамшиг. Харин Нобелийн шагнал авахынхаа өмнөхөн харакири хийж үхсэн, жинхэнэ нэрийг нь Хираока Кимитакэ гэдэг энэ “галзуу” суутанд хэт автвал боловсролтой болох гэсэн биш амь насгүй ч болж болно шүү” гэж бичсэнийг уншаад сониуч хорхой минь ассан юм. Энэ “галзуу” суутын зохиол бүтээлээс олж уншихсан гэж бэдэрч явтал түүний оргил бүтээл болох хамгийн их алдартай дэлхийд хамгийн олон удаа хэвлэгдэж япон утга зохиолыг төлөөлөх болсон “Алтан сүм” роман Ц Цэнгэл гэж хүний орчуулгаар гарсан байхтай таарч олзуурхан шүүрч авсан билээ.

Зохиолын гол дүр гэхээр л хүний сайн сайхан шинж чанаруудыг шингээсэн хүчирхэг хувь хүн гэж ээнэгшин дассан сэтгэлд минь ээрүү гацаа, сул дорой, бусдад гадуурхагдсан “эрэмдэг” амьтан ерөөсөө л “харь гариг”-ийн хүн байлаа. Эртний түүхэн дурсгалт “Алтан сүмд” шавилан суухаар одсон тэр золгүй ээрүү нөхрийг далд бодолдоо тийм айхтар хорон санаатан байх юм гэж ерөөсөө бодоогүй тул “Алтан сүм”-ийг шатаана гэж ёстой зүүдлээ ч үгүй, бурхан минь! Ээрүү Мизогути анх үзэсгэлэн төгөлдөр Алтан сүмийг хараад “чамайг үнсэн товрог болгоно доо” гэж занадаг ч яг тэгээд шатаачих юм гэж хэн санах билээ. Зохиолын эхэнд тосгоныхоо хөөрхөн бүсгүй Уикод тачаадаж, тэр нь бүтэлгүй болсны улмаас түүнийг үхээсэй гэж хараасан нь биелдэг шүү дээ. Бодохоос л аймаар. Тэр сүмд байхдаа өөртэй нь ижил тавилантай майга Касивагитай танилцан өөрсдийг нь дорд үздэг хүмүүсээс хэрхэн өшөөгөө авах тухай хөөрөлддөг. Доромжлолыг өс хонзонгоор тайлна. Хүний дотоод талд оволзон шуурах сэтгэл хөдлөл, бодол сэтгэхүйг ёстой л задлангийн эмч шиг ухаж төнхсөн байдаг. За ер нь этгээд гэмээр нөхдүүдийн дотоод ертөнцийг тун ч нарийн мэдэрч гаргасан байдаг шүү.

Өөр ямар нэг зохиолтой зүйрлэж жиших аргагүй тийм нэг зэвүүн, сондгой гоц бүтээл бол “Алтан сүм” шүү, миний хувьд. Мишима багадаа бусдад гадуурхагдсан бие султай доожоогүй хүүхэд байсныхаа хариуг “Алтан сүм”-ээрээ авсан ч байж магадгүй юм. Намтар сэлтийг нь үзвэл жинхэнэ супер, олон талын авьяастай ёстой л бурхан чөтгөрийн синтез гэмээр хүн байж. Этгээд сэтгэлгээ гэдэг суутнуудын төрөлх өгөгдөл. Мишима бол эх оронч, үндэсэрхэг үзэлтэй, самурайн уламжлалд үнэнч байснаараа япон зохиолчдоос гоц ялгарна. Түүний “Эх оронч” гэж өгүүллэгт түүний үзэл бодол тун тодорхой туссан байдаг. Үзэл бодолдоо үнэнч үлдэж чадаагүй гэж гэмшсэн цэргийн бага дарга, залуухан эхнэрийнхээ хамт харакири хийж самурайн ёсоор нэр төртэй амиа егүүтгэдэг тухай триллер, хорор юм. Яг л энэ өгүүллэгт гардаг шиг хожим цэрэг армитай байхыг хориглосон Японы үндсэн хуулийг халахын төлөө бослого гаргасан Мишима үзэл бодолдоо үнэнч үлдэж самурайн ёсоор сэлмээр гэдсээ хүүлж нэр төртэй хорвоог орхисон юм. Түүний утга зохиолын нууц нэр Мишима нь “Үхэлд дурласан чөтгөр” гэх утгатай нэр аж. Үзэл бодлоосоо урвахгүй гэж амиа хорлох нь нэр төрийн хэрэг биш гэж үү. Хүний дор сөгдөж нохой шиг амьдарсанаас хутгалуулж үхсэн нь дээр гэж хэн нэг нь хэлсэн байдаг. Хүний дотор бачуурсан үед хэн нэгнийг алмаар, эсвэл амиа хорломоор тэчьяадал улангасал бий болдог. Яль шалихгүй хэрүүл маргаан, түр зуурын цочролоос болж амиа хорлох нь ухаангүй үйлдэл мөн. Харин зорилготой, бэлтгэлтэй, ёс төртэй, нэр хүндтэй амиа хорлоно гэдэг эр зоригтны жам ёс шүү. Үхэлд дурласан чөтгөр нэр авахдаа үхлээ зөгнөсөн гэх үү, эсвэл анх хараад л “Алтан сүм”-ийг шатаана гэж занасан ээрүү Мизогути шиг эртнээс төлөвлөсөн зорилготой үйлдэл үү гэдгийг ёстой чөтгөр л мэдэх байх даа”


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-12-13 10:24:29

НУРААД УНАЖ БАЙГАА БАРИЛГЫГ БУУЛГАХГҮЙ ЧАЦГА ЦАРАЙЛУУЛААД БАЙЛГААД БАЙХ ЮМУУ ТЭГЭЭД. ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ ХҮМҮҮС ӨӨРИЙГӨӨ БИ ТЭНЭГҮҮ ГЭЭД ТОЛИНД НЭГ ХАРААЧ

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:30:41

Чи бол жинхэнэ орк байна. Тэр байшинг чи муу орк мэдэх ч гүй. Та нар шиг муусайн соел боловсролгүй оркуудаар хот маань дүүрчихээд та нар өөрсдийнхөө өрөөсөн дугуй шаарнуудыг олонхиороо сонгож гаргаж ирснээр тэд нар нь хотыг маань сүйтгэж өгч байна даа. Муусайн оркууд та нар ирсэн газар руугаа зайлаасаа билээ. Тэндээ очиж тэр толь шил болсон тэнэг байшингуудаа бариад харж баярлаж суугаач!

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:16:11

zochin [103.9.90.53] 2019-12-12 12:21:37

tuux soyoliin unet buteeluudiig ustgah ayutai aktlagdsan baishing nuraalaa zuv shuu dee.

зочин [202.179.25.83] 2019-12-12 09:13:37

Саяхан буюу 1930-аад онд чанаргүй материалаар чанаргүй барьсан чанаргүй байшин шүү дээ. Юмыг яаж чанаргүй барьдаг тухай жишээ үзүүлэн болгох юм байж. Нэг ур хийцсээд байх юмгүй түүхсээд байх юмгүй байшин шүү дээ. Яг адилхан байшин байгаа шүү дээ. Та нар мэдэхгүй байна уу. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байшин байгаа шүү. Тэрнээс илүү түүхтэй үнэ цэнэтэй байшингууд баянзүрх дүүрэгт ялзраад нураад хэвтэж байна. Занабазрын музей түүхэн байшин.

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:32:08

Муу тэнэг орк!

f [103.57.92.203] 2019-12-12 21:37:11

Тэнэгтээрэй

Зочин [202.126.88.56] 2019-12-12 03:54:56

Энд элдэв "хогийн" юм бичиж байгаа хүмүүс бол бүгд БСШУС-ын удирдлагатайгай хөдөөнөөс орж ирсэн оркууд. Эд нар бүгд шавар болсон амбаар л гэж ярина. Муусайн годон гуталтнууд тэр хөдөө рүүгээ зайлж шилэн байшингуудаа баривал таарна. Хотоор минь дүүрсэн муусайн хоноцууд эд нарт бол энэ байшин тэгэж харагдана. Энэ байшин шавар амбар байсандаа биш сүнслэг чанардаа гол нь байгаа юм. Ой санамждаа гол нь байгаа юм. Энэ годон гуталтнууд бол үүнийг ойлгохгуй. Энэ соелыг устгасан соелын сайд зайлах цаг нь ирнээ гайгүй. Энэ годон гуталтнуудын үр хүүхдүүд нь л жоохон гадарлаж эхлэнэ. Тэр нутаг ус руугаа Жавхлан,Баясгалан,годон гуталтайгаа зайлаасаа!

Оюун [202.126.88.50] 2020-01-15 01:09:06

Зөв

Эрдэнэ [103.194.176.117] 2019-12-11 19:03:11

Түүхийн дурсгалыг устгана гэдэг өөрөө түүхэн гэмт хэрэг шүү,Монгол газардээр байж л байгаа барилга байж л байг,Өчүүхэн ашиг хонжоо харж шуналтаад байвал шаналыг чинь нэг мөсөн таслаад өгнө өгнө харж л байгаарай

Зочин [150.129.141.19] 2019-12-11 16:53:01

1960,70аад онд бараг ихэнх нь алимны хайрцгаар барьж байсан лагерийн байшингууд зуун дамжаад нурж уналгүй зуслангуудаар дүүрэн байхад ийм барилга нурна ч гэж юу байхав. Оркуудад соёл, түүх хэрэггүй гэхээс өөр тайлбар алга. Тэгээд хятад, япон солонгост очихоороо хэдэн зуун жил болсон модон сүм хийдийн өмнө зургаа авахуулна гэж байгаан.

Zojin [202.126.89.177] 2019-12-11 15:50:28

Uhsenii chine tuuh soyl aktladsan hezee modgui nurahad belen boltson bsan ambaar biz dee

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:36:21

Муу орк чамд бол амбаар, хотын унаган хүүхэд надад бол түүхэн дурсгал. Хөөрхий нурааж дийлэхгүй болохоороо шөнө дөлөөр дэлбэлж нураасан шүү дээ.

MGL [150.129.142.138] 2019-12-11 15:26:31

Байшин нь биш доторхи нь үнэт зүйл гэж мэдэхгүй байх хэцүү байх даа.байшин байлаа гэхэд ядаж 100 жил болох хэрэгтэй байх даа...

Зочин [192.82.68.24] 2019-12-11 14:58:37

Олзлогдсон япон цэргvvдээр бариулсан онцгой тvvхэн дурсгалт барилгыг нураадаг яасан дvvрчихсэн дотортой улс бэ!? Лениний хешеег аймшиггvйгээр нураагаад Улсын Баатар болсон Батvvл шиг баатар болно гэж хэн нь горьдоод бн аа??!!

zochin [122.201.23.226] 2019-12-11 14:54:18

ene manaihan unen sonin humuus yumaa. baishin nurah shahsan uchraas l shiniig barihaar boloo biz dee. tegeed nuraahaar ergeed iim uls turjsun margaan uusgeed sensaatslaad baih yum. yag yaval Mongolchuudad taalagdah boloo. kkk

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:40:10

Зүгээр л засаад үлдээх байсан юм. Тэр оркуудын хүсээд байгаа шилэн байшингаа нутагтаа очиж түм бумаар нь барина биз. Газар зөндөө л байгаа шдээ. Энэ хөдөөнөөс орж ирсэн шаарнуудын хийж байгаа ажил.

иргэн [182.160.2.19] 2019-12-11 14:47:54

Хуучирч нурах болсон барилгын баганыг нь туухийн соёл гэж шуугиад аях вэ. Наад барилгын чинь баганаас илуу туухтэй гутлын уйлдвэрийн цагаан хаалгыг нураагаад зам болгосон. Буянт ухаагийн туухэн хаалгыг бас л нураагаад зам болгосон. Тэр уед энэ хумуус таг чимээгуй байсан биз дээ. Музей байрласанаараа барилга нь туухийн соёл болно гэж юу л бол. Энэ барилга оор зориулалтаар ашиглаж байсан бол одоо хэн ч дуугарахгуй онгорох байсан.

Зочин [122.201.21.160] 2019-12-11 14:18:39

Нэг мэдэхэд, Чингисийн музей өөр газарт баригдаад, энэ суурин дээр шал өөр юм босно доо.

Хотын иргэн [202.126.89.233] 2019-12-11 14:03:55

Яриа нууц явагдаж эрх мэдлийн хүчээр газрын асуудал эзэмшигчийг яг таг болгоод дараа нь шийдвэр гаргагчийн хамааралтай нэг компани нураана ,барина. Ийм л болсон цаг. Байшин нурах нь 3 дугаар асуудал

Зочин [80.214.118.5] 2019-12-11 13:53:41

Үхэр монголчууд элит japon уудтай өөрсдийгөө зүйрлээд яах вэ дэ 1 муу модон амбаар нураа л биз

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:43:54

Энэ муу оркууд гадаадад очоод түүхэн дурсгалт байшин,хөшөө,дурсгалыг нь хараад шагшираад л байдаг юм байна лээ. Өөрсдийнхөө юмыг болохоор амбар гэчихжээ.

Зочин [64.119.17.240] 2019-12-11 13:48:54

Ер нь Улаанбаатард байгаа соёлт хүний хараа чиглэх сонгодог уран барилгууд гэвэл саяын нурааж хаядаг Улсын төв музейн барилага , Драмын театр , УДБЭТеатр , МУИС-ийн 1-р корпус л байх шив дээ Орчин үед Улаанбаатард босоод байгаа шилэн ширэнгүүд шиг барилгууд бол дэлхийн аль ч өнцөгт байгаа Энүүхэн Хиагт , Эрлянд ч олон арваараа ёрдойж л байгаа шүү дээ

зочин [66.181.165.93] 2019-12-11 13:24:24

Энэ барилгыг нураасан чинь харамсал төрөөд байх юм. Үүний ард юу нуугдаад байна аа

Zochin [202.126.88.229] 2019-12-11 13:15:41

Za bolidoo ene yamar Luvr Ermitaj shig olon zuun jiliin tuuhtei bish haa saigui baidag dorvoljin tsagaan ambaariig yum ih ym bodnom bas l neg ih medemhii onoldson hooruu zahialgat bichleg yun ch olon mundag jishee durddag yum tereg hiih gej baigaad shudenz hiilee gedeg ulger sanaand orchihloo

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:45:59

Муу орк чи Лувр мувраа шүтнэ биз. Энэ музейн барилга бол наддаа л Лувр шүү

Зочин [122.201.22.36] 2019-12-11 13:11:19

ODOO NAAD ASUUDLAA SENSATSI BOLGOKHOO BOLI , DRANKAN DEER SHAWAR TURKHSEN BARILGYG YUNYKH NI TUUKHIIN DURSGAL BAYDAG YUM BE ? NURJ DUUSLAA , NURAAKH NI ZUW BAYSAN ,

zochin [122.201.26.172] 2019-12-11 13:10:37

Чингис хаан музейгээ хурдан барь. Нураасан барилгыг чинь 6 жилийн өмнө хүн оруулж болохгүй гээд хаасан байсан биз дээ

Зочин [202.126.89.13] 2019-12-11 12:55:39

Хэзээ ч сэхэл авахгүй ямбий байшин ямар юмных нь түүх соёл харин ч сайн нурааж маш зөв нураах нь

Зочин [202.126.89.219] 2019-12-13 11:48:43

Муу орк чи бол ойлгохгүй ээ. Мод тоосго нь зүв зүгээр байна лээ. Чи тэр ирсэн нутаг руу зайлж шилэн байшингаа барь л даа. Битгий миний хотыг нураагаад бай!

Зочин [202.55.188.38] 2019-12-11 12:32:03

Нѳгѳѳх л мунхаг монгол уламжлалт ухаанаараа аливааг эрэгцүүлэх юм. Дэлхийн соёлыг түйвээсэн монголчуудын хѳлд сүйдсэн хотуудыг монголчуудын ѳѳрсдийнх нь ганц хоёрхон зуун жилд бүтээсэн байгуулсантай нь зүйрлэх аргагүй. Хэдэн мянган жилд бүрэлдсэн соёлыг монголчууд устгасан. Гэтэл 60-хан жилийн ѳмнѳ барьсан муу тоосгон барилгыг пирамидтай зүйрлэдэг нь хаашаа байна даа? Одоо тэгээд яах юм тамѳр зам, 40 мянгатын хуучин муу байрнуудыг буулгах гэвэл дажин болох нь ээ дээ? Ядарсан уналттай нийгмийн сэтгэлгээ л тэгэж хуучинтайгаа үхэлдэн зууралддаг. Шинэ үеийн эрч хүч, хѳгжлийн давалгааг нэг муу тоосгоор хѳндѳлсүүлэн саад тээг тавих гэдэг. Энэ бүхний цаана ердѳѳ л нэг ѳчүүхэн аминч үзлийн эрх ашиг л байгаа шүү дээ. Илүү алсхан хар.

Зочин [64.119.17.240] 2019-12-11 11:18:53

Манай бүдүүн дарга нар бол сонгодог урлаг гэдгийг огт мэдэхгүй харанхуйгаас харанхуй бүдүүлэг улс шүү дээ Энэ хэд дотор дуурь сонсдог , музей үздэг , уран зургийн галарейд очдог хүн лав байхгүй дээ Саяхан Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачидын сүүлчийн тур дээр Төр засгийн томчуулаас нэг ч хүн байгаагүй , харин өмд өмссөн нэг хүүхэн Дуурийн театрын алтан тайзан дээр гарч ирж Ерөнхийлөгчийн зөвлөх Үүрийнтуяа гэдэг хүний "илгээлт" гээч юмыг уншлаа Гэтэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Оросын урлаг соёлын одуудынхаа том жижиг арга хэмжээнд оролцдог ийм улс чинь түүх соёынхоо дурсгалыг нураахаас яахав дээ

зочин [139.5.216.209] 2019-12-11 14:54:38

Энэ үнээн. Манай өмнөх цагийн хийгээд өдгөөгийн дарга яг адил. Хорьдугаар зууны эхэн хагаст соёлын ямар өвөө бүрэлгэн хөнөөсөн билээ? Одоо бас л яг адил юм болж байна. Одоогийн дарга бол бас л соёл түүх гэгчийг огт мэдэхгүй харанхуй амьтас. Гэхдээ эд бол монголууд бидний л гаргаж ирсэн харанхуйнууд. Тэгэхээр бид өөрснөө яг эд нар.

Нураах соёл [192.82.70.147] 2019-12-11 11:15:27

Нураахад хүртэл соёл баймаар юм Урд хэсгээ үлдээхдээ оройг нь сэтэлж сэрзийлгээд байхдаа яахав дээ Олны нүдэн дээр цаазалж байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлж байна шүү Соёлтой улсуудаа

Zojin [202.126.89.26] 2019-12-11 11:14:25

Zov zov shineer barisan ni dree delhiitei hol niiluulee muusain shantaajchid uls tor hj bna

Зочин [66.181.161.85] 2019-12-11 12:07:21

Dineg ork

Зочин [182.160.38.235] 2019-12-11 11:11:02

ЮУН ХУРДАН БУУЛГАВ.ЭНЭНЭЭС ГЭМТ ХЭРЭГ ҮНЭРТЭЭД БАЙНА.БАЙШИН ДОТОР БАЙСАН ҮЗВЭРҮҮД ХОЛИГДОЖ СОЛИГДОЖ УСТСАН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА.МУЗЕЙГ ТОРДОЖ АРЧЛАХ ЁСТОЙ ДАРГАНЦРУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦМООР ЮМ.АХИЖ СОЁЛ УРЛАГТ БҮҮ ОЙРТУУЛ.СПОРТЫН ТӨВ ОРДОН ЗАРИМ СУРГУУЛЬ ТҮМ БУЖИГНААД БАЙХАД БАЙЖ Л БАЙХАД ӨДӨРТ ХЭДХЭН ЖУУЛЧИН ОРДОГ ТӨВ МУЗЕЙ НУРАХ ГЭЭД БАЙХДАА ЯАХАВ.

Зочин [210.73.59.100] 2019-12-11 10:57:27

европын хуучин барилгууд хана туурга нь тэр чигээрээ цэвэр байгалийн чулуугаар зүйж хийсэн байдаг. яг л египедийн пирамид л гэсэн үг. гэтэл энэ барилга маань энэ зэрэгт хүрэхгүй

Зочин [67.247.8.185] 2019-12-11 10:55:54

Umnu ni OROSUUD bidnii tuuhiig ustgaj ugsun. Odoo BID uursduu orosiin zaavarguigeer ustgadag boloo yu daa. Oyun sanaagaa martah hurtelee shalan deer deer unajee novshiin orkuudaa

Зочин [202.126.89.81] 2019-12-11 10:52:52

Нураах нь зөвөө

Зочин [124.158.111.52] 2019-12-11 10:51:21

Энэ муу шавар амбаар ямар үхсэнийх нь түүх соёл байдаг юм ШИНИЙГ БАРИХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ

Зочин [66.181.161.85] 2019-12-11 12:08:23

Huduunii duraakaa, chinii shavar maliin hashaa bish. Anduuraad bn

Оожоо [202.9.46.181] 2019-12-11 10:49:32

Буулгахад ч яахав дээ болохгүй юм байхгүй. 65 жил болж шүү дээ. Нурж хүний амь нас хохирсон үед ашиглалтын хугацаа дууссан бахилгыг нурааж байхгүй юугаа хийж байсан юм гээд л буруутанг эрж бас л нэг хэсгийг хэлмэгдүүлж эхлэх биз. Харинэ Чингэс хааны мүзей барих нь зөв ажил гэхдээ хотын төв зайгүй машины зогсоолгүй орчин гэдэг яах аргагүй анхаарах асуудал бна да. Чингэс хааны ордон мүзейг Сонжин болдогт морьт хөшөөний орчинд барьж тэр орчинг Чингэс хааны түүхэн дурсгалт газар болгоол зүгээр байсан юм бишүү гэж бодогдлоо

Зохиолч Л. Пүрэвдорж [139.5.216.209] 2019-12-11 15:06:16

Би өчигдөр очиж үзэж, ганц хоёр зураг татаж авсаан. Тоогүй л юм болж байна даа. Ийм хийцийн барилга засаж тордоод байвал хэдэн зуун шилийн настай байдаг байх аа. 300 жил болсон модон байшинг би Хятадын Хонжоу хотод үзсэн. Далайн хөвөөний,тэр их чийгтэй газарт шүү. Европод бол зөндөөн байдаг. Бидний л оюун ухаан, соёл иргэншил, эх оронч сэтгэлийн хэр чинээ ийм өчүүхэн дорд юм даа. Одоо яая гэх билээ.

Zochin [64.119.16.154] 2019-12-11 10:44:59

Одоо Чингис хааныхаа музейг хурдан босго. Амжилт хүсье

Зочин [139.5.216.209] 2019-12-11 15:11:58

Энэ газрыг манай дарга нар Чингис хааны музейд өгөх болов уу даа? Ямар нэг худал шалтаг хэлээд Чингис хааны музейг өөр газарт бариад энэ газрыг хэн нэг том дарга авч тун ч магадгүй дээ.

Зочин [66.181.161.90] 2019-12-11 14:16:03

Ганц хуучин байшин яах вэ.Монгол орны ирээдүй бүрхэг боллоо.Төр барьж буй Олигархи, луйварчид, хулгайч нарын балагаар Дэлхийн газрын зургаас ч арчигдах вий дээ.

Зочин [64.119.17.64] 2019-12-11 10:34:11

Nasjilt n guitssen barilgiig nuraasan n zuv

Зочин [192.82.68.254] 2019-12-11 10:27:10

Зааа шавраар хийсэн хуучин байшинг нураасан нь харин ч зав

Зочин [202.126.89.174] 2019-12-11 10:22:28

Монголчууд нураадаг гэжүү? угаасаа нураасаар л ирсэн. Монголчууд нүүдэлчид учраас барилгыг түүхийн дурсгал гэж харахгүй. Тийм л нураалагамааргүй байвал хадан дээр сүг зураг зур.

ДАРХАН [103.240.241.110] 2019-12-11 09:54:05

энэ зуурсан шороо буюу түүхий тоосго Монгол улсын ямар ч түүхтэй эд биш сургуулийн зориулалтааар бариад дараа музеи түр басан хогыг УЛАЙРАН ХАМГААЛААД БАЙГАА ХҮМҮҮС НЬ ЭНЭ БАРИЛГЫГ БАРЬСАН ХЯТАДУУДЫ ХҮҮХЭД АЧ НАР ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН ДЭЭР НЬ ГАДААДААС 800САЯ ДОЛЛАРЫН ТӨСӨЛ АВЧ ИДЭХ ГЭСЭН ЧИНЬ БҮТЭЭГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЭДНЭЭС БИ ЭНЭ ЯМАР ХААНЫ ТҮҮХ ЮМ БЭ? МОНГОЛЫН ЯМАР ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ ГЭХЭЭР -ЧИ ГЭСЭН ӨВӨӨ ЧИНЬ БАРЬСАН БОЛ ХАМГААЛАХ Л БАЙСАН ТЭНЭГ МАССД ТҮҮХТ ДУРСГАЛТ ГЭЭЭЛ ХЭЛЧИХЭЭР МЭДЭХГҮЙ ЧАРЛААД ДАЙРНА ГЖ БАЙНА ЛЭЭ

Зочин [202.9.40.164] 2019-12-11 09:46:24

Хайран дурсгалт барилга минь.Яавал гэрэл гэгээ ухаарал энэрэлийг бий болгох вэ.Бидний соёлын түвшин үнэхээр дор бна.Бидний сэтгэл ядуу бна.Соёл бол ёс суртахуун шүү дээ.

Зочин [202.131.225.197] 2019-12-11 09:44:45

Zaa soliorood bgaachee... Huuchin baishin nuraagaa l biz

Зочин [202.70.38.18] 2019-12-11 09:41:01

ИЙМ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ , ХУУЧИН БАРИЛГЫГ НУРААСАН НЬ ДЭЭР ШҮҮ. ЭНЭ ЮУНЫХ НЬ УРАН БАРИЛГА БАЙХ ВЭ ДЭЭ. ХАРИН ҮЛДСЭН ХЭДЭН СҮМЭЭ Л ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Европ бол өөр шүү дээ [202.21.127.160] 2019-12-11 09:40:34

Европ чинь манайх шиг барилга барьдаг газар биш шүү дээ, тэд чинь хамгийн багадаа л 200 жил наслах барилга барьдаг газар. Манайд барьсан шиг модон тааз, шал, баганатай барилга тэнд байхгүй шүү дээ, биеэр үзэж харсанаа ярь л даа, зүгээр цээжний пангаар биш

Зочин [139.5.216.209] 2019-12-11 15:16:18

Энэ модон ч биш түүхий тоосго ч биш ээ.

зочин [202.21.127.166] 2019-12-11 09:43:32

ЧАМ ШИГ МАЛ ХҮМҮҮСИЙН НҮДЭНД ТЭГЖ ХАРАГДАХ НЬ МЭДЭЭЖ, ЕВРОПЫН УЛС ОРНУУДЫН СОЁЛ, АЯЛЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМДУУД НЬ ЖИЛ БҮР СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ХИЙДЭГ ЮМ МАЛАА

Тордлого авахгүй [202.21.127.160] 2019-12-11 09:36:22

Яаж ч тордоод нэмэргүй барилгууд шүү дээ, харин хуучин дезайнийг нь шинэ барилгад шингээх тухай л ярих хэрэгтэй. Бид ингэж дэмийрч болохгүй шүү дээ, бүгд модон шал, таазтай, тоосгоор барьсан, тэр нь аандаа үйрч нурж байгааг яаж засаж тордох юм бэ, жаахан ч гэсэн боломжтой юм ярьцгаа л даа. МУИС-ийн хуучин барилгууд яг адилхан, коридорт нь олон оюутан алхахад нарийвчлалтай жингийн заалт жирэлзээд тогтдоггүй шүү, яг л бодит байдал ийм байна.

Бат [202.9.46.237] 2019-12-11 09:27:35

Хүрэлсүхийг дэмжиж байна. Драм. Дуурь гэх мэт амбааруудыг нураах нь зүйтэй.

Зочин [139.5.216.209] 2019-12-11 15:18:01

Аа, Хүрэлсүх нураалгаж байгаа юм гэж үү дээ?

Зочин [192.82.78.235] 2019-12-11 09:10:49

Энэ тэндээс археологийн олдвор гаргаж ирээд энэ манай түүх гэж явсан дорвол одоо байгаа хуучин зүйлээ засварлаж янзлаад түүх болгож үлдээх нь зөв. Ер нь энэ яамны хүмүүс Монгол улсдаа хайртай гэж харагдахгүй байна. Яамныхан та нар хийж байгаа ажилдаа дуртай, ажилчин та нарын хамгийн сонирхолтой сайхан зүйл чинь мөн үү! Хүн өөрийнхөө дур сонирхолыг ажил мэргэжил болгодог. Хэрвээ дур сонирхолгүй байвал төрийн албаа өгөөд зайл. Ажилдаа дуртай төрд ажиллах хүн заавал олдоно. Төрийн албаны шалгалт өгсөн гэхээрээ албан хаагч бодчихдоггүй юм.

Иргэн [202.9.46.103] 2019-12-11 08:46:29

Хайран барилга. Хэлэх үг алга.

Зочин [202.9.46.158] 2019-12-11 08:41:39

Монголын түүх устаж байвал монгол мөхөхийн шинж.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [139.5.216.209] 2019-12-11 15:20:15

Ер нь бид нар мөхөж яваа үндэстэн байж магадгүй шүү. Байж байгаа маань нэг л биш ээ.

Зочин [182.160.32.58] 2019-12-11 08:34:38

Хэлэх ч үг алга даа. Үнэхээр харамсалтай. Ийм тэнэг дарга нарыг иргэд бид өөрсдөө д сонгосон шдээ


66 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
66 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.