Б.Отгонсүх: Нийтийн тээврийн зорчих хурд, соёлыг сайжруулахад анхаарна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс гомдол, санал ирдэг. Тухайлбал, автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ, автобуснууд буудал руугаа бүрэн орж зогсохгүй байх зэрэг асуудлыг тавьж байна. Мөн нийтийн тээврээр иргэд бэлэн мөнгөөр зорчих, карт цэнэглэх цэгүүд яг цагтаа онгойж ажиллахгүй зэрэг асуудал шийдэгдэхгүй байна. Түүнчлэн картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлуудтай холбогдуулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч, эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй байна. Үүнд, Нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээг хааж зогсдог, машинаа орхидог энэ байдалтай тэмцэж зохих хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллах, Улаанбаатар смарт карт компаниас энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэдэг 530 цэг өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байна. Иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай и-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байгаа учраас Улаанбаатар смарт компаний зүгээс Сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай байна. Түүнчлэн иргэд, зорчигчдод карт цэнэглэх, бусад холбогдох мэдээллийг сайн хүргэж ажилла. Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих асуудлыг бүх талын холбогдох байгууллагуудыг ажиллуулж цэгцлэх болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ. Мөн нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээн дээр нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Улаанбаатар смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “Манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэл муу ажиллаж байгаа цэнэглэх цэгүүдтэй гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна. Бүтэн нэг жилийн датаг харахад өглөө эрт онгойдог цэнэглэх цэг зургаадугаар сард гэхэд л 30-40 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн. Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Төлбөрийн олон талт системийн хувьд одоо ХААН, Голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа. Харин бусад банктай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад Монголбанкнаас зөвшөөрөл өгөхгүй хүлээгдээд байгаа учраас энэ асуудал хүлээлтийн байдалд байна. Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан. Гэвч татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Цаашид бид цэнэглэх цэгүүд дээрээ тавих хяналт, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажиллана” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:39

Зочин [103.212.117.130] 2019-12-11 16:39:23

За энэ ч бүтэхгүй байхаа, гараад энэ хэдэн автобуснуудаа яаж явж байгааг нэг харчих даа

Зочин [182.160.32.58] 2019-12-11 08:28:55

Эхлээд маршрутаа оновчтой цэгцэл

Zochin [5.34.30.84] 2019-12-11 08:01:42

Энэ өгөр солоонгосоо зайлуулаачээ. Үхснийх нь улаанбаатарсмарт. Дотоодын компаниуд хөнгөхөөн хийчэх юмыг солонгосуудтай нийлж мөнгө шаагаад байх юм. Манай залуучууд энэ зэргийн юмыг ямар ч амуждалгүй хийнэ. Манайд орж ирж байгаа со нууд бүгд луйварчингууд

зорчигч [66.181.165.93] 2019-12-11 05:41:35

1 .Нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлт гаргаад шийдвэрлэдэг газар байна уу 2. 3,4 дүгээр хорооллоос вокзал руу явдаг ганцхан дэнжийн мянга чиглэлийн автобус байдаг тэр нь гэмтлийн эмнэлэгээр тойрч эсвэл дэнжийн мянгаар тойрч очно. цөөн автобус явдаг юм уу маш их хүлээнэ зарим үед цаг үлүү хүлээлгэдэг .вокзал дээр ирээд зорчигчоо хүлээлгээд хоолонд ороод алга болно. Хоол идэх буруу биш л дээ гэхдээ хоолонд орн удна гэж өмнө нь мэдээлж суух гэж байгаа хүмүүст анхааруулж болноо доо. Билэтээ уншуулсан мөнгөө төлсөн хүмүүс хүлээхээс өөр аргагүй уёир хөлдөж үхтэлээ жолоочоо хүлээнэ . Шууд явдаг автобусны чиглэл нээж болдоггүй юм уу 3. Хорооллоос үйлдвэр комбинат руу нарны гүүрээрээ шууд явдаг чиглэл нээж болдоггүй юм болов уу хотын төвөөр тойрч хол зам туулж цаг хугацаа их алдаж очно ажилдаа явах хүмүүст арай шуурхай богино зайн эргэлттэй автобус маш их хэрэгтэй байх юм ҮҮнийг уншигч хүмүүс саналаа нэмэрлээрэй

Зочин [124.158.74.120] 2019-12-11 05:21:43

АВТОБУСНЫХАА МАРШРУТАА ШИНЭЧЛЭЭЧЭЭ ЖИЛД ХЭД ХЭДЭЭР НЬ БАРЬЖ БАЙДАГ ХОТХОН НЭРТЭЙ БАРИЛГАТАЙ ГАЗАР 1-2 ЧИГЛЭЛ ХООРОНДЫН ЗАЙ 10-50МИН ХҮМҮҮС АРГАГҮЙ ЭРХЭНД ТАКСИНД ГАРАА ӨРГӨЖ СУУГААД ӨВӨЛ ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙНА. ЯЛАНГУЯА УЛААНХУАРАН №40..............

Bus-nd suu [202.126.89.224] 2019-12-11 04:54:34

Ene darga nar huuhdiig shilnii tsaanaas chiher doloolgodog shig hudlaa goy goy yrihaa bolimoor yum. Oorsdoo bid nar shig bus-r ajildaa yvaad ymar asuudal bgaag meder. Ter tsagt ta nar teneg bish bol garts olno. Ternees paartai baishin oaalantai jorlond suuj bga ta nar tulshnii uchir olohguitei ijilhen za yu.

Зочин [66.181.179.76] 2019-12-11 05:18:24

1-р ЭГНЭЭ ЧӨЛӨӨТЭЙ, БУСАД НЬ ТҮГЖРЭЛТЭЙ БАЙХАД АВТОБУСАА ХАМТ БАРИАД БАЙХ ЮМ ТЭНЭГ ЦАГДАА НАРТАА ХЭЛЭЭЧЭЭ ЯЛАНГУЯА БАГШИЙН ДЭЭДИЙН ЗҮҮНЭЭСЭЭ БАРУУН ЧИГЛЭЛД УУЛЗВАР ДЭЭР 30-50 МИН БАРЬЖ ХАМАГ РЭЙС АЛДАГДУУЛЖ БНШДЭЭ.

sssss [202.9.40.122] 2019-12-11 04:42:59

xuuxedtei xun bol buur suuj chadaxgui bn shuu de tegexeer muu ch gesen yavdag xyamd mashin xereg bolood bgaa yum da

зочин [66.181.164.214] 2019-12-11 04:08:18

цагаараа явж баймаар байна. хүлээж хүлээж нэг юм бие биенээ харааж зүхэн чихэлдэж зарим нь багтахгүй үлдээд. хүйтэн нойтонд гадаа зутраад л. үйлчилгээ нь сайн байвал хувийн унаа унахгүй байна шүү дээ.

зочин [202.131.227.82] 2019-12-11 03:56:45

ариун цэвэр аюулгүй байдал тасралтгүй байдлыг хангахад анхаарч дорвитой арга хэмжээ авч мэдэгдэхүйц үр дүн гаргах хэрэгтэй байгаа юм


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.