Түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогоор түлш борлуулах зарим цэг түлшгүй болсон байна. Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болоод байна” гээд түлш борлуулах цэгүүд түлшгүй болсон асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгалаа.

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа учраас түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

Цахилгааны эх үүсвэргүйн улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн “Тавантолгой түлш” компанийнхан тайлбарлаж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйлдвэрийн бүх шугамыг бүрэн ажиллуулж түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг Тавантолгой түлш компанийн удирдлагад даалгаад нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан ажиллана гэлээ.

Нийслэлийн онцгой комисс маргааш өглөө дахин хуралдахаар товлосноор энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [192.82.74.202] 2019-12-12 10:08:40

Наад түлшийг чинь үйлдвэрлэж байгаа ТТТ-ийн захирал нь АН-ын захиалгаар ийм доголдол үүсгээд байгаа биш биз дээ.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:16:03

Зочин [202.126.88.53] 2019-12-12 07:30:00

nam daraltiin zuuhand halahgui bna

Зочин [202.126.88.53] 2019-12-12 07:29:02

нам даралтын зууханд халахгүй бна

Зочин [202.126.88.51] 2019-12-12 03:21:25

ҮХЭР МОНГОЛЧУУД ШҮҮ ДЭЭ БИД НАР ЭХЛЭЭД НЭГ ХОЁР ДҮҮРГЭЭ ТҮЛШЭЭР БҮРЭН ХАНГААД ДАРАА ЖИЛЭЭС ЭНЭ АЖЛИЙГ ХИЙХ БАЙСАН ЮМ ДАА

kub [66.181.166.89] 2019-12-12 03:16:22

tegeed ... dogoldolgui uildverlel yavuulna gej tootsson baijeedee, odoo tegeed irged l uvliin khuitend khokhirch baigaa yum bishuu ...

ZOCHIN [66.181.161.119] 2019-12-12 02:39:51

ТҮЛШНИЙ ОЛДОЦОО НЭМЭЭЧЭЭ ЮУН ДОЛОО ХОНОГТ 6-н шуудай бэ хөлдөж үхэх нь шүү

Малчин [202.21.127.160] 2019-12-12 02:30:03

Сүүлийн үед утаа илэрхий ихэссэн, энд тэнд түүхий нүүрсний утаа олгодож,хот эзэнгүй мэт байсан. Сураг сонсох нь ээ, Хүрэлсүх Ерөнхий сайд, Амарсайхан дарга хоёр хойд хөрш рүү яваад 2,3 хоноод ирэх хооронд л ийм юм болж байгаа юм даа. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Багануур явах замд маш олон том оврын нүүрс ачсан машинууд хот руу тасралтгүй цувж байсан. Би энэ замаар 7 хоног тутам явдаг, урьд нь ийм юм байгаагүй. Ажилдаа эзэн болж чадахгүй байгаа нөхдөдөө хариуцлага тооцоорой.

пялдага нөхдөд [192.82.65.120] 2019-12-12 02:55:20

заа хуцаа чи худлаа нэг хоёр хүнийг захиалгаар тахин шүтүүлэх зорилгоор ийм юм бичихээ боль угаасаа тогтуун салхигүй үедутаа их байгаа тэр үе нь энэ 2г эзгүйд таарсан түлш тасарсан тухайд орчин нөхцөл маш муу газар хүн тогтож ажиллахгүй байна.

davaa [192.82.64.225] 2019-12-12 02:29:52

zugeer l bn

Зочин [66.181.166.89] 2019-12-12 03:16:53

bairand yuu gej medregdekh ve khu

Дорж [107.167.105.17] 2019-12-12 02:04:21

Сүүлийн хэдэн өдөр утаа ихсээд байсан нь ийм учиртай байжээ. Одоо ингэж байгаа юм чинь ес эхлэхээр яах болж байна?


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.