Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-аас захиалан авахаар гэрээ хийжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн гэр хорооллын өрхүүд түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш түлж эхлээд байгаа билээ. Гэвч шахмал түлшнээс ялгарах угаарын хийнд хордсон, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмж үнэ төлбөргүй олгох шийдвэрийг аравдугаар сарын 9-нд гаргасан билээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас энэ талаар тодруулахад “Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-аас захиалан авахаар гэрээ хийсэн. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 220 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Сайжруулсан түлш түлэх бүсчлэл арай хумигдмал буюу 202 мянган айл өрх байгаа.

Үнэ, чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн угаарын хий мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэртэй бид шууд гэрээ хийж байгаа. Монголд угаарын хий мэдрэгчийн стандарт батлагдаагүй байдаг. Тиймээс олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулдаг байгууллагад хандсан.

Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг НЗДТГ-аас БНХАУ-д суудаг төлөөлөгчөөр дамжуулаад тухайн үйлдвэрлэгчтэй шууд харилцаж байгаа. Энэ ажлыг зохион байгуулахад анх зургаан тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцож байсан. Харин үйлдвэрлэгчтэй шууд харилцсанаар энэ зардал тодорхой хэмжээнд хэмнэгдэнэ. Угаарын хий мэдрэгчийн үнэ болон бусад асуудлын талаар албан ёсоор мэдээлнэ. Үйлдвэрлэл эхэлсэн учраас угаар мэдрэгч Монголд ирмэгц айл өрхүүдэд тараах ажил эхэлнэ” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:09

Zochin [202.9.46.227] 2019-12-12 05:52:10

Uhsen humuus ni bagadaad zaaval hyatad bhdaa yhv dee bidnuusiig hezee hurdan nud aniulj ulsiig mini avah gj bhad ene dundaas bas ymr humuus ni mungu bosgoh gj ulaaran dairj bga boldoo

T [64.119.24.145] 2019-12-12 00:22:05

Ter olon khordoj ykhsen khymyysiig Yagad yarikhgyi bnaa! Ta nar Khoninuud iig arai l deerelkheed bnadaa! Yumand uchir gej! Bykh yum kholbootoig sain sanaj yav! 6 terbumaar China khog avakh kheregtei yu! 5 tsetserleg barikh mongo !

Зочин [192.82.70.196] 2019-12-11 13:01:53

1-2 сар ажиллаад зогсоно. Түүнийхээ оронд наад ухаангүй хүмүүсээ гал түлж үхэхийг хориглох нь дээр

Зочин [103.26.195.87] 2019-12-11 11:12:06

Шал дэмий хог хэний бизнeсс вэ.Хайран мөнгө хөрөнгө. Үүнийхээ оронд зуухнуудыг нь сайжруулаад өгхөд л болно.Хөрөнгө хэмнэнэ.

ЗОЧИН [66.181.168.81] 2019-12-11 10:10:18

Захиалах, авч ирэх гэсээр байтал хавар болох ви дээ. Шуурхай хийж яг цагт нь хүргэж яагаад болдоггүй юм бэ?

Эдийн засагч [150.129.141.13] 2019-12-11 09:56:12

НААД ХИЙ МЭДРЭГЧЭЭ МӨНГӨӨР НЬ ӨГӨӨЧ. СОНГУУЛИЙН ӨМНӨ ХЭДЭН ХҮН ҮХҮҮЛСЭН ДЭЭ БАНТААД БАЙГАА ЮМ УУ. ТЭГВЭЛ БИД НАРТ ТЭР ҮНИЙГ НЬ ӨГӨӨРЭЙ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.