Хотын Захирагч сайжруулсан түлшний борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг биечлэн шалгалаа

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч Т.Энхтайван “Өнөөдөр 70 тонн сайжруулсан шахмал түлш буусан. Эхний 35 тонн түлш зарагдаж дууссан. Нэмэлтээр 25 тонн түлш захиалсан. Манай борлуулалтын цэг хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Түлшний борлуулалт хэвийн байна” гэв.

Мөн тус дүүргийн 6 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний дундын хангамжийн баазад түлшний нөөцлөлт, түгээлт ямар байгааг шалгалаа. “Дундын хангамжийн бааз 25 кг-ын савлагаатай 21 тонн, 100 кг-ын савлагаатай 29 тонн, задгайгаар 15 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Жижиглэнгийн борлуулалтын цэгүүдэд түлшний түгээлт хэвийн үргэлжилж байна” гэж Хангамжийн баазын борлуулагч Н.Даваа хотын Захирагчид танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Түлшний түгээлт, борлуулалтыг аль ч цэгт тасалдуулахгүй хүргэж, ажиллах шаардлагатай байна. Дор бүрнээ хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, ажиллахыг хүсье” гэлээ.

Дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц болон сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт ямар байгааг шалгаж ажиллав. Шөнийн 01:00 цагийн үеэр хотын Захирагчийг холбогдох албаны хүмүүсийн хамтаар очиход үйлдвэрлэлийн үйл явц хэвийн үргэлжилж байсан юм. “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Э.Тулга “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа есөн шугамаар хэвийн явж байна. Шөнийн тээврийн машинууд түгээлтээ хийхээр борлуулалтын цэгүүд рүү гарсан. Тээвэрлэлт хэвийн, хуваарийн дагуу түгээлтээ хийж байна. Одоо гадаа задгайгаар болон савласан 350 тонн түлш бэлэн байна. Өдөртөө 2500 орчим түлш үйлдвэрлэж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:15:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:15:45

dajaa [202.126.89.110] 2019-12-12 15:58:37

setgeldel bichsen hun sahan shyrgaj showogoj chadaj ba shuu. showog gej ner ogie haha

Zochin [119.192.215.169] 2019-12-12 13:45:28

Yasan ch ogtsom savlah uym be de,ehneesee l sudalgaatai daramt bagataigaar 10-20% nemj boldoggui uym bhdaa,uneheer zam,boglorol n saijran gevel nemhiig demjih l bh irged

Сайн байна [202.21.127.160] 2019-12-12 13:33:33

Амарсайхан даргаа, ажилдаа эзэн болохгүй, сэтгэлгүй хүмүүс байвал шууд газар дээр нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хүрэлсүх Ерөнхий сайд та хоёрыг Орос руу явсан араар юу болсон бэ, тэр хүмүүст хариуцлага тооцохоос л эхлэх хэрэгтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.