Асгатын мөнгөний ордын далд уурхайн нэг амыг нээжээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-ны өдөр Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д олгосон байдаг. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлжээ.

Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амнуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа орсон байна.

image

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордоос технологийн дээж авахаар “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэй ажиллаж байгаа бол тус компанийн туслан гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж байгаа

Төлөвлөгөөнд тусгасны дагуу хоёр амыг нээх ёстой бол өнөөдрийн байдлаар эхний 1А хэвтээ амыг бүрэн нээж, 1-р хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрэлтийг хийгээд байгаа ба далд уурхайн уг амыг нээх нэвтрэлтийн ажил үргэлжилж байна. Уурхайн амнуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажлыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж байгаа юм.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас элемент тодорхойлогч багажны техникийн туслалцаа авч, УУХҮЯ, АМГТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах ангитай хамтран ажиллаж байгаа юм байна.


Сэтгэгдэл

Хуаныш [202.126.89.172] 2019-12-17 12:26:29

Сонгуулын суртилчилгаа эхэлчээгүй бол сайхан л байна

Зочин [66.181.161.124] 2019-12-14 01:01:48

өрөвдөлтэй биш гэж үү Говийн томоохон ордуудаа үнэгүй ашиглуулж байж Хангайн хаагдсан ашиглалтын зардал ихтэй газраа нусаа хацартаа нааж явах гэж дээ

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:34:37

Зочин [210.73.59.100] 2019-12-11 09:49:52

ҮҮЦЭЭ НЭЭЖ ЭХЭЛЖ БАЙНА ДАА. УЛС ЯДРАХ ҮЕДЭЭ

Зочин [202.126.89.163] 2019-12-11 08:49:17

Баяр хүргэе! Хэрүүлийн шинэ голомт эхлэхэд бэлэн!

Зочин [202.131.225.197] 2019-12-11 09:04:27

орос орж ирвэл ямар ч хэрүүл болохгүй. хятад ч ялгаагүй. барууны хөрөнгө оруулалтыг л жадлан эсэргүүцдэг шүү дээ.

Wer [43.242.243.140] 2019-12-11 08:43:52

Амжилт хүсье. Хайгуулын үйл ажил нэмж явуулах хэрэгтэй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.