Баянзүрх дүүргийн НДХ-ийнхэн шимтгэл төлөөгүй иргэдийг хуурамчаар бүртгэжээ

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)- ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тус хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд урьдчилсан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй 80 орчим иргэнийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулж, төд удалгүй устгадаг байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм байна.

У.Хаш-Эрдэнэ, П.Одбаяр, Э.Нямдорж, Болорсайхан нар маш нарийн зохион байгуулалттай ажиллаж, ажил үүргээ хуваарилж аваад Нийгмийн даатгалын мэдээллийн санд хуурамч бүртгэл хийдэг байсан аж.

Мөн дээрх хүмүүсээр хуурамч баримт бүрдүүлүүлж авсан дээрх 80 орчим иргэн ТҮЦ машинаас тодорхойлолт аваад арилжааны банкуудад аваачиж өгөн, нэг нь л гэхэд 30 орчим сая төгрөгийн зээл авсан, бусад хүнтэй хамтран зээлдэгчээр оролцон, банкуудад 1.6 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Өдгөө Баянзүрх дүүргийн НДХ-ийн Орлого, шимтгэлийн тасгийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн 23.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж..


Сэтгэгдэл

zochin [192.82.74.59] 2019-12-12 11:08:35

vhej bsan hvvrnvvdiig shuud turiin alband ajillah erhiig ni nasaar ni horioch .bvgd deer doorgvi svlje boltson bolohoor chadahgvi l gehvv zavhartsan tur turiin alban haagchid ard tvmnii munguur tsalinjigsad iim bmaargvi bnaa

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:10

Зочин [64.190.117.200] 2019-12-12 03:02:42

Ер нь бол бусад даатгалын хэлтсээс эрс ялгаатай. Бүдүүлгээрээ, таагүй уур амьсгалаараа.

Зочин [64.190.117.200] 2019-12-12 02:55:50

Нийгмийн даатгал камертай шүү дээ. Дарга нар нь тэр нэрлээд байгаа хүмүүс нь завтай сууж байдгийг хараад мэднэ биз дээ? Завтай байж яагаад хариулдаггүй?

Иргэн [202.126.88.56] 2019-12-11 19:39:16

Шуурхай ажилладаг чадвартай залуучууд ажилладаг шүүдээ

Зочин [64.190.117.200] 2019-12-12 02:51:38

Муу муу, Шуурхай нь шуурхай шууд мэдэхгүй гээд гаргадаг. Тэр хүн мэдэхгүй бол даатгуулагч асуудлаа шийдүүлж чадахгүй үлдэх хамаагүй. Ер нь бол төрийн албан хаагч ч бай хэн ч бай мэдэхгүй байж болно , ийм тохиолдолд мэдэх дээд талын даргаасаа асууж гол нь хүн цагаа үрээд ирж байгааг хүндлэн өөрсдийн ажлын алдааг залруулж өгөх нь гол. Тэгэхэд манайхан даргаасаа асууна гэхээсээ айгаад шууд өөрөө эзэн нь болоод өөрийн дураар ажилладаг даатгуулагчийн эрх ашиг түүнд огт хамаагүй. Өөрөө мэдэхгүй царайлж даргадаа харагдахгүй абйх хамгийн чухал. Тиймээс заавал сайн ажилладаг хүмүүсээ баллаж буй муу ажилладаг хүмүүсээ ялгахын тулд үнэлгээний систем ажиллуулах хэрэгтэй. Нэгэнт нийтийн буюу төрийн албан хаагч бол нэр ус зураг нь ил хуудсан дээр байх хэрэгтэй. Мөн даатгуулагчийн асуудлыг шийдэж өгөх нь тэднй үүрэг буюу гомдол дээр анхаарал хандуулан ажиллаж алдаа гаргасанг дор бүр нь хувийн хэрэг дээр нь бичих хэрэгтэй. тэгэнгүүт наадуул чинь шал өөр болно ажилтайгаа үлдэхийн тулд. Төрийн албан хаагч 3 удаа алдаа дутагдал гаргавал автоматаар төрд ажиллах эрхгүй болдог хуультай. эд нар ажлаа хийхгүйгээс болж би их олон хууль уншиж мэдлэгтэй болсон. Хууль бол зарим зүйлийг зохицуулаад өгсөн. Ганцхан манайхан хуулиа огт мөрддөггүй юм билээ. Мөрдөхгүй болоод 2.3 сар хүний асуудал шийдэж өгөхгүй байна.

Алтанцэцэг [37.29.41.56] 2019-12-11 17:17:15

Нэг цэгийн зовлох ажилтан нь ажилдаа Маш сайн. Бурэн дуурэн мэдээлэл огдог хариуцлагатай хун байгаа. Хашэрдэнэ даргыг ийм юм хийсэн гэхэд итгэхэд хэцуу бна.

Зочин [64.190.117.200] 2019-12-12 02:44:17

Муу, муу надад лав сайн үйлчлээгүй . 10 сард бичсэн юмны хариуг одоо хүртэл өгөхгүй байна гэхээр сайн ажилладаг гэж би дүгнэх үү? Уг даатгалын хэлтэст хэдэн ажилтан байх вэ? Даргатайгаа нийлээд ганц ч хүн хариулж чадахгүй байна гэхэд итгэхэд бэрх. уг нь ажил нь нэг их хэцүү биш шалгаад бүртгээд ухамсартай бол төвөг удсандаа уучлалт гуйсан хариу өгөх нэг их хэцүү биш. Ямар эд нар шиг хууль бус юм хийлгэж байгаа биш. Өөрсдийнхөө алдааг засах ганц ч хүн байхгүй. Хаашаа хандахаа мэдэхгүй байна. Бүх л хэлтсээрээ хариулахгүй болохоор хэнд хандах?

Зочин [192.119.160.185] 2019-12-11 15:29:23

Доор үйлчилгээний танхимд нэг эрэгтэй хүнээс хаана хэнд хандах нь ойлгомжгүй зохион байгуулалт муутай газар байсан учраас зорилгоо хэлээд асуусан чинь "Манайх ийм юм хариуцдаггүй" гэж хариулсан. Би бүр инээд хүрээд гайхаад инээсэн. Ёстой тэнэг санагдсан. Бүр тийм тэнэг. Ямар ч байсан асуух ёстой газраа орж ирчихээд асууж байхад өөр хаашаа явах вэ?

Зочин [192.119.160.185] 2019-12-11 15:25:47

Бөөн завтай хүмүүс сууж байдаг. Хүмүүсийн юманд хариу өгөөч. Дарга нь гэж нэг дүүрчихсэн амьтан байдаг болоод доод талынх нь хүмүүс ийм назгай байгаа.

Зочин [64.190.117.226] 2019-12-11 15:10:55

IT мэдлэггүй хүн ч ийм юм хийвэл баригдана гэдгээ мэдмээр юм. ийм л ЧАДВАРГҮЙ хүмүүс ажиллаж байна. Шүүхээр оруулж бүр хүнд ял өгөөд насаар нь төрд ажиллахыг хориглох хэрэгтэй.

Зочин [64.190.117.226] 2019-12-11 15:01:22

Биер очоод ч асуудлыг чинь шийдэж өгөх чадвартай хүн байдаггүй. Системээсээ хайлт хийчихэж чадахгүй оффисын боловсролгүй хүмүүс байлээ. Эргээд бодохоор 3-4 хүнтэй уулзахад миний асуудлыг лав шийдэж өгөөгүй. Арай хэтэрхий байгаа биз? Регистрийн дугаар өгч байхад тэрүүгээр нь холбогдолтой мэдээллийг нь гаргаж аваад авсан мэдээллэээрээ олныйг ээлжлээд түлхүүр үг болгоод хайж болно доо. Өмнөөс нь би хайх уу гэж хэлмээр санагдсан. Олдохгүй байна гээд буцаагаад гаргаж байгаа. уур хүрмээр. Ямар ч яаж туслах шийдэх арга зааж өгөхгүй. Би өөрөө гуйж мэил хаяг аваад баталгаатайгаа явуулахаар хариу өгөхгүй. Би тэр хүний оронд байсан бол тэгж ажиллахгүй. Шууд дор дор нь хариулаад явчихна. Хайлт хийж чадахгүй байж л хувийнхаа гар утсыг гаргаад ажлын цаг үрээд л өмнө нь хүн сууж байхад хувийн юм яриад л . Хэрэгтэй яриа дотор нь ганц ч байхгүй. Сонсоод сууж байхад. Тиймээс энэ газар веб хуудсан дээрээ бүх хүмүүсийн зургийг нэртэй нь тавиад ард нь үйлчилгээний соёл, ажлын чадвар, асуудлаашийдүүлсэн

Зочин [64.190.117.226] 2019-12-11 15:06:48

Веб хуудсан дээрээ бүх ажилчдынхаа нэр ус зураг тавиад ард нь ажлын ур чадвар, үйлчилгээний соёл буюу найрсаг байдал, мөн асуудлыг нь шийдэж өгсөн эсэх талаар даатгуулагч оноо өгдөг тийм булан тавьж хийх хэрэгтэй. Төрийн албан хаагчийн хуулиар 3 алдаа гаргавал халагддаг. Алдаа бүрийг нь хувийн хэрэгт тэмдэглэх хэрэгтэй. Бэлэн хууль байхад хэрэгжүүл. тэгэхгүй бол наадуул чинь ухамсраараа ажлаа хийх шийнж алга. Налайгаад хайлт ч хийж чадахгүй сууж байна. Одоо цагт жоохон хүүхэд дуу хоолойгоороо хайлт хийгээд дуртай хүүхэлдэйгээ англиар хэлээд олоод үзчихдэг болсон. Даатгуулагчтай ингэж харьцаж болохгүй.

Зочин [64.190.117.226] 2019-12-11 14:54:15

Үйлчилгээний ажилтнууд нь хүйтэн үйлчилгээнд тохирохгүй хүмүүс байлээ. Өөдөөс тэг ингэ гээд ууртай захиран тушааж яриад. Муухай харилцааныхаа хажуугаар ядаж байхад бас хэлсэн мэдээлэл нь буруу онлаинаас зөрөөд аль нь үнэнг мэдэхээ больсон. Дээгүүр явж байхад хүмүүстэй мэндлэхээр хариу мэндэлдэг хүн ганц ч байхгүй. Маш их зантай хүмүүс санагдсан. Төрийн байгууллагынхан бусад оронд бол өөртэй нь уулзах гээгүй хүнийг ч гэсэн харангуутаа их эйлдгээр бүтэн мэндэлдэг. Их найрсаг байдаг. Дарга нь хүртэл. Найрсаг зан нь албан тушаал нь томрох тусам ихэсдэг. Доод ажилтнууд нь ч гэсэн ажил нь тул мэндлэхгүй хүнтэй юм ярина гэж байхгүй. Ядаж хүн мэндэлж байхад хариулж болно. Монгол хүн бол насаар ахимаг хүн мэндэлж байхад ярвайгаад юу ч дуугарахгүй . Ажил дээрээ ажлын цагаар хувийн юм утсаар ярьсан шиг. Дарга нь гэж ямар сонин хүн байдаг болоод ажилчид нь ажиллах дургүй хэр нь хүчээр суух гээд ирсэн юм шиг байдаг? Тиймэрхүү хүмүүсийг халах хэрэгтэй.

Зочин [64.190.117.226] 2019-12-11 15:09:03

Нэрийг нь мэдэхгүй. Зураг нэрийг нь тавьчихвал бид ядаж хэн тэгээд байгаа эзэнтэй нь ярина. Бусад магадгүй ажлаа сайн хийдэг хүмүүсийг хамруулж ярихгүйгээр.

Зочин [64.190.117.226] 2019-12-11 14:47:49

Төлсөн шимтгэл нь сар хагасын дараа бүртгэгдэж харагдаж буй учраас нэг сар хүмүүсийн мөнгийг банкинд хадгалуулж хүүг нь хувьдаа авдаг байж магад гэсэн хардлага төрсөн Үүнийг цагдаа эсвэл дээд газар нь заавал шалгах хэрэгтэй.

Зочин [202.179.31.91] 2019-12-11 14:42:58

Ер нь нэг орж үзэхэд маш найрсаг бус үйлчилгээтэй газар байсан.

Зочин [64.119.24.149] 2019-12-11 14:39:37

Энэ системд маш их асуудал бий. Систем инженер ажилд авч байнга хөгжүүлэлт хийж, хүний санаатай үйлдлийг эрт илрүүлдэг болго. Ер нь систем инженерийг ажиллуулна уу.

Зочин [202.179.31.91] 2019-12-11 14:39:25

Наад хэлтэс чинь хүсэлтэнд хариу өгөхгүй байна. Төлснийг бүртгээгүй хаясан байсан. Өнгөрсөн оныхыг. Тэрийгээ засч өгөхгүй. Ажилтных нь буруу ажлаа хийж чадаагүй ажилтныхаа алдаанаас бусад нь өөрөө ч ичих ёстой. хэн бүртгээгүйг нь олж шийтгэх ёстой.

Зочин [202.179.31.91] 2019-12-11 14:41:22

Яагаад бусад нь ичих ёстой гэвэл бусад нь бас хариу өгөхгүй байна. Өөр хаягаар явуулахад. Хариу өгөхгүйгээр яаж болсон үгүйгээ мэдэх юм бэ? Харилцахгүйгээр яаж ажиллах?

иргэн [139.5.216.92] 2019-12-11 12:16:44

хуулийн дагуу арга хэмжээ аваад ахин төрд бүү ойртуул

зочин [202.126.88.204] 2019-12-11 09:18:02

одбаяр гэдэг залуу их зантай.юм асуухад хариулдаггүй.юу ч хийхээс буцахгүй залуу сууж байдагийн тэр тэгнээ


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.