М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажил дууссан

Ц.Анударь / Нийгэм

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийсэн.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй” гэлээ.

Улаанбаатар хотод 430-аад борлуулалтын цэг ажиллаж байна. Эндээс 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг. Энэхүү цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад, нийтдээ 3000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Шинэ ажил эхлэхэд хүндрэл мэдээж тулгардаг. Энэ бүхнийг бид даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа. Ард иргэдийг түлшний хомсдолд орж болзошгүй гэсэн янз бүрийн мэдээ мэдээллийн дагуу ихээр нь авч нөөцлөх гэж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид тулгамдсан асуудлуудаа тухай бүрт нь шийдээд явж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадалд эргэлзэхгүй байж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.102] 2019-12-13 10:11:26

7хоног 6 шуудай арай биш үү тэрийг чинь 4 өдөрт л түлж байна үлдсэн өдөр нь хөлдөж үхэхийн юмуу хаашаа юм бэ энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна ш дээ арай тэ

зочин [139.5.217.136] 2019-12-13 05:10:47

Энэ нөхөр ажлаа хийж чадахгүй дээ. Улс төржөөд л явдаг хүн. Тэрэндээ л "сайн" байх.

Зочин [66.181.161.110] 2019-12-13 04:58:16

Гадуур гараад явахлаар толгой маш ихээр өвдөөд байх юмаа.Өвчин намдаах эм уугаад байхад зүгээр болохгүй байна.Таньдаг мэддэг хүмүүсийн дунд ч гэсэн толгой өвдөөд гэсэн хүмүүс байна.Энэ нүүрснээс болоод байгаа юм биш үү?Хүмүүс хордоод байгаа юм бишүү?Машинд орж суугаад буугаад ажил руугаа гэр лүүгээ орчихдог хүмүүс мэдрэхгүй байгаа юм бишүү?Хүмүүсийг бөөнөөр нь хордуулж алах юм гарах вий дээ.!?

зочин [192.82.68.111] 2019-12-13 04:23:29

Ажилаа эрчимжүүл аюулгүй байдлаа хяна та нарыг муухай болгох гэсэн хүмүүс захаас аваад анаад сууж байна алдаа бүү гарга.Ажлын амжилт хүсэе.

Зочин [182.160.0.132] 2019-12-13 03:57:54

Нөгөө багасаад байгаа гэсэн утаа чинь ойрд маш их нэмэгдэж байна. Оройн цагаар 3-р хорооллын ойр орчимд хүртэл тэр аяаараа саарал утаагаар бүрхэгдэж байна.

Зочин [80.215.132.222] 2019-12-13 03:55:16

Ямар балиар царайтай хүүр вэ

зочин [192.82.65.173] 2019-12-13 03:41:08

улам хулих болоод байх юм нунтаг их байна асалт муудсан дандаа хог ингэж ард иргэдээ шулах аа болих хэрэгтэй

Т.Отгонмөнх [192.82.65.200] 2019-12-13 02:56:14

Өөрсдийн хэрэгцээгээрээ худалдан авах боломжийг хаасан үйлдэл

Т.Отгонмөнх [192.82.65.200] 2019-12-13 02:53:37

Ард иргэдийг арай дорд үзээд бгаа юм бишүү. Гуйлагчид бгаа юм шиг долоо хоногт 6 шуудай нүүрс түлэх эрхтэй. Ядаж нэг машинаар нь бөөнд нь авмаар байна. хэдэн шуудай нүүрсний төлөө машин хөлслөхөөр гарах зардал улам л ихсээд .тал шуудай нүүрс 3750. энэ тооцоогоор энэ өвөл манайх гэхэд өмнө гарч байсан зардалаасаа нэг дахин илүү үнээр нүүрс авах хэрэгтэй болж байна.

Зочин [202.9.46.112] 2019-12-13 02:22:48

Tom shahaa yum da. Hoid Solongos mandutgai!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.