Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын цагдаагийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн томоохон нэгдлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтад нэгдэж байгаатай холбогдуулан комиссарын газрыг хааж, жагсаал цуглааны үеэр хамгаалалтаа зогсоохыг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад уриалжээ.

“Unit SGP Police – FO”, “Alliance Police nationale”, “UNSA-Police” гэсэн гурван нөлөө бүхий том байгууллага үүнд нэгдэж байгаа бөгөөд зарим ажилтан энэ сарын 5-нд болсон ажил хаялтын үеэр жагсаал цуглаанд оролцсон байна.

Мэргэжлийн онцлогтой холбоотой, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохтой холбоотой гарч болзошгүй өөрчлөлтүүдэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд сэтгэл дундуур байгаа аж.

Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал Францад энэ сарын 5-нд тээврийн ажилтнуудын ажил хаялтаар эхэлж, цаашлаад эмч, багш, өмгөөлөгч, гал сөнөөгчид бусад олон мэргэжлийн хүмүүс нэгдсэн байна. Иргэд тэтгэврийн шинэчлэл явуулах Засгийн газрын төлөвлөгөөнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.