“Нарны хүү, сарны охин” компанийн захирлыг яллагдагчаар татжээ

Ц.Анударь / Хууль

“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээлсэн байна. Иргэд “Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаагаа төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, төлсөн мөнгөө буцаан авч чадахгүй нөхцөл байдалд ороод байгаа юм.

Тус компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлллийн төвөөс мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас зохих шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар нийт 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон. Харин одоогийн байдлаар 200 гаруй иргэн ирж мэдүүлэг тайлбар өгсөн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Иймд энэ байгууллагад залилуулсан иргэд байвал хохирогчид тус дүүргийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байна” гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:10

зочин [202.126.88.202] 2019-12-12 01:23:32

Бэлэн байр аваачээ

Зочин [202.179.25.124] 2019-12-11 12:26:27

нарны хүү Д.Гүрсоронз,сарны охин Д.Одгэрэл 2 минь ирж жангаа цусал,хүний хохирол барагдуул

Зочин [202.55.188.36] 2019-12-11 10:22:39

НЭР НЬ ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БАЙГААЗДЭЭ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.